Эрүүл мэндийг байгалийн ухаантай нэгтгэх нь шинэчлэл мөн үү?

2015-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Зууны мэдээ” сонин нийгэмд тулгамдаж буй олон чухал асуудлыг хөндөж, тэрхүү ажлыг нийгэмд тодорхой ажил хэрэг болгон төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Энэ удаа бид эрүүл мэндийн хичээлд орж буй өөрчлөлтийн талаарх цуврал нийтлэлүүдийг хүргэж байна. Өнгөрсөн сард Эрүүл мэнд, спортын яам, “Youth LEAD” олон улсын залуучуудын сүлжээ байгууллага, “Зууны мэдээ” сониноос хамтран олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Холбогдох бай­гууллагуудын байр суурийг хүргэе.

Хэлэлцїїлэгт ЭМСЯ, БСШУЯ, НЭМГ, ХЄСЇТ, НЭМЇТ, МУБИС,  Хєдєлмєрийн яам, Боловсролын хїрээлэн, Эрїїл мэндийн хєгжлийн тєв, НЇБ-ийн Хїн амын сан, НЇБ-ийн Хїїхдийн сан “Глобал” сан, “Монфемнет” їндэсний сїлжээ, “Нєхєн їржихїй эрїїл мэнд” зэрэг байгууллагууд оролцов.

 

НИЙСЛЭЛИЙН 40 СУРГУУЛЬД ТУРШИЛТЫН ХИЧЭЭЛ ОРЖ БАЙНА

 

Уулзалтын эхэнд Боловсролын хүрээлэнгийн  Сургалтын хөтөлбөрийн секторын эрхлэгч Г.Одбаатар илтгэл тавьсан. Тус илтгэлд:

-Эрүүл мэндийн хичээл биологийн хичээл болон биеийн тамирын хичээл дотор багц судлагдахуун болж орж байгаа. Энэ улирлаас нийслэлийн 40 лаборатори сургуульд орж эхэлнэ.

Ирэх буюу дараагийн хичээлийн жилээс улсын хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй сургууль, үндэсний хэмжээнд энэ системд шилжинэ. Туршилтын журмаар явж байгаа учраас та бүхний санаа оноог тусгах боломжтой болж байна. Энэхүү шинэчлэл нь хүүхдийн сурах ачааллыг багасгах сайн үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдийн ачааллыг бууруулах замаар эрүүл мэндэд эерэгээр нь нөлөөлж байна гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн хичээл маань хасагдаагүй бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн багш нар хөрвөх чадвартайгаар бэлтгэгдсэн учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Мөн Иргэний боловсрол, биологи, биеийн тамирын хичээл болон бусад хичээлүүд дотор агуулгыг нь нэгтгэж өгсөн байгаа. Хэдийгээр энэхүү шинэ хөтөлбөр маань төгс биш ч гэлээ боломжтой гэж үзэж байна.

Туршилтын хичээлийн явцад: Бага боловсрол буюу 1-5 дугаар ангид “Хүн ба орчин”, “Хүн байгаль” хичээл дээр хөдөлгөөний эрүүл мэнд, хүний биеийн бүтэц, хүний үржил хөгжил гэх мэт агуулга тусгагдсан байгаа. Суурь боловсролын агуулгын шилжилт, интеграци нь туршилтын шатандаа явагдаж байгаа бөгөөд үүн дээр та бүхний санал хэрэгтэй байна. Жишээ нь, биологийн хичээл дээр 6-9 дүгээр ангийн хичээл дээр хүний биеийн бүтэц, бодис, бэлэг эрхтэний тогтолцоо, үр тогтолт гэх мэт чухал сэдвүүдийг суралцахуйн удирдамжид тусгаж өгсөн.  Биеийн тамир болон дасгал хөдөлгөөн хичээлийн агуулгад хувцас, орчны эрүүл ахуй, зөв зохистой хооллолт, мөн наймдугаар ангиас гимнастикийн эрүүл мэнд, спорт хувцасны эрүүл ахуй, таргалалт гэх мэт агуулгыг тусгасан. Түүнчлэн анхны тусламж, өөрийн эрүүл мэнддээ анхаарах, галбираа зохицуулах гэх мэт анги ахих тусам сэдвүүдийг улам нарийвчлан тусгаж өгсөн гэв. 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ “ЦАГИЙН НӨХӨӨС” БАЙДЛААР ЗААЖ БАЙНА

