Х.Мичид: Бид өнөөдрийн алтаар маргаашийн агаараа сольж байна

2016-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох уу”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ”  гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасан хүмүүсийн үгсийг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн зочин бол “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн Ойн нөөцийн судалгаа, ашиглалтын албаны дарга Ажимынхан овогт Х.Мичид юм.

-Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ. Амжилтын гараа, амьдралын баталгаа мэргэжил сонголттой холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?

-Би ойн инженер биш барилгын инженер болно гэж хүсч мөрөөдөж явлаа. Энэ л хүслээрээ шалгалт өгсөн. Гэтэл  шалгалтын хариугаа бөглөхдөө нэг нүд доош нь гүйлгэж бөглөсний улмаас шалгалтаа хангалтгүй өгсөн.  Ингээд барилгын инженер биш ойн инженер болох зам маань эхэлсэн дээ.  ШУТИС гэдэг том тогоонд чанагдаж, сайн багшийн гарын шавь болох ховорхон хувь тохиол надад олдсон. Оюутан байхдаа мэргэжлийнхээ үнэ цэнэ, утга учрыг олж эхэлсэн гэж хэлж болно. Багш маань бүхнийг үлгэрлэж үзүүлж сургаж байсан нь намайг болон бусдыг маань энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэх хүсэл зорилготой болгосон.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Би ойн инженер мэргэжилтэй, таксаторч мэргэшилтэй хүн. Таксаци гэж үнэлгээ гэсэн грек үг. Тэгэхээр ургаа модны үнэлгээчин гэсэн үг л дээ. Энэ л мэргэжил, мэргэшлийн ажлын үр дүнд зарим нэг хот, суурин боссон гэвэл та итгэх үү. Тухайлбал, Сэлэнгийн Бугант, Түнхэл, Булганы Хялганат, Завханы Тосонцэнгэл гэх мэт суурин бидний ажлын үр дүнгээс 100 хувь хамаарсан байдаг. Ингээд бодоход эзэмшсэн мэргэжлээрээ өөрийн эрхгүй бахархана. Ойд ажиллах  хүнд хэцүү боловч ямар сайхан бэ гэдгийг биднээс өөр хэн ч мэдрэхгүй. Ойн мэргэжилтнүүд мөр зэрэгцэн нэг хүн шиг байж бидний ажил бүтдэг. Нэг хүн шиг байж гэмээнэ бид байгаль дэлхийн хүн хэцүү шалгуурыг давж, хөвчийн гүнээс амьд гарч ирнэ шүү дээ. Ой гэдэг бол тэр чигээрээ амьдралын сургууль, шалгуур, бас хувь хүн бүрийн дотоод орчин, мөн чанар юм.

-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?

-Энэ их хүнд сэдэв болоод байгаа. Учир нь ойн салбар дөрвөн жилийн хугацаатай хувьсан өөрчлөгдөж байна. Энэ нь нөгөө л сонгуультай холбоотой. Уул уурхайг хэт их тахин шүтсэнээр байгаль орчин, тэр дундаа ойн салбарыг хүчээр үнэгүйдүүлж байна. Бид өнөөдрийн алт, нүүрсээр маргаашийн ус, хөрс, агаараа сольж байна. Дэлхий дээр хамгийн их бүтээгдэхүүн гаргаж авдаг түүхий эд бол мод. Түүнээс 22 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Мод бол тэр чигээрээ  маш том химийн үйлдвэрийн түүхий эд. Үүнээс гадна экологид нөлөөлж буй нөлөөллөөр модны ач тусыг юугаар ч үнэлэх аргагүй. Цэвэр агаартай, цэнгэг устай байхыг хүсэж л байгаа бол ой мод заавал байх ёстой гэдийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Ингэж гэмээнэ бид ирээдүйнхээ урдаас нь эгцэлж харах нүүртэй үлдэнэ.

-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?

-Хамгийн гэгээлгээр төсөөлж байгаа. Үүний тулд хүн  бүрийн оролцоо чухал байна. Жишээ нь ойд аялахдаа сүүдэргүй аялахаас эхэлнэ шүү дээ. Сүүдэргүй гэдэг нь хоггүй, тамхины ишгүй, архи пивоны шилгүй, чихрийн цаасгүй байхаас эхэлнэ. Жимс түүлээ гэхэд мөчир гишүүг хугалахгүй байхаас л сайхан бүхний эхлэл тавигдана шүү дээ. Байгаль дэлхийгээ хайрлаж байгаа хүүхдүүд сайн мэргэжилтэн, сайн судлаач болох нь мэдээж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

Сүүлийн өдрүүдийн улс төртэй зэрэгцээд, “...Мөрдөх байгууллагууд “Бодь”-ийн барьса

2025-09-03
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА

22 цаг 2 мин
Парламентын дарга буцаж, Амбан захирагчийн айлчлал эхэллээ

Төв талбайд төстэй хоёр далбаа намирч, сониуч зарим нь Шинэ Зеланд, Австрали

Өчигдөр 06 цаг 00 мин
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолду

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй

Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тав

Өчигдөр 06 цаг 00 мин
Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ

Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай мартагдаж, нүүрсний хулгайч

Өчигдөр 06 цаг 00 мин
Эх оронч монголчуудын түүхэн ялалт, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлнэ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн түүхт ойн өдөр Аривын ерөнхий газар, Үндэсний төв архи

Уржигдар 06 цаг 00 мин
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна

“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж ба

Уржигдар 06 цаг 00 мин
“Алтай трейдинг”, “Энержи ресурс” компаниудаас болж Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчилжээ

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан.

Уржигдар 06 цаг 00 мин
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

2025-09-03
“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

Сүүлийн өдрүүдийн улс төртэй зэрэгцээд, “...Мөрдөх байгууллагууд “Бодь”-ийн барьса

2025-09-03
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА

22 цаг 2 мин