Ө.Батсайхан: Алт борлуулах нэг цэгийн үйлчилгээг туршина

2017-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Алтны албан бус сүлжээнээс үүдэн нийлүүлэлтийг тодорхойлох боломжгүй байна-

Б.ЗАЯА

Монгол Улс бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг бүрэн шийдэж чадаагүйгээс уул уурхайн салбарт багагүй асуудал үүсдэг. Тухайлбал, алтны олборлолт, нийлүүлэлт ямар хэмжээтэй байдгийг өнөө хэр нэг мөр шийдэж чадаагүй байна. Энэ асуудлаар Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн Эрдэс баялгийн худалдаа хариуцсан эксперт Ө.Батсайхантай ярилцлаа.

-Алтны борлуулалтын өнөөгийн сүлжээний талаар ярилцлагаа эхэлье?

-Бичил уурхайгаар олборлосон алтыг борлуулах хоёр төрлийн сүлжээ бий. Албан болон албан бус сүлжээ гэж. Албан сүлжээ гэдэгт бичил уурхайгаар олборлосон алтыг алтны том компаниуд болон сорьцын хяналтын газарт хүлээн авна. Тэндээсээ Монголбанк руу, тодорхой хэсэг нь экспортод гардаг. Харин албан бус сүлжээнд бол бичил уурхайгаар олборлосон алтыг орон нутгийн ченжүүд авдаг. Бас боловсруулах цех руу албан бусаар явах нь ч бий. Орон нутгийн ченжүүд, боловсруулах цех дээр цугларсан алтыг Улаанбаатар хотын алтны худалдаачид авдаг. Тэндээсээ албан ёсоор Сорьцын хяналтын хяналтын газар руу илгээх нь ч бий. Мөн алтан эдлэлийн зах зээл, экспортод албан бусаар худалдаалагддаг. Бичил уурхайгаар олборлосон алтны борлуулалтын сүлжээ өнөөдрийн байдлаар иймэрхүү хэлбэрээр явагдаж байна.

-Мэдээж албан ёсны борлуулалтын сүлжээтэй байх нь хаа хаанаа ач холбогдолтой. Энэ сүлжээг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгардаг юм бэ?

-Алтны албан ёсны борлуулалтад бол алт борлуулах хугацаа харьцангуй урт байдаг. Бичил уурхай эрхлэгчид орон нутгийн ченжүүдэд алт зарахад тавхан минут шаарддаг бол Монголбанкинд тушаахад 2-3 хоног зарцуулна. Тэгээд ч орон нутгаас нийслэл рүү Монголбанк руу тушаахаар ирэхэд бичил уурхайчдад төдийлөн ашигтай биш. Нэг үгээр алтны албан сүлжээ хэт алслагдмал байна. Нөгөөтэйгүүр тэдэнд аюулгүй байдлын асуудал гарч ирдэг. Үүнээс гадна бичил уурхайчдад алтны зах зээлийн үнийн мэдээлэл хомс байдаг. Үүнээс болж олборлосон алтаа хямд үнээр худалдаалдаг. Тэгээд ч тэдэнд албан сүлжээний талаар мэдээлэл маш хомс, дээрээс нь буруу ойлголттой байх нь ч бий.

-Тэгвэл албажсан нийлүүлэлтийн сүлжээний шинж чанар ямар байдаг вэ?

-Алтны гарал үүсэл нь тодорхой, ашигт малтмалын нөөц ашигласны татвар, хүн амын орлогын албан татвар төлдөг нийлүүлэлтийн сүлжээг албан ёсны гэж дэлхий дахинд үзэж байгаа. Гарал үүсэл тодорхой байхын тухайд Лондонгийн алтны зах зээлийн нийгэмлэгээс 2010 оны арванхоёрдугаар сарын 15-нд Хариуцлагатай алтны удирдамжийг батлан гаргасан байдаг. Гарал үүсэл тодорхой  байхын ач холбогдол бол олон улсад хүний эрхийн зөрчил, зөрчилт мөргөлдөөн, мөнгө угаах, терроризмын эсрэг үйл ажиллагааг дэмжихгүй байх явдал юм. Харин манай улсын хувьд алтны гарал үүсэл тодорхой бус, хүн амын орлогын албан татвар төлөлт ч тодорхой биш байдаг. Ийм учраас Монголбанкинд тушаасан ч дэлхий дахины жишгийг  авч үзэх юм бол албан бус борлуулалтын систем болж байгаа. Мэдээж татвар төлөх нь байгалийн баялаг олборлосон тул татвар заавал төлөх замаар бүх баялгийг арт түмэн эрх тэгш хуваарилах шаардлагатай.

-Яагаад нийлүүлэлтийн сүлжээ албажихгүй байна вэ?

-Бичил уурхай албан бус байсаар байна. Ихэнх бичил уурхайчид хуулийн дагуу олгогдсон газаргүй. Тиймээс алтаа хууль бусаар олборлодог тул гарал үүслийг нь тодорхойлох боломжгүй. Түүнээс гадна зөвхөн бичил уурхайчид ч бус алтны худалдаанд томоохон байр суурь эзэлдэг ченжүүдийн үйл ажиллагаа албан бус байдаг. Тэд бичил уурхайчдаас алт худалдан авснаа баримтжуулдаггүй. Тиймээс нийлүүлэлтийн сүлжээгээр дамжиж буй алтны хэмжээг тогтоох боломжгүй байгаа юм. Түүнээс гадна энэ асуудалд татварын систем оновчтой бус байна. Орлогоосоо  10 хувийг төлөх ёстой болохоор энэ нь хэт өндөр тул орлогоо нуухын тулд энэ сүлжээнийхэн албан сүлжээгээр явахаас дургүйцдэг.

-Нийлүүлэлтийн сүлжээний шат дамжлага хэт олон гэж бичил уурхайчид үздэг юм билээ?

-Тийм. Шат дамжлага бүр ашиг гаргахын тулд алтны анхны үнийг хэт доогуур тогтоодог. Хэдийгээр Монголбанкаар дамжуулж алтыг экспортолж болох ч бичил уурхайчид ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул бичил уурхайчид алтаа өндөр үнэтэй зах зээл рүү гаргах бололцоо байдаггүй. Энэ бүгдээс үзэхэд Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн алтны нийлүүлэлтийн тогтолцоо бүрдээгүй байна.

-Тэгвэл нийлүүлэлтийн сүлжээг албажуулах ямар шийдэл байж болох вэ?

-Эдгээр асуудлуудыг шийдэж, олон улсын стандартад нийцсэн нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтарч Бичил уурхайгаар олборлож буй алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах бодлого гаргахаар ажиллаж байна. Үүнд гарал үүслийг тодорхой болгох, татвар төлөлтийг дэмжиж нэг хувь болгох, алт борлуулах нэг цэгийн үйлчилгээг туршина. Түүнчлэн шударга олборлолтын гэрчилгээ олгоно.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12