Х.Энхжаргал: Авлигатай тэмцэхэд иргэний хяналтыг бий болгоно

2017-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ЖАРГАЛ

УИХ-аас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж амжиллах талаар сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагаа эрчимжүүлэх ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба Төрийн байгуулгуудын хамтын ажиллагаа” уулзалтыг 2017.03.10 зохион байгууллаа. Энэ уулзалтад төрийн байгуулгуудын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцов. Уулзалтын үеэр гуравдугаар сарын 13-аас эхлэн АТГ-аас яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр захиргааны байгуулгуудад ажиллах удирдамжийг танилцууллаа.

АТГ-ын газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Авлигатай тэмцэх ажилд байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал юм. Цаашдаа бид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээнээс ангид байх үзэл хандлагыг иргэд олон нийтийн дунд бий болгон авлигатай үйлчилгээнээс татгалздаг иргэний хяналтыг бий болгохын төлөө ажиллана” гэдгийг онцоллоо.Ирэх долоо хоногоос эхлэн нэг сарын хугацаатай яам агентлаг нийслэлд дүүрэгт ажиллана. Олон улсын байгууллагууд тухайлбал “transparency international” байгууллага энэ оны нэг сарын 25 өдөр дэлхийн улс орнуудын 2016 оны авлигын индексийг зарласан. Дэлхийн 176 улсыг хамруулсан энэ судалгааны дүнгээр Монгол Улс 2016 онд 38 оноогоор 87 эрэмбэлэгдсэн. 2015 онтой харьцуулахад авлигын индекс нэгээр буурч байр нь 15-аар ухарсан байна. Оноо буурах хэд хэдэн шалтгаан байсан. Дэлхийн эдийн засгийн форумын үзэл бодлын судалгааны дүн буурсан нь нөлөөлсөн гэж хэллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан зөвлөлийн дэргэд Авлигаас сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл байгуулагдан ажиллах ёстой. Энэ зөвлөл нь авлигатай тэмцэх ажилд иргэдийн оролцоо хяналтыг бий болгоход чухал үүрэгтэй. Хөтөлбөрийн гол зорилго бол төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага ил тод байдлыг хангах юм. Зорилгыг хангахын тулд 11 зорилт гаргасан, энэ нь үйл ажиллагааны чиглэл болох юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид зургаан жил ажиллах ёстой. хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж гурав гурван жилээр ажлыг үнэлнэ. Мөн АТГ-аас бүтцийн хувьд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” гэлээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “2016 оны УИХ-ын сонгуулийн дараа ЗГ-ын бүтцэд өөрчлөлт орсон. Үүний дагуу төрийн захиргааны төв байгууллага бүтцийг хөдөлгөөн хийгдсэн. Энэ бүтцийн хуулиар хийгддэг учир төрийн албаны хуулиас ангид явдаг.Монгол Улсын төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлгөөн сонгуулийн циклийн шинж чанартай байдаг. Тиймээс үүнийг зогсоох ийн тулд эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12