Манай уул уурхайн нөөцийн ангилал олон улсын стандарт нийцсэн

2016-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Монгол Улс олон улсын хөрөнгийн  бирж дээр ашигт малтмалынхаа нөөцийг тайлагнах байгууллагын гишүүн орон. Өнөөдөр 40 орчим тэрбум тонн нүүрс, 332,8 орчим сая тонн газрын тос, 180 мянган тонн ураны геологийн нөөцтэй гэгддэг бөгөөд эдгээр нь Монгол улсад мөрдөж ирсэн уламжлалт ангиллаар хүлээн авсан нөөц ажээ. Харин өнгөрсөн жил нөөцөө шинэ ангиллын стандартад нийцүүлж баталсан.  Өөрөөр хэлбэл олон улсын G43101 зарчмыг баримталж нөөцөө тодорхойлжээ. Социализмын үеийн ангилал нь зах зээлдээ нийцэхгүй байсныг засаж зах зээл, үйлдвэрлэлд чиглэсэн  ангилалд шилжсэн байна. Ингэснээр  ашигт малтмалын нөөцийн ангилал олон улсын стандартад нийцэж байгаа тухай өнөөдөр /08.16 / Гадаад хэргийн яаманд болсон  “Цацраг идэвхит ашигт малтмал, нүүрс,газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт олон улсын сургалтын  үеэр мэргэжилтэнүүд онцолж байна. НҮБ-ийн ашигт малтмалын нөөцийг геологын нөөц, эдийн засгийн, нийгэм байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаагаар ангилдаг аж. Дэлхийн биржүүдэд үйлдвэрлэлийг  баримталсан Америк, Өмнөд Африкийн стандартуудыг илүүд үздэг байна.  НҮБ-ээс энэ ангиллыг заавал биелүүл гэж шаарддаггүй. Гэхдээ улс орон бүр өөр өөрийн ангиллыг ярилцаж, санал солилцож сайн дурын үндсэн дээр сонгох эсэх нь шийдэгддэг.  Жишээлбэл, Энэтхэг, Хятад зэрэг орнууд НҮБ-ийн ангиллаар явж ирсэнээ одоо өөрчилж  байгаа ажээ. АТГ-ын газрын тосны даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Баатарцогт “ Монгол улс нөөцийн ангиллаа шинчилсэнээр манай гелогичдын бичсэн уул уурхайн ашигт малтмалын нөөцийн тайлан олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлэгдэж  гарах эрх нь  нээгдсэн. Олон улсын стандартад нийцсэн  нөөцийн ангилалд аргачллын дагуу мэргэжлийн экспертүүд нөөцийг нь тогтоосон тохиололд аль ч орны хөрөнгө оруулагч, эсвэл  хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдөж үүнийг дагаж хөрөнгө оруулагч нарын манайд  итгэх итгэл сэргэх эдийн засгийн ач холбогдолтой ” гэж ярьв. 2014 оноос ордын нөөцийг нээлттэй тайлагнах Монгол Улсын заавар    / MRC-Code / -ыг гарган хэрэгжүүлж эхэлжээ.  Хурлын үеэр “ Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн  MRC-Code  болон НҮБ-ын хүрээний ангиллын уялдаа ”,  “ Ухаа худагийн коксжих нүүрсний ордын нөөцөд НҮБ-ын хүрээний ангиллыг хэрэглэх нь” мөн        “ Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллын стандартыг  “Зөөвч-Овоо”, “Дулаан уул”-ын ордод хэрэглэх нь ” зэрэг илтгэлүүд тавигдана. Ийнхүү Монголын томоохон ордуудад НҮБ-ын 2009 оны нөөцийн ангилал хэрхэн нийцэж байгааг хэлэлцэж, дүгнэснээр манай геологи уул уурхайн салбар ямар хэмжээнд хүрснийг харуулах ажээ.

Эх сурвалж:www.zms.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12