Улаанбуудайн чанарын стандартыг шинэчилж, гурав ангилдаг болгоё!

2015-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Газар тариалан эрхлэгчид ОХУ-аас 20 мянган тонн улаанбуудай импортлохыг эсэргүүцэж байгаа. Үүнийгээ “Тариаланчдын гар дээр борлогдоогүй 40 мянган тонн улаанбуудай үлдсэн” хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин гурил үйлдвэрлэгчид 350 мянган тонн улаанбуудайнаас 300 мянга орчмыг нь худалдан авчээ. Мөнөөх 40 мянган тонн улаанбуудайг нь үзье, чанарын шаардлага хангавал авъя гэсэн гурил үйлдвэрлэгчдийн саналыг тариаланчид хүлээж аваагүй аж. Тиймээс гурил үйлдвэрлэгчид “Тариаланчдын гар дээрх 40 мянган тонн улаанбуудай гэдэг нь 2-3 хүний гар дээр байгаа. Тэд үнэ өсгөх зорилгоор л дарж байсан. Манай улсад чанаргүй улаанбуудайг өндөр үнээр шахдаг буруу жишиг тогтлоо” хэмээн шүүмжлэв. Тухайлбал, 2009 онд хурааж авсан улаанбуудай 2010 онд шатжээ. Тухайн үед Дарханд эльваторт хадгалж байсан 13 мянган тонн улаанбуудай шатаж эхэлсэн. Дараа нь Сэлэнгэд эльваторт хадгалж байсан 5000 тонн улаанбуудай, тэгээд Булганд мөн эльваторт хадгалж байсан 17 мянган тонн улаанбуудай шатсан гэдгийг тус салбарынхан ярьж байна. Дарханы гурил үйлдвэрлэгчид мөнөөх 13 мянган тонн улаанбуудайгаа хог дээр хаяж, Сэлэнгийнхэн заримыг нь хаяж, арай боломжийн хэсгийг нь худалдан борлуулжээ.

Эльваторт хадгалж байсан улаанбуудай шатна гэдэг нь гал гарч, хиншүү хярвас болно гэсэн үг биш. Хадгалалтын явцад муудаж, улаанбуудай ч үгүй, гурил ч үгүй тарснаа л хэлж байгаа юм. Энэ нь манай улсад улаанбуудайн ганцхан стандарт мөрддөгтэй холбоотой аж. Тиймээс одоо энэ стандартыг шинэчилж, улаанбуудайнд чанартай, чанаргүй, дунд зэрэг гэсэн гурван зэрэглэл тогтоож ангилдаг болгоё гэдэг санал ч гарч байна. Ингэвэл тариаланчид урамшуулал авах гэж улайран чанартай, чанаргүй улаанбуудайгаа нэг л үнээр стратегийн хүнс нэрийн дор шахдаг буруу жишиг арилах боломжтой.

Монголын газар тариалангийн салбар бүрэн сэргэж дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангаад зогсохгүй, экспортолдог боллоо гэсэн чихэнд чимэгтэй мэдээ 2012 онд сонсогдож байсныг уншигчид санаж байгаа болов уу. Тэр үед БНХАУ-д 100 мянган тонн улаанбуудай худалдах гэрээ байгуулсан. Харамсалтай нь өмнөд хөршөөс ирсэн шинжээчид “Стандартад тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гаргаснаар асуудал шийдэгдсэн юм. Энэ бол тариаланчид чанаргүй улаанбуудай нийлүүлж ирсэн бас нэг факт нь.

Монголд одоо тарих, хураах техник бүрэн хангагдсан. Гэхдээ энэ нь салбарын хувьд хангалттай үзүүлэлт биш юм. Өөрөөр хэлбэл, Монголын газар тариалангийн салбар зөвхөн тарина, хураана гэдэг байдлаар  л азаа үзэж иржээ. Тариаланчид хөрсөө борддоггүй, улаан­буудайн цэвэрлэгээг хан­галт­гүй хийдэг. Дээрээс нь зөвхөн тоо, мөнгөний хойноос хөөцөлдөж яв­дагаас ийм байдалд хүр­чээ. Засгийн газар чанарт анхааралгүй юу ч хамаагүй худалдаж авсаар байгаад тариаланчдаа давраасан байна. Тиймээс одоо аль ч талдаа хүлээцтэй, үүссэн нөхцөл байдлаа үнэн зөвөөр нь дүгнэж газар тариалангийн салбарынхан үрээ боловсруулах технологи, улаанбуудайгаа цэвэрлэх техниктэй болох хэрэгцээ шаардлага амьдралаас урган гарч буй юм байна.

Төр засгийн зүгээс тариаланчдаа дэмжээгүй биш. “Атрын III аян”-ы хүрээнд улаанбуудайн MNS-2004 стандартыг 2010 онд бууруулж, одоог хүртэл эрхлүүлж байгаа нь үнэн. Тиймээс 40 мянган тонн улаанбуудайнаас дөрвөн тэрбум төгрөгийн ашиг олох гэж улайрахаасаа урьтаад газар тариалангийн салбараа хөл дээр нь босгосон шиг босгочихвол ямар вэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин