“KPi Workshop” уулзалт амжилттай болж өндөрлөв

2016-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Борлуулалт өндөр байгааг хараад сайн гүйцэтгэл гэж дүгнэхэд эрт. Учир нь, борлуулалт өндөр боловч бүтээгдэхүүний өртөг өндөр байх, үр ашиггүй ажиллагаанаас болж компани алдагдал хүлээх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлан өндөр ашигтай гарснаар эздэд энэ нь таалагдахуйц сайн гүйцэтгэл гэж үзэхэд хэцүү. Энэ нь зээлийн борлуулалттай холбоотой авлага өндөр байх, зээлийн хүү болон эргэн төлөлтийн дарамтаас үүдэлтэй мөнгөн урсгал, хуримтлалгүй болсноор үйл ажиллагаа бүхэлдээ зогсох, өрсөлдөх чадвараа алдахад хүрэх тохиолдлыг сүүлийн хоёр жил бидэнд харууллаа. Тэгвэл амжилттай маркетинг хийж, үйлчлүүлэгчийн урсгалыг хандалтыг авч ирсэн нь сайн үзүүлэлт гэж үзэн өндөр урамшуулал олгох нь зөв үү. Бодит байдал дээр үйлчлүүлэгчдийн урсгалыг гүйцэхүйц бүтээгдэхүүний нөөц, үйлчилгээний ажиллагсдын тоо, зохион байгуулалт процессыг уялдуулаагүйгээс сэтгэл ханамжгүй үйлчлүүлэгчдийг зах зээл дээр богино хугацаанд бэлтгэх эрсдлийг дагуулж байна. 
Гүйцэтгэлийн үнэлгээгээр өндрөөр үнэлэгдэж, ажлын туршлага ур чадвар, ачаалал даахуйц баг бүрэлдэхүүнийг бий болгох нь компанийг урт хугацаанд тамирдуулах, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэвэл итгэх үү. Улирлын болон бизнесийн онцлог моделтой сайтар уялдуулсан төлөвлөлтгүйгээр гэнэтийн ачаалалд бэлтгэх, чанарын доголдолгүй гүйцэтгэл гаргах зорилготой бүрдүүлсэн хүний нөөц баг бүрэлдэхүүн эсрэгээр компанийн ашигт ажиллагааг эрс бууруулж алдагдалд хүргүүлэх тохиолдлууд олон гарч байна. Өнөөдрийн компанийн удирдлагууд бизнесийн болоод менежер, ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний системд сэтгэл дундуур байна. Гүйцэтгэлийн үнэлгээний системийг бий болгох нь гол зорилго биш юм. 
Харин компанийн санхүүгийн болоод стратегийн зорилгод чиглэсэн эцсийн үр дүнд линкдсэн тийм л системийг эрж хайж байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр “KPi Workshop” арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн “KPi Workshop” арга хэмжээнд гүйцэтгэлийг тойрсон өргөн хүрээтэй асуудлыг хөндөөгүй бөгөөд зөвхөн компанийн эзэд удирдлагуудын хүсч буй тэрхүү “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг хэрхэн тодорхойлох, үнэлэх” сэдэвт төвлөрсөн байна. 
Тэд бодит баримт дээр ажиллаж, харилцан туршлага солилцон, нэгнээсээ суралцсан юм. Улмаар цаашид компани дээрээ амжилттай хэрэгжүүлэх дээр олон талын хэлбэрээр бие биедээ тусалж, зөвлөж ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Зохион байгуулалтын хувьд “KPi Workshop” арга хэмжээнээс гадна хоёр үндсэн хэсгээс бүрдсэн. Нэгдүгээрт оролцогч хүний нөөцийн менежерүүдийн чөлөөт уулзалт хийсэн бол хоёрдугаарт хөдөлмөрийн салбарт оруулах хувь нэмрийн хүрээнд хэрэгжиж буй төслийн товч танилцуулга, түүнд хэрхэн оролцох талаар санал солилцлоо. Арга хэмжээнд менежментийн зөвлөх Г.Өлзийбуян урилгаар оролцож өөрийн туршлагаа хуваалцах ба арга хэмжээний турш оролцогч компаниудын бодит баримт дээр хамтран ажилласан юм. 
Харин менежментийн зөвлөх О.Одхүү нь тус арга хэмжээний үндсэн хэсгийг хөтлөн явуулсан бөгөөд тэрбээр салбар салбарын 50 гаруй компаниудад хүний нөөцийн менежер, удирдах ажил, гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөхийн статусаар ажилласан туршлагатай зөвлөх юм.

Эх сурвалж:

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

12 цаг 25 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

17 цаг 57 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

17 цаг 57 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Өчигдөр 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Уржигдар 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Уржигдар 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Уржигдар 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Уржигдар 06 цаг 00 мин