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Машбадрах:

 

-Эрүүл мэндийн хичээлийн агуулга нь байна. Гэхдээ энэ туршилт хийсэн сургуулиудад өмнө нь энэ хичээл яаж явагдаж байсан талаар мэдээлэл байна уу? Агуулга нь байгаа хэдий ч хэрэгжилтийн хувьд асуудалтай санагдаж байна. Эрүүл мэндийн хичээлийг заах багш нарын чанар болон тэдний заах арга зүй ямар байгаа вэ. Миний хувьд багш нарыг  бэлтгэх тал дээр учир дутагдалтай санагдаж байна.

Эрүүл мэндийн хичээл бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгцээ шаардлагатай зүйл. Учир нь,  эрүүл монгол хүн бэлдье гэвэл цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр анхаарахгүй бол эрүүл мэндийн мэдлэггүй хүүхдүүд төлөвшинө. Та бүхний сайн мэдэх  халдварт бус өвчнүүд буюу хувь хүн сэргийлж болох өвчнүүдээр манай орны хүн ам өвчлөөд байна, нас баралт өндөр байна. Энэ нь ердөө зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, архи тамхи хэрэглэхгүй байх гэх мэт энгийн зүйлүүд. Мөн шүдээ тогтмол угаах зэрэг ариун цэврийн асуудлаас үүдэлтэй. Хэрвээ бид энэ эрүүл мэндийн хичээлийн хэрэгжилтэн дээр анхаарахгүй юм бол бидний хойч ирээдүй ямар хүмүүс болох нь ойлгомжтой. Халдварт болон халдварт бус өвчний тоо, үзүүлэлт нэмэгдээд явна. Энэ хэрээр эдийн засгийн зардал өснө.

Би сургуульд байхдаа огторгуйн огтлолцол гээд тоо бодоод байдаг байсан, тэр лав миний амьдрал хэзээ ч хэрэг болж байгаагүй. Гэтэл эрүүл мэндийн хичээлийг сайн зааж чадвал тэр хүний насан туршид, өдөр  бүр хэрэглэгдэх болно.

Боловсролын хүрээлэнгийн  Сургалтын хөтөлбөрийн секторын эрхлэгч Г.Одбаатар: 

-Би тантай санал нэг байна. Бид хэрэгжилтэн дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ би бол хөтөлбөрийн мэргэжилтэн. Багш бэлтгэх сектор тусдаа байдаг. Харин өнөөдөр хүн ирсэнгүй. ЕБС-иуд дээр хэрэгжилтэн дээр асуудал гардаг нь үнэн. Туршилтаас харахад эрүүл мэндийн хичээлийг биеийн тамирын багш нар л заадаг. Энэ нь хүүхдэд хүрэх тал дээр асуудал гардаг бөгөөд энэ тал дээр манайд нэг хэлтэс ажиллаж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг багш бэлтгэх хэлтсээс тайлбар өгөх байх.

МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш Э.Мөнгөнтулга:

- Эрүүл мэндийн хичээлийн хэрэгжилт асуудалтай гэж байна. Тухайн үед, НҮБ-ын Хүн амын сангийн шугамаар эрүүл мэндийн багшийг улсын  хэмжээнд бэлтгэсэн. Мөн бусад төрийн бус байгууллагууд, жишээ нь “Глобал сан”, “Энх тайвны корпус”, “Дэлхийн зөн” гэх мэт газрууд эрүүл мэндийн багшийг бэлтгэж байсан. Одоо ч зарим ТББ-ууд бэлтгэсээр байна. Харин тухайн үед бэлтгэгдсэн багш нар шилжилт хөдөлгөөн ихтэй, дээр нь эрүүл мэндийн хичээлийг хэн ч хамаагүй цаг нь хүрэхгүй багш нараар “цагийн нөхөөс” байдлаар заалгадаг гэх мэт асуудлаас болж, бэлтгэгдсэн багш нар хичээлээ гүйцэд орохгүй байсан. Мөн эрүүл мэндийн хичээлийг нэг хэсэг үнэлгээ тавьдаггүй хичээл болгосноор багш, сураг, эцэг эхийн хандлагад бас нөлөөлсөн, Тухайлбал, эрүүл мэн­дийн хичээлийн цаг дээр өөр хичээл ордог. Эцэг, эх нь ном сурах бичгийг нь авч өгөхгүй байх гэх мэт.

2007 оноос манай МУБИС-д биологи Эрүүл мэнд, биеийн тамир Эрүүл мэндийн багшийг бэлтгэж эхэлсэн. Одоо дөрөв дэх төгсөлтөө хийх гэж байна. Төгсөгчдийн зарим нь амьдралын шаардлагаар мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Зарим нь сургуульдаа очоод хичээлээ заах гэхээр заалгадаггүй. Өмнө нь орж байсан, олон жил заасан гэдэг шалтгаанаар нөгөө бусад мэргэжлийн, эрүүл мэндийн сургалтад хамрагдаагүй багш нараар заалгадаг гэсэн гомдол бидэнд ирсэн. Харин одоо яам болон хүрээлэнгээс бас тодруулж асуумаар байна.

-Одоо ингээд интеграци байдлаар хичээлийг оруулчихаар эрүүл мэндийн агуулгаа хэнээр яаж заалгах вэ. Багшийн асуудлаа яаж шийдэж байна вэ?

Боловсролын хүрээлэн­гийн  Сургалтын хөтөлбөрийн секторын эрхлэгч Г.Одбаатар:

-Энэ асуудлыг одоо бүрэн шийдэх боломжгүй. Энэ бол урт хугацааны асуудал. Биологийн хичээлийг одоо биологийн багш нь зааж байна. Цаашид интеграцчилахаар Биологи-эрүүл мэндийн багш нь заана. Харин биеийн тамирын багш эрүүл мэндийн хангалттай мэдлэгтэй юу гэдэг асуулт гарч ирж байна. Үүн дээр БСШУЯ-ны харж байгаагаар ажлын байран дээрх судлагдахуун гээд Боловсролын их сургуу­лийн кредитэд оруулах гэсэн аргаар нэмэгдүүлж , шийдэх боломжтой гэж харж байна. Энэ дээр та бүхний асуулт, санал зөвлөмж хэрэгтэй байна.

-Хүрээлэнгийн байр суурийг сонслоо. Одоо БСШУЯ бодлогоо танилцуулаач?

БСШУЯ-ны мэргэжилтэн Ч.Энхбаяр:

-Б.Насанбаяр дарга ирэх боломжгүй болсон учраас би ирсэн. Мэдээж, Боловсролын хүрээлэнгийн бодлого, Яамны бодлого гэж тусдаа зүйл байхгүй.  Яамтай адилхан боловсролын судалгаа шинжилгээ хийдэг ба хүрээлэнгээс өгсөн хариулт манай яамнаас өгч байгаа хариулттай адилхан гэж ойлгож болно.

 

БИОЛОГИЙН БАГШ НАР ЭНЭ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГЫГ БАГТААЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА

 

-Тэгвэл одоо эрүүл мэндийн хичээлийг зааж байгаа биологийн багш нарыг сонсъё. Эрүүл мэндийн хичээлийг биологийн хичээлтэй хамт заах нь мэдээж амаргүй байгаа байх. Энэ хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах нь  хэр учир дутагдалтай вэ?

Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн Хими, биологийн багш н.Ууганцэцэг:

-Би хими биологийн хичээлийг заадаг. Гэтэл өнгөрсөн оноос хичээлүүдийг хооронд нь интеграцчилах шинэ хөтөлбөр гарснаас хойш биологи-эрүүл мэндийн хичээлийг хамтад зааж байна. Биологийн хичээл өөрөө ямар их өргөн агуулгатай хичээл билээ. Энэ хичээлийнхээ агуулгыг багтааж дийлэхгүй байхад, харин ч цагаас нь хасаад өөр хичээл нэмж заана гэдэг багш нарт ч, сурагчдад ч даалгаварыг нь багасгах, ачааллыг нь хөнгөлөх биш, харин ч заасан хичээл нь учир дутагдалтай,  дутуу юм болж өнгөрөх вий гэж  эмзэглэж байна. Багш нарын хувьд болгох гэж хичээж байна. Гэсэн ч зарим багшийн  хувьд  хэцүү байсан ч цалингийн нэмэгдлийг нь бодоод дуугарахгүй  байна.

 Мөн эрүүл мэндийн хичээл хүүхдүүдэд маш хэрэгтэй. Дээр нь даалгавар гээд их ачаалал болоод байдаг зүйл бага байдаг. Харин ч эрүүл мэндийн хичээл орохоор баярладаг. Зарим бага ангийнхан бүр алгаа ташиж хүлээж авдаг. Тиймээс  бүх талаас нь бодолцож үзээд эрүүл мэндийн хичээлийг интеграцлахгүй үлдээхийг санал болгож байна.

-Мөн багш нарыг хичээлээ муу зааж байгаа гэсэн нотолгоо байгаа юу. Юун дээр үндэслэж ингэж хэлж байгаа вэ гэдгийг Хүрээлэнгийн мэргэжилтнээс асуумаар байна?

Боловсролын хүрээлэнгийн  Сургалтын хөтөлбөрийн секторын эрхлэгч Г.Одбаатар:

-Бид багш нар бүг­дээрээ муу гэж хэлээгүй. Гэхдээ дийлэнх судалгаа болоод сурагчдын сэтгэгдлээс үзэхэд ихэнх багш дээр ийм санал, шүүмж ирсэн. Эрүүл мэн­дийн хичээлийн хөтөлбөр байгаа ба тухайн хичээлийг хэрхэн яаж хөтөлбөрт оруулан заах тал дээр тус сургуулийн заах арга зүйн баг ажиллах хэрэгтэй. Эцэст нь таван сар болоод багш нарыг цомхотгол хийх, багшийн орон тоог хасах магадлал байгааг би нуухгүй.

Баянгол дүүрийн 47дугаар сургуулийн Биологи-эрүүл мэндийн багш Ц.Дийдэрмаа:

-Би хими биологи, эрүүл мэндийн хичээлийг 1997 оноос хойш зааж байгаа. Энэ уулзалтан дээр хоёр багшийн саналыг дамжуулахыг хүсэж байна.  Энэ хоёр багш маань дээрх хичээлүүдийг туршилтаар орж байгаа БЗД-ийн 33 дугаар сургуулийн багш байгаа юм. Тэр багш над руу утасдаад “Би биологийн хичээлийг заахын хажуугаар,  эрүүл мэндийн хичээлийг үнэхээр багтааж чадахгүй байна. Энэ миний буруу юу гэж асууж байсан. Мөн миний саналаар эрүүл мэндийн хичээлийн үр дүн бидний нүдэнд ил тод харагдахгүй  байгаа ч хүүхдийн эрүүл зан үйл, ёс зүйд үнэхээр их нөлөөлж байгаа” гэсэн юм. Иймд эрүүл мэндийн боловсролыг олгох тогтолцооны арга хэлбэрийг боловсронгуй болгох, эрүүл мэндийн хяналт үнэлгээ, эрүүл ахуйн шаардлагыг өндөржүүлэх, хүн бүрийн мэдлэг, ойлголтыг тусгаж өгөх хэрэгтэй байна.

