Ж.Саруулбуян: Мэргэн гүн Гомбожав бол Чингисийн алтан ургийн хүн

2016-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Мэргэн гүн М.Гомбожавын мэндэлсний110 жилийн ойд

С.УЯНГА, Х.ЦОЛМОНГЭРЭЛ

ХХ зууны Монголын сэхээтний тэргүүн эгнээнд явж, орчин цагийн шинжлэх ухааны анхны боловсон хүчний нэг болсон Мэргэн хэмээх гүн Гомбожавын мэндэлсний 110 жилийн ой өнгөрсөн баасан гаригт тохиолоо. Ойд зориулсан “Мэргэн гүн Гомбожав: Амьдрал, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэнгээс бэлдсэн сурвалжлагыг хүргэж байна.

Монголын түүхэнд баларшгүй тод мөрөө үлдээсэн Мэргэн гүн Гомбожавын амьдрал үйлс, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг гээд гайхалтай сонин түүх намтрыг Монголын төдийгүй гадаадын эрдэмтэд шимтэн судалжээ. Үүний дүнд баримт, эх сурвалжаас бүтсэн номон суварга ч босгож чадсан байна.

Мэргэн гүн Гомбожав монголчуудын үндэсний сэргэн мандалтын төлөөх үйл хэргийн тэргүүн эгнээнд байж цаг үеийнхээ үзэл санааг хэрэгжүүлэн монгол хүн хэнээс ч үл дутахыг авьяас чадвар, боловсрол мэдлэгээрээ харуулж эрч хүчээр амьдарсан нэгэн. ХХ зууны Монголын сор болсон сэхээтний нэг байж, орчин цагийн шинжлэх ухааны анхны боловсон хүчний нэг байсан түүний 110 жилийн ойг тохиолдуулан олон улсын Шинжлэх ухааны академи, Монголын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЗДТГ “Мэргэн гүн Гомбожав: Амьдрал өв” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гаригт үр дүнтэй сайхан зохион байгууллаа. Монголын болон ОХУ, Буриадын 20 гаруй эрдэмтэн доктор, профессор Мэргэн гүнГомбожавын амьдрал, өвийн талаар түүхэн баримтыг олж хайж, шилж судалсан сонирхолтой илтгэлүүд тавьсан юм. Мөн Мэргэн гүн Гомбожавын бүтээл туурвил, амьдралын түүх, гадаад улс оронд суралцаж байсан үе, ховор нандин гэрэл зургуудыг олонд дэлгэн үзүүллээ.

Хурлын нээлтийн үеэр  академич ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д. Рэгдэл “Мэргэн гүн Гомбожав хүмүүний хорвоод гуч гаруйхан наслахдаа хуучин, шинийн заагт хувьсан өөрчлөгдөж байсан улс нийгэмдээ өөрийн байр суурийг баттай олж, эрдэм мэдлэгийн төлөө цуцалтгүй шамдан, ойрын хөрш, холын улсад суралцан эрин үеийнхээ их найрагч Д.Нацагдоржийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ” гэсэн үгийг амьдралд хэрэгжүүлсэн нэгэн байлаа” хэмээн онцлон тэмдэглэв.

Хуралд уригдсан гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид гурван салбар хуралдааны үеэр  Монголын шинжлэх ухаанд  Мэргэн гүн Гомбожавын оруулсан хувь нэмрийг тодруулах нь сэдвээр доктор, дэд профессор Н.Хишигт, Мэргэн гүн Гомбожавын өвөг дээдсийн тухай зарим мэдээ сэдвээр ШУА-ийн түүх археологийн хүрээлэнгийн доктор Б.Нацагдорж, Мэргэн гүн Гомбожавын номын багш Дарба бандида Агваанчойжордондүвийн намтар, зохиол бүтээлийн тухай сэдвээр Польш улсын Варшавын их сургуулийн профессор Р.Бямбаа нар тус тус илтгэл тавьсан юм. Мөн Мэргэн гүн Гомбожавын монгол хэл судлалд оруулсан хувь нэмэр  сэдвээр ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн доктор, дэд профессор Э.Пүрэвжав, “М.Гомбожав утга, урлагийн зүтгэлтэн болох нь” сэдвээр доктор, профессор, Ж.Саруулбуян, “Тусгай архивт хадгалагдаж буй Мэргэн гүн Гомбожавт холбогдох баримтууд” сэдвээр ТЕГ-ын тусгай архивын магистр Н.Батболд зэрэг 20 гаруй хүн илтгэлээ толилууллаа. Хуралд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон хүрэлцэн ирсэн юм. Тэрээр Мэргэн гүн Гомбожавын гуч юм байна. Хурлын талаар “Элэнц өвөөгийн маань ойг тэмдэглэж богинохон боловч маш баялаг маш их эмгэнэлтэй, гэгээлэг амьдралыг нь гадаад дотоодын эрдэмтэд эргэн сөхөж, судалж байгаад баяртай байна. Бид хамгийн их хэрэгтэй зүйлийг нь уламжлан авч хойд үедээ дамжуулахын төлөө өмнөх үеэ дурсдаг. Тэгэхээр энэ хүний амьдрал, заяа юу хэлж байна вэ монголчууд ямар байх ёстой вэ гэвэл маш их гэгээлэг оюунлаг байх ёстой. Сэтгэл нь гэгээтэй  байх ёстой гэдгийг харуулж байна. Эх орноо гэсэн сэтгэл өөрийгөө хэлмэгдүүлэхээс ч айхгүй улс орноо, эх орноо гэсэн сэтгэлээр тэмүүлсэн гайхалтай үлгэр жишээг үзүүлжээ. Энэ өнөөдрийн нийгэм суралцах ёстой зүйл. Тухайн үеийн мундаг хүмүүст хамгийн үнэ цэнэтэй зүйл нь эд хөрөнгө, албан тушаал  биш байж. Эрдэм ном үзэхийн төлөө зүтгэдэг байж. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өөрийгөө золиослосон үнэ цэнэтэй бүхнээ монголчууд эргэж хараасай гэж хүсч байна” гэв.

