Г.Аззаяа: Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг тусад нь авна

2015-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОНСҮРЭН

Элсэлтийн энэ сарын 9-нөөс албан ёсоор эхлээд байгаа билээ. Энэ талаар БСШУЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвийн дарга Г.Аззаяатай ярилцлаа.

-Жил бүрийн хоёрдугаар сарын 1-нд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлдэг. Энэ жил хугацаа нэлээд хойшлох шиг боллоо. Мэдээлэл ч нэлээд нам гүм байх шиг?

-Бүртгэл 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 09:00 цагт эхэлсэн. Элсэлтийн шалгалтын бүртгэлтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлт шинэчлэлт хийгдсэнтэй холбоотойгоор хугацаа сунгагдсан. Гэхдээ заавал хоёрдугаар сарын 1-нд ЭЕШ-н бүртгэл эхэлнэ гэсэн тов байхгүй л дээ.

-Тухайлбал, ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн гэж?

-Элсэлтийн шалгалтын журамд монгол хэл бичгийн шалгалттай холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын  бүртгэл Улаанбаатар хотын цагаар энэ сарын 9-ний 09:00 цагт эхэлж, гуравдугаар сарын 09-ний 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй байхаар болсон. Мөн энэ онд 12 дугаар анги төгсч буй шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийнэ. Өмнөх оны шалгуулагчид заавал онлайнаар энэ шалгалтын бүртгэлд хамрагдана. Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авна. Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин энэ шалгалтад хамрагдана. Дахин шалгалтад 400-аас дээш оноо авсан ч эхний  шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид шалгалтад орох боломжгүй. Үүнээс гадна элсэлтийн шалтгалтад орохдоо авчирдаг байсан материал дээр Монгол хэл бичгийн шалгалтад тэнцэж элсэлтийн шалгалт өгөх эрхтэй боллоо гэсэн эрхийн бичиг нэмэгдсэн. Тиймээс бүртгүүлэгчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаас журамтай танилцаж болно.

-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг хэчнээн хүүхэд төгсч байгаа вэ. Өмнөх жилүүдэд их сургуульд элсэгчдийн тоо буурч байна гэх мэдээлэл гараад байсан. Энэ жилийн элсэлт тооны хувьд ямар байх бол?

-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19293 сурагч төгсч байгаа. Үүн дээр өмнөх онд төгссөн шалгуулагчид нэмэгдээд нийт 25 мянга орчим шалгуулагч элсэлтийн шалгалт өгнө гэсэн тооцоо гарсан.

-Шалгалтын бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ?

-Элсэлтийн шалгалт бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 9-ний өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Зарим элсэгч шалгалтын бүртгэлд хамрагдахдаа үг үсгийн алдаатай бүртгүүлэх, зурагаа буруу оруулах, төлбөр хийж чадахгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс энэ жил бүртгүүлж байгаа шалгуулагчид анхаарах хэрэгтэй. Энэ жилийн хувьд бүртгэлийн программыг БСШУЯ-ны баазтай холбосон бөгөөд 2015 онд төгсч байгаа шалгуулагч бүртгүүлэхдээ регистерийн дугаараа оруулахад хувийн мэдээлэл нь автоматаар гарч ирнэ. Бүртгүүлэгч үнэн зөв эсэхийг шалгаад бүртгэлээ цааш нь үргэлжлүүлэх боломжтой болсон.

-Бүртгэлийг ямар хэл­бэ­рээр зохион байгуулах вэ. Урьд жилүүдийнх шиг цахимаар бүртгүүлэх үү?

-Тийм ээ. Өмнөх жилүүдийнхтэй адилхан WWW.EEC.MN хаягаар орж бүртгүүлнэ.

-Цахим бүртгэлтэй холбоотой санал хэр ирдэг вэ. Алдаатай, буруу оруулсан мэдээлэл нэлээд гардаг шүү дээ?

-Энэ тохиолдолд манай төвд хандан засуулах бүрэн боломжтой.

-Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол жил бүр гардаг. Тестийн нууцлалаас эхлээд олны анхаарлыг татсан, хардах асуудал тасардаггүй?

-Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтыг 2006 оноос эхлэн 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Сэдэв даалгавар боловсруулах ажлыг цагдаагийн хамгаалалтан дор утасны сүлжээ барьдаггүй, интернэтгүй, гадны хүн, иргэд нэвтрэх боломжгүй объект, байрыг сонгон боловсруулдаг. Боловсруулсан даалгавраа хувилж олшруулан битүүмжилж хүчний байгууллага тухайлбал 2011 он хүртэл Цагдаагийн ерөнхий газартай хамтарч ажилладаг байсан. Харин 2012 оноос Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын материалуудыг аймаг орон нутаг, УБ хотын шалгалтын төвүүдийг хамгаалалтад авдаг.

-Тест алдаатай, хариу гарахгүй байсан. Эсвэл хүнд бодлого, даалгавар ирсэн гэх асуудал үүсдэг. Шалгалтын тестийг хэрхэн боловсруулдаг вэ. Танайхаас үүнд ямар хяналт тавьдаг вэ?

-Тест, даалгаврыг БҮТ-ийн даалгаврын санг үндэслэж олон улсад ашигладаг даалгавар зохиох арга зүй, блупринтийн аргачлалыг баримталж хичээл бүр дээр тодорхой шаардлага хангасан 2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Ямартай ч сүүлийн хоёр жилийн хугацаанд сэдэв даалгаврын алдаатай холбоотой асуудал гараагүй.

-Хөдөө орон нутгийн элсэгчид хэрхэн бүртгүүлэх вэ?

-Бүртгэлийн хувьд бусад жилүүдийнхтэй адил байгаа. 21 аймагт элсэлтийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Боловсрол, соёлын газарт ажиллаж байгаа тул шаардлагатай зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.

-Өнгөрсөн жилээс эхлэн монгол хэл бичгийн шалгалт авч түүнд тэнцсэн хүүхдүүд элсэлтийн шалгалт өгч байхаар болсон. Гэвч шалгалтын дүн нийтээрээ муу гарсан. Тиймээс ч шалгалтдаа тэнцээгүй ч гэсэн дараагийн шалгалтаа өгөх эрх нь нээгдсэн. Энэ жил яах бол?

-Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны төвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө гэсэн тогтоол гарсан. Өнгөрсөн жилийн хувьд анх авч байсан болохоор ямар нэг босго оноо тогтоогоогүй. Харин энэ жилийн хувьд босго оноо 400 болсон. 400 болон түүнээс дээш оноо авч байж элсэлтийн шалгалт өгөх эрх нь нээгдэнэ.

-Монгол хэл бичгийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ. Энэ шалгалтын бүртгэлийг элсэлтийн шалгалтын бүртгэлээс тусад нь явуулж байгаа гэсэн үү?

-Энэ жилээс монгол хэл бичгийн шалгалт босго оноотой болж, шалгалтыг хоёр удаа авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Тодруулбал, монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж болно. Дахин шалгалтад 400-аас дээш оноо авсан ч эхний шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид орох боломжгүй. ЭЕШ-даа бүртгүүлж төлбөрөө хийсэн ч шалгалтдаа тэнцээгүй буюу элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгээ аваагүй бол бид шалгалт өгөхөөр төлсөн мөнгийг нь буцаан олгоно.

Мөн Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл тусдаа явагдаж байгаа.

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

20 цаг 5 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Өчигдөр 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Өчигдөр 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Өчигдөр 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Өчигдөр 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Өчигдөр 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Уржигдар 14 цаг 16 мин