Пестицид буюу өсгөж, үржүүлэх нууц жор

2015-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ, П.БОЛД-ЭРДЭНЭ

Эрхэм уншигч та санаж байгаа байх. Өнгөрсөн жилийн өдийд  Анагаахын их сургуулийн хэдэн багш, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага хамтран нэгэн мэдээлэл хийж, иргэдийг баахан сандчаасан. Тэд монгол хүнсний ногооноос пестицид хэмээх хавдар үүсгэдэг хортой бодис илэрсэн талаар мэдээлэл хийж, багагүй шуугиан дэгдээж байв. Үүнээс болоод зарим иргэд эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоог хэрэглэхээс татгалзсан. Харин зарим нь пестицид нь эрүүл мэндэд хортой, хоргүй гэх мэдээллийн дунд төөрөлдөж хоцорсон. Тиймээс энэ удаагийн дугаартаа МХЕГ-ын харъяа Үндэсний лавлагаа лабораторийн  мэргэжилтэн П.Болд-Эрдэнэтэй хамтран  “Пестицид хүний биед хортой юу” гэсэн сэдвээр дараах мэдээллийг бэлтгэв.

ПЕСТИЦИД НЬ УРГАМАЛД ТУСТАЙ, МЭРЭГЧДЭД ХӨНӨӨЛТЭЙ

 

Нийтлэлийнхээ эхэнд  “Пестицид” хэмээх үгэнд товчхон тайлбар хийе. Пестицид гэдэг нь ургамалд хөнөөлтэй шавж, хөгц мөөгөнцөр, нян, өт хорхой, нялцгай биетэн, мэрэгч амьтдыг устгах, мөн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг байгалийн гаралтай нийлэг бодисуудыг хэлдэг аж.  Мэргэжилтэн П.Болд-Эрдэнийн хэлснээр бол  “Энэ нэр томъёо нь латин гаралтай Pestis буюу хөнөөл, caedo буюу сөнөөх гэсэн утгатай үг. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарцыг 20-60 хувиар  нэмэгдүүлдэг учир энэ бодисыг  газар тариаланд өргөн хэрэглэдэг” гэж байна. Мөн “Пестицид” хэмээх бодисыг химийн найрлагаас нь хамаарч хэдэн зуун төрөлд хуваадаг аж. Тухайлбал, хэрэглээний зориулалтаас нь фунгицид  буюу таримал өвчний эсрэг, гербицид буюу хогийн  ургамал, инсекцид буюу хортон шавжийн эсрэг, роденцид буюу мэрэгч амьтантай тэмцэх гэх зэргээр ангилдаг аж. Мөн химийн бүтцээр нь  хлор  болон фосфор органик, карбамат, триазин гэх зэргээр ангилдаг юм байна.

 Харин хор уршиг, хэрэглээний тухайд энэ бодис нь  хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ач тустай боловч буруу хэрэглэвэл  эрүүл мэндэд хортой гэдгийг анхааруулж байна. 

 

ПЕСТИЦИД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ҮҮ?

 

Химийн найрлагатай энэ бодисыг хэрэглэдэг гол салбар нь хөдөө аж ахуй гэдгийг дээр дурьдсан. Тиймээс өнгөрсөн жил иргэдийг айлгаж, бухимдуулсан, бас төөрөгдүүлсэн  гол мэдээлэл нь  “Пестицид хорт хавдар үүсгэдэг”, “Пестицид хүний биед хортой, хоргүй” гэх мэдээлэл байв.  Тиймээс энэ зангилааг тайлахын тулд  энэ талаарх судалгаа, мэдээллийг  бас сонирхож үзэв.

Газар тариаланд хэрэглэдэг энэ хорны хэмжээ дэлхийд сүүлийн 45 жилийн дотор 450 дахин нэмэгдэж, жил бүр 20 мянган хүн үүнээс хордож, нас бардаг гэсэн судалгааг НҮБ-ээс гаргажээ.  Зөвхөн АНУ гэхэд л пестицидээс болж хүний эрүүл мэнд байгаль орчинд учирсан хор хөнөөлийг багасгахын тулд жил бүр 10 тэрбум ам.доллар зарцуулдаг юм байна.  Харин манай улс малын шимэгч хорхой, улаан буудай, хүнсний ногооны хортон шавьж, үлийн цагаан оготно, царцаа устгах зорилгоор 1950-иад оноос энэ бодисыг өргөн хэрэглэж эхэлсэн байна. 2011 оны судалгаагаар 100 гаруй нэр төрлийн пестицидүүдийн жагсаалтанд орсон бодисыг 154 аж ахуйн нэгж хил гаалиар оруулж ирдэг гэсэн судалгаа бас байна. 