Харин ч хүүхдүүд эрүүл мэндийн хичээлд дуртай байдаг. Би 2-11 дүгээр ангид эрүүл мэндийн хичээл зааж байсан. Магадгүй багшийн арга зүй нөлөөлдөг байх. Гэхдээ эрүүл мэндийн хичээл хүүхдүүдэд ачаалал өгөх нь бага байдаг. Тиймээс дараах  хэдэн асуултад хариулт авъя. 

-Эрүүл мэндийн хичээлийг интеграцлахаар биологийн хичээлийн цаг нэмэгдэх үү.  Энэ чиглэлээр бэлтгэгдсэн багш нарт ажлын орон тоо байгаа юу. Бидний олонх нь нэг сургуульдаа 10-20 ажиллаж байгаа багш нар. Энэ хооронд шинээр гарсан боловсон хүчин яах вэ, тэд юу хийх вэ?

Боловсролын хүрээлэнгийн  Сургалтын хөтөлбөрийн секторын эрхлэгч Г.Одбаатар:

-А/488 тоот туршилтын сургалтын төлөвлөгөө зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Энэ мэдээж хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ энэ нь  зөвхөн 40 сургууль дээр болж байна уу, үгүй юу гэдгийг туршиж байгаа хэрэг.  Үндэсний хэмжээнд яригдаж байгаа асуудал биш учраас  өнөөдөр багшийг хасна нэмнэ, хичээлийн цагийг хасна нэмнэ гэж хэлж чадахгүй.  Эдгээр  лаборатори сургууль дээр туршилт хийгдэж байгаагийн шалтгаан нь гарч болох өөр арга зам болгоныг эрэлхийлж байна. Үнэхээр болохгүй бол эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл хэвээр нь үлдээх үү гээд дараагийн асуудал урган гарна. Харин багшийн орон тооны асуулт дээр та асуусан асуултдаа өөрөө хариулчихлаа. Багш нар олон жил ажилладаг учир шинэ боловсон хүчинд  ажлын байр хомс байгаа нь тодорхой.

 

БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛАНД ОРСОН ХҮҮХЭД ХЭЗЭЭ Ч ЮМ БИЧЭЭД СУУХГҮЙ

 

-Эрүүл мэндийн хичээлийг анх сургалтын хөтөлбөрт тусгахдаа илүү цогц байдлаар нь авч үзсэн байдаг. Харин одоо интеграц хийх нэрээр энэ хичээлийг үндсэндээ үгүй хийж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Азийн хөгжлийн банкны боловсролын шинэчлэл төслийнхөны саналыг сонсъё?

Азийн Хөгжлийн Банкны Боловсролын Шинэчлэл Төслийн мэргэжилтэн Д.Алтанцэцэг:

- Би өмнө нь Боловсролын хүрээлэнд ажиллаж байхдаа эрүүл мэндийн хичээлийг сургалтын төлөвлөгөөнд тусгах, багш бэлтгэх хөтөлбөр, сурах бичиг боловсруулах чиглэлээр өөрийн хийж чадах бүхнээ зориулан ажиллаж байсан. Г.Одбаатарын хийсэн танилцуулга дээр заавал тодруулах шаардлагатай зүйлс байна. Хамгийн гол нь түрүүчийн интеграци хийсэн гэж танилцуулсан слайд дээр яримаар байна. Яагаад өнөөдөр энэ олон өөр салбарын хүмүүс цуглаад, эрүүл мэндийн хичээлийн талаар ярилцаж байна вэ гэхээр туршилтын сургалтын төлөвлөгөөн дээр эрүүл мэндийн хичээл байхгүй болсонтой холбоотой. Таны тавьсан  илтгэлд гарч ирсэн санаа бол “Биеийн тамир-Эрүүл мэнд”, “Биологи-эрүүл мэнд” гэж эрүүл мэндийн хичээлийг хоёр салгаад ч гэсэн интеграци байдлаар тусгах боломжтой гэсэн хүрээлэнгийн санал яригдаж байна. Харин БСШУЯ-ны санал буюу сайдын гарын үсэг зурсан сургалтын төлөвлөгөөн дээр эрүүл мэнд гэж хаа ч байхгүй болсон учраас бид өнөөдөр цуглаад байна. Энэ талаар мэдээлэл багатай хүмүүст эрүүл мэндийн хичээл нь байгаа юм шиг буруу ойлголт өгөхүйц мэдээлэл өгч байгааг хариуцлагагүй хандаж байна гэж бодож байна. Ингэж болохгүй. 

