Шагайн харвааны шилдэг найман баг шалгарлаа

2016-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Халх тойрмын шагайчид “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн андгай тавин жилд нэг удаа монос цэцэглэх цагаар уулзаж нааддаг байсан удаатай.  Шагайн харваа нь түүхийн бүхий л цаг үед өв уламжлалаа хадгалан Монгол түмний дөрөв дэх баяр цэнгэл болон хөгжсөөр байна. 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон билээ.  Өнөөдөр  /07.12/ Шагайн асарт уухайн дуу хадаж өрсөлдөөн ид өрнөж байна. Энэ жилийн баяр наадмын шагайн харваанд 86 багийн 728 харваач цэц мэргэнээ сорьж байна. Нийт харваачдын 70 гаруй хувь нь залуу харваачид байна гэж Шагайн харвааны холбооныхон онцолсон.  Одоогийн байдлаар 86 багаас тунаж үлдсэн шилдэг найман баг шалгарчээ. Тэмцээн 86-аас 40, 40-өөс 16, 16-аас 8 гэсэн байдлаар тойргийн журмаар, хоёр шатлалаар болсон. Шилдэг найман багт Баатарнуман баг, Дорноговь аймгийн баг, Багануурын баг, Булганы баг, Г.Батбаатар ахлагчтай баг, Л.Энхтөр ахлагчтай баг, О.Ямааранз ахлагчтай баг, З.Одбаяр ахлагчтай багууд шалгараад байна. Шилдэг найман багаас шилдэг дөрөв тодорч, энэхүү дөрвөн баг уламжлал ёсоор 4.72 метрээс харваж алт, мөнгө, хүрэл медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм. Харвааны үеэр шагайчид асраа дэрвэтэл уухайлдаг байна.  Дэмжигчдийн болон өрсөлдөгчдийн уухайлах нь түрлэгээрээ өөр юм.  Өөрсдийн талынхны аялгуулаг уухайнд харваачийн цэц нэмэгддэг бол, эсрэг багийн огцом, хүчтэй уухайнд барьц алдаж мэддэг. Төв халхын уухай, Дөрвөд далай ханы, баяд, урианхай боржигин уухай гэж нутаг оронд арай өөр өөр байдаг ажээ. Өнөөдрийн хувьд шагайчид голдуу төв халхын боржигин уухайгаар наадаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12