Гэхдээ Европын орнуудтай харьцуулахад манай орны хэрэглээ тун бага гэх боловч 40-80 мг нь үхлийн аюул дагуулдаг гээд бодохоор буруу хэрэглэвэл цөөхөн хүнтэй манай орны хувьд энэ нь айдас, бухимдал үүсгэхээс өөр аргагүй мэдээлэл байв. Сүүлийн жилүүдэд эрдэмтэд эмэгтэйчүүдийн эмгэг, төрөлхийн гажиг, дутуу төрөлт, зулбалт, хүүхэд бага жинтэй төрөх зэрэг асуудлыг удаан задардаг органик бодисын нөлөөтэй холбон үзэж байгаа аж. Тиймээс 2001 онд Шведийн Стокгольм хотноо хүний эрүүл мэнд, байгаль орчинд удаан задардаг органик бохирдуулагчийн хортой нөлөөллөөс хамгаалах зорилгоор “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай конвенц”-ийг  баталж,  үүнийг дэмжигч 100 гаруй орны тоонд манай улс бас нэгджээ.  Хамгийн гол нь дээрх конвенциэс байгаль ор­чин, хүн амьтны эрүүл мэн­дэд  онц аюултай хэ­мээн жагсаалтанд оруул­сан  12 төрлийн удаан задардаг органик бохир­дуулагчдаас ес нь пес­тицидийн төрлийн бо­дис байгаагаас үзэхэд пес­тицид эрүүл мэндэд хор­той бас аюултай байх нь.

 

ЖИМС НОГОО, БУДААНД Ч ЭНЭ БОДИС БИЙ    

 

Харин одоо бидний хэрэглээнд ямар хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хэрэглэгддэг вэ гэдгийг дурдъя.  Олон жилийн өмнөөс бид  ганзагын наймаачдаар дамжин урд хөршөөс орж ирдэг  хүнсний ногоо, жимсийг хэрэглэсээр ирсэн.  Мөн аль ч хүнсний зах, дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байдаг өнгө, өнгийн алимыг  Орос, Америкаар нь шилж сонгон ам дамжсан элдэв яриагаар хачирлан амтархан иддэг болсон. Тэгвэл эдгээр жимс, ногооны алинд нь ч пестицид хэмээх бодис агуулагдаж байдаг  юм байна.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар жимс, хүнс­ний ногоонд пести­цидийн дийлэнхийг буюу 38.9 хувийг  хэрэглэдэг аж. Мөн Ази тивийн улс  орнуудын тариалдаг будааны төрлийн ургам­луудад  ч энэ бодисын хэрэглээний 93 хувь нь ногддог юм  байна.

 

ХИМИЙН НЭГДЭЛТЭЙ ПЕСТИЦИД ЭРҮҮЛ МЭНДЭД ИЛҮҮ ХОРТОЙ

 

“Пестицид   нь  хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ач тустай боловч буруу хэрэглэвэл  эрүүл мэндэд хортой” гэдгийг ХАБҮЛЛ-ийн Ургамлын эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн хэлж байна. Тиймээс уншигчдад мэдээлэл өгөх зорилгоор  тэр олон төрлийн бодисоос хэрэглэхийг нь  хориглосон, зөвшөөрсөн ямар бодис байгааг асууж тодруулсан юм.

Дэлхийд сүүлийн 50 жилд таримал ургамлын өвчин, хортоны нөлөөгөөр учирсан хохирол  ХАА-н нийт бүтээгдэхүүний 20 ба түүнээс дээш хувийг эзэлдэг аж.  Тиймээс энэ салбарт пестицид хэмээх бодисыг өргөн хэрэглэдэг аж. Мөн химийн нэгдэлтэй пестицид нь байгальд тэсвэртэй,  удаан сарнидаг учир хүний эрүүл мэндэд илүү хортой гэдгийг мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж байсан. Харин хориг­лосон, зөвшөөрсөн гэх мэдээллийн тухайд да­раах мэдээллийг өгсөн юм.