Илтгэл тавьсан зарим эрдэмтдийн байр суурийг хүргэж байна.

 

Н.Хишигт: ШУ-НЫ БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ СУДЛААЧДЫН НЭГ

/ Монголын шинжлэх ухаанд  Мэргэн гүн Гомбожавын оруулсан хувь нэмрийг тодруулах нь сэдвээр илтгэсэн доктор, дэд профессор/

 

- Монголчууд бидний ХХ зууны дэвшил хөгжлийн хамгийн гол илэрхийлэл нь орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдаж үүсэн хөгжиж төлөвшсөн явц. Энэ байгууллагын анхны судлаачдын нэг бол Мэргэн гүн Гомбожав юм. Анх 1923 онд Судар бичгийн хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Цэвээнтэй танилцаж тус хүрээлэнгийн ажлыг сонирхож чадах чинээгээрээ бичиг ном хуулах ажилд оролцож яваад 1925 оны  хоёрдугаар  сарын 25-ны өдөр  90 янчааны цалинтайгаар дагалдан сургагчаар ажиллах болсон. Тэр цагаас хойш насан туршынх нь үйл ажиллагаа  шинжлэх ухааны байгууллагатай холбогдож ирсэн. Монголын шинжлэх ухааны үндэсний боловсон хүчнийг бэлтгэх бодлого үйл ажиллагааны хүрээнд Гомбожавын суралцсан сургууль, судалгаа шинжилгээний ажил ном бүтээл, Судар бичгийн хүрээлэнгийн хөгжил төлөвшил гадаад харилцааны үйл ажиллагаанд Гомбожавын оруулсан хувь нэмэр гэсэн гурван багц сэдвээр илтгэлийнхээ голыг зангидаж сонирхууллаа.

 

Р.Бямбаа: МЭРГЭН ГҮН ГОМБОЖАВ МАШ  ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ

/Мэргэн гүн Гомбожавын номын багш Дарба бандида Агваанчойжордондүвийн намтар, зохиол бүтээлийн тухай сэдвээр илтгэсэн Польш улсын Варшавын их сургуулийн профессор/

 

Мэргэн гүн Гомбожав  маш  өндөр боловсролтой. Төрсөн цагаас нь эцэг нь Ар Халхын алдартай хүний зургадугаар дүрийн Агваанчойжордондүв гэдэг хүнд шавь оруулж, ном үзүүлж байсан. Мэргэн гүн Гомбожавыг 13-тай байхад нь эцэг нь таалал төгсч оюутны сургалт гэдэгт сургахаар явуулсан. Тэр үеэс түүний номын гараа эхэлсэн. Түвд хэл зааж шашин номын боловсрол олгож байсан Мэргэн гүн Гомбожав олон хэл мэддэг  хүн байсан.

 

И.В Кульганек: ЛЕНИНГРАДАД СУРЧ БАЙСАН ҮЕИЙГ СЭРГЭЭН ТОДРУУЛСАН

/Хэл бичгийн ухааны доктор, профессор/

 

 -Мэргэн гүн Гомбожав 1930-аад онд Ленинградад сурч байсан үеийг ОХУ-ын гурван архивын баримт материалаас шинээр сэргээн тодруулсан. Өөрөөр хэлбэл, Дорно дахины хэл шинжлэлийн  дээд сургуулийн архив, Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн архив, ОХУ-ын аюулгүй байдлын архив хэлмэгдэж байсан үеийх нь материалыг тэндээс олж авсан. Хамгийн гол нь Гомбожав  1934 онд Европт сурч 1937 онд төгсөөд “Цагаан түүх”-ээр бол өөрийнхөө дессартаци ажлыг бичиж дуусгасан. “Цагаан түүх”-ийг тухайн үеийн хүрээлэнтэй хамтарч орос хэл дээр хэвлэхээр гэрээ байгуулсан гэрээний хуулбар баримт бичиг бий. Бүх материалыг нь үндэслээд Мэргэн гүн Гомбожав тухайн үеийн ЗХУ-д суралцаж байх хугацаандаа ямархуу үүрэг рольтой ажилласан мөн Монголын шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулсан талаар эрдэм шинжилгээний хуралд танилцуулахаар зорьж ирсэн. “Цагаан түүх”-ийг бид үргэлжлүүлэн хайсаар байгаа. Мэргэн гүн Гомбожавыг Холбооны аюулгүй байдлын албаны архивт тэмдэглэснээр 1940 онд хорих газарт өвчнөөр нас барсан гэж үзэж байгаа.

 

Д.А.Носов: ТЭР ХАРАМСАЛТАЙГААР АМЬ ҮРЭГДСЭН

/Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн/

 

-Би тухайн үеийн сургалтын ерөнхий арга барил болоод түүнд оролцсон Гомбожавын идэвх зүтгэлийн талаарх мэдээ баримтыг илрүүлэхийг оролдсон. Баримт нотолгоо харах юм бол Гомбожав эхнээсээ л сайн суралцаж хамгийн чармайлттай сурагчдын нэг байсан учраас түүнийг 1925 оны зун зарим нэг шалгалт шүүлэггүйгээр Москва дахь Монголын Элчин төлөөлөгчийн газар ажиллаад буцаж ирэхийг зөвшөөрч байсан. Тэгэхээр энэ хүн хэр сайн суралцаж байсныг энэ баримтаас харж болно. Ленинградад  хоёр удаа очиж суралцсан. 1920-оод онд болон 1934-1937 оны хооронд суралцсан.1920-оод онд бол Монголын алдартай эрдэмтэн Б.Ренчинтэй хамт суралцаж байсан тэр үед Ренчин Дорно дахины хэл бэлтгэлийн сургуулийн багшаар ажиллаж байсан. 1935 оноос Ленинградад хожмын Ц.Дамдинсүрэнтэй хамт суралцсан. Миний хувьд Монгол аман зохиолыг судалж эхэлснээс хойш Гомбожавыг судалсан. Тэр харамсалтайгаар амь үрэгдсэн. Ирээдүйтэй судлаач болох байсан хүн.

 

Ж.Саруулбуян: Д.НАЦАГДОРЖ, Б.РЕНЧИН НАРТАЙ МӨР ЗЭРЭГЦЭЖ ЯВСАН

/М.Гомбожав утга, урлагийн зүтгэлтэн болох нь сэдвээр илтгэл тавьсан доктор профессор/

 

-Мэргэн гүн Гомбожав гэдэг хүн Чингис хааны алтан ургийн хүн.  Мэргэн засгийн хошууны сүүлчийн ноён анхны ууган сэхээтнүүдийн нэг. Орос, Францад боловсрол эзэмшсэн  эрдэм номтой хүн байсан. Бидний мэдэх сэхээтэн Д.Нацагдорж, Б.Ренчин нартай мөр зэрэгцэж явсан үе тэнгийн хүн байгаа. Тэр богинохон амьдралынхаа хугацаанд их зүйлийг бидэнд үлдээсэн. Олон хэлнээс орчуулга хийнэ.  Монгол Оросын хамтран бүтээсэн Монголын анхны кино болох “Монгол хүү” кино бий.  Энэ кинонд тэр үеийн Судар бичгийн хүрээлэн их ач холбогдол өгч оролцож байсан. Энэ киноны хянагчаар  ажиллаж байсан юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

1 цаг 28 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

1 цаг 33 мин
Тагнуулын ажилтан асан Жон Кеннедигийн амийг хөнөөх оролдлогын талаар бас нэгэн “нууц”-ыг дэлгэв

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн амь насанд халдсан нь ХХ зууны хамгийн олны анхаарлыг татсан үйл явдлуудын нэг төдийгүй хамгийн нууцлагдмал үйл явдлуудын

4 цаг 23 мин
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Уржигдар 18 цаг 38 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

Уржигдар 18 цаг 29 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

2025-05-01
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

2025-05-01
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

2025-05-01