Бид анхнаасаа эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгахдаа цогцоор нь авч үзсэн. “Эрүүл бие”, “Эрүүл харилцаа”, “Эрүүл орчин” гэсэн сэдвийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийсэн цогц агуулга байтал эдгээрийг  интеграци хийх нэрээр энд тэнд оруулаад, цогц байдлыг нь алдагдуулж байгаа нь ойлгомжгүй байна.

Ер нь яамнаас баталдаг сургалтын төлөвлөгөөг харахад нэг хуудас цаас боловч үүний цаана маш олон асуудал хөндөгдөнө. Ямар нэг хичээлийг хасах буюу нэмэхэд цаана нь багшийн орон тоо, цалин хөлс гээд олон асуудал хөндөгддөг. Зүгээр хэн нэг хүн суугаад үүн дээр нэг цаг нэмчих, энэ дээрээс нэг цаг хасчих гээд шийддэг зүйл биш. Хассан ч нэмсэн ч яагаад гэдэг үндэслэлийг тайлбарласан байх шаардлагатай. Үүн дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй.  Тиймээс бид энэ хөтөлбөрийг боловс­руулж буй багтай уулзъя, маш нухацтай хандъя.

Эрүүл мэндийн хичээлийн нэг гол онцлог нь хүүхдийн нас, сэтгэцийн онцлогтой холбоотой. Тэдэнд эрүүл мэндийн мэдлэг  хамгийн их хэрэгтэй гэдгийг бүх хүн мэдэж байгаа.

Дараагийн хэлэх зүйл нь хэзээ, ямар байдлаар интеграци хийх  тухай асуудал. Өмнөх нэг туршлага бол физик, хими, биологи, газарзүй гээд олон хичээлийг нэгтгэн интеграци хийсэн. Гэтэл Байгалийн ухааны нэгдмэл хичээл заах багшаа бэлтгээгүй, химийн багш нь өөрийн мэддэг химийг, биологийн багш биологийн хичээлээ түлхүү заадаг байсан нь нууц биш. Эрүүл мэнд яг л үүнтэй адил болно. Биеийн тамирын зааланд орсон хүүхэд гүйж харайж хөдөлгөөнтэй байхыг хүсдэг болохоос биш, багшийн яриаг сонсоод юм бичээд суудаггүй. Тийм орчин байдаггүйг Г.Одбаатар мэргэжлийн хүн өөрөө сайн мэднэ. 

Эрүүл мэндийг байгалийн ухаантай интеграци хийх асуудалд нухацтай хандах хэрэгтэй. ЕБС-ийн багш нарын ярьж байгаагаар энэ их агуулгатай хичээлийг багтааж ядаж байхад дээр нь эрүүл мэндийн хичээл нэмж заана гэдэг маш том асуудал. Энэ учир дутагдалтай санагдаж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн агуулга орхигдоно гэсэн болгоомжлол байна. Энэ яг шинэчлэл байж чадах уу? Тиймээс энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, дахин нэг харсан нь дээр байх.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

Уржигдар 15 цаг 03 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Уржигдар 14 цаг 23 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

Уржигдар 06 цаг 00 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

Уржигдар 06 цаг 00 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

2025-06-26
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

2025-06-26
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

2025-06-26
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

2025-06-26
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

2025-06-26
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25