Хлор органик буюу нийлэг органик нэгдлүүдийг 1940-өөд оноос хэрэглэж эхэлжээ.  ДДТ (дихлор­дифенилт­рихлорэтан) пестицидийг 1939 оноос хэрэглэсэн боловч байгаль орчинд удаан задардаг, бие махбодийн өөхөн эдэд хуримтлагдах чадвартай, хоруу чанар өндөртэй болохыг нь тогтоож, 1990 оноос хэрэглэхийг хориглосон байна. Харин 1950 оноос ургацыг хамгаалахад илүү үр дүнтэй гээд фосфор органик нэгдлүүдийг өргөн хэрэглэдэг болжээ. Фосфор органик пестицидийн гадаад орчинд тэсвэртэй байдал нь хлорорганик пестицидээс арай бага боловч сөрөг үйлчлэл нь эргэж өөрчлөгддөггүй тул илүү хортой гэнэ. Ялангуяа карбамат пестицидүүд нь фосфор органик пестицидээс бага хортой, шимэгч хорхойн эсрэг үр дүн сайтай боловч удаан хэрэглэвэл хортон шавьжийг харин ч ихэсгэх аюултай учраас  хэрэглэхийг мөн адил хоригложээ.

 

Шинжээч зөвлөж байна

П.Болд-Эрдэнэ: Хүлэмжийн ногоог ихэвчлэн нитрат болон пестицидээр боловсруулдаг

Оросын алдарт эрдэмтэн биологич, дархлаа судлаач И.И Мечников “Хүний  150 наснаас өмнөх үхэл нь гадны нөлөөтэй зуурдын үхэл юм” гэж хэлсэн байдаг. Энэ нь та бидний амьдралын хэв маяг, буруу хооллолтыг шүүмжилсэн хэрэг юм. Тиймээс Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн Ургамлын эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн  П.Болд-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс хөдөө аж ахуйн салбартаа пестицидийг өргөн хэрэглэдэг.  Энэ бодис жимс, ногооноос өөр ямар бүтээгдэхүүнээр дамжин хэрэглэгчдэд хүрдэг вэ?

-Хүн пестицидийн бага хэмжээний тунгийн үйлчилгээнд урт хугацаагаар өртөхөд хорт хавдар, харшил үүсэх, мэдрэлийн эд эсийг гэмтээх, дархлааг бууруулах, үр хөврөлд нөлөөлөх зэргээр эрүүл мэндэд нь хортой нөлөө үзүүлдэг. Амьтны эд, ялангуяа өөхөн эдэд пестицид ихээр хуримтлагддаг. Ихэнх пестицид нь хүрээлэн буй орчинд задран алга болдог ч хүн, амьтны эд, эрхтэн болон хүнсний зүйлд удаан хугацаагаар тогтвортой агуулагддаг. Пестицидээр хамгийн их бохирддог хүнсний зүйлд  юуны түрүүнд амьтны гаралтай мах, сүүн бүтээгдэхүүн, дараа нь навчит хүнсний ногоо, үр тариа, будаа, гурил, сахар, газрын самар, мөн таримал жимс ордог.

-Тэгвэл үүнийг зөв зохистой хэрэглэхийн тулд юуг илүү анхаарах ёстой вэ?

-Пестицидийн хэрэглээг зохицуулахдаа хүнсэнд агуулагдах пестицидийн үлдэгдлийг хоногийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй байхаар тогтоодог.  Тиймээс  пестицидийг хэрэглэх нөхцөл, заавар журмыг сайн  мөрдөж ажилласан тохиолдолд хэрэглэгчдэд очих, хүнсэнд агуулагдах үлдэгдэл пестицидийн хэмжээ нь стандартад заасны дагуу хэмжээндээ байгаа нөхцөлд эрүүл мэндэд аюулгүй бас эрсдэлгүй.  Тиймээс айхтар цочирдож, санаа зовох хэрэггүй.

-Хүлэмжинд тариалсан хүнсний ногоонд энэ бодис байдаг уу?

-Хамгийн их агуулагдах магадлалтай нь эрт ургацын ногоо, жимснүүд. Үүнд бүх сортын байцаа орно. Тухайлбал, бөндгөр байцаа, цэцэгт байцаа, өнгөт байцаа, хүлэмжинд тарьж ургуулсан ногоонууд орно. Хүлэмжнээс арвин ургац авахын тулд ихэнх тохиолдолд хөрсийг нитрат болон пестицидээр боловсруулсан байдаг. Түүнээс гадна импортоор орж ирсэн жимсэнд удаан хадгалах зориулалтаар химийн бодис хэрэглэсэн байж болзошгүй тул худалдан авахын өмнө шинжилгээний бичиг, баталгааг нь шаардаж үзэхэд буруудахгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

46 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин