Ноён уулаа “Нүхэн гарц” болгочихвол Монгол минь Монгол биш болно

2015-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын түүх мөхлийн ирмэгт

“Чонотой ханьссан гэрийн нохой

 чоноос ч илүү  хөнөөлтэй”

Шийдлийн гэх Засгийн газар хараахан байгуулагдаагүй байхад   “Шийдчихсэн хулгайч нарын засаг  байгуулагдаж байгаа юм биш үү” гэх үг зарим хүний амнаас гарч л байсан. Төрийн дээрэм, засгийн заль хэтийдэх тусам  тэр үг  өдөр болгон, цаг тутам монгол хүн болгоны орой  руу орох болов. Шинэ   Засгийн газар  эмхлэгдэж эхлээ ч үгүй байхдаа л   эдийн засаг элгээрээ хэвтлээ, болохоо байлаа хэмээн халаглаж, удалгүй  урт хумс бүхий харамч гараар үүдээ нээсэн. Тэгээд эхний ээлжинд  ээжүүдийн одонгийн мөнгийг  тэмтэрч, хүүхдийн мөнгийг бэдэрсэн нь  “Үнэгний сүүл” гэх мэх байжээ.  Биднийг  тэрхүү сүүлэнд хууртан  бухимдаж суух араар Хүннү дээдсийн минь алтан шарил оршиж буй  Ноён уулыг  алт олборлодог гадаадын компаниудад ухуулахаар стратегийн ордод хамруулчихав.  Энэ бол урьтал нөхцөл нь байсан. Ноён уул гурван амтай, Сүжигт, Журамт, Хужирт гээд тус тусдаа нэртэй.  Тэнд дээдсийн, тэр дотроо Хүннүгийн  язгууртны булш бунхан, онгон  шүтээнүүд оршсон түүхийн ховор дурсгалт газраас гадна олон голын эх  оршдог. Тэр жижиг голууд бүгд  Сэлэнгэ мөрөнд цутгаснаар  монгол орны  нэгэн том  усны  эх санг  бүрдүүлдэг юм.  Тийм болохоор ямар сайндаа Гол нууруудын  хөдөлгөөнийнхөн гол ус бохирдуулахгүй байхыг шаардаж, малчдын бэлчээр, худгийг  хашаанаасаа гаргаж өгөхгүй  байсанд нь  сануулга болгож  уул  уурхайн  “Пураам”  компани руу буу  шагайн улмаар гал нээж  шуугиан тарьж байхав. Тэр  тухайн үеийн  дохио хэдий ч нийгэмд өгч байсан сэрэмжлүүлэг, өнөөдрийг хүртэлх  үйл явцын эхний үе шат  эхэлж байсан нь тэр.

"Пураам" компанийн ашиглалтын талбай

 

Ноён уулыг гадныханд зарах асуудал С.Баярын  гэх тодотголтой 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал, түүгээр дөрөөлөн байгуулагдсан  Стандарт бус Засгийн газар буюу МАНАН-гийн  үед гол яриа тохироо нь хийгдэж, эхний шангаа татчихсан. Тухайн үед жагсаал, цуглаан хийж эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнийхөнд  “Бороо гоулд”-ын захирал Жон Казакович  хэлэхдээ “Та нар мянга эсэргүүцлээ ч Монголын төр биднийг дэмжиж байгаа” гэж аархсан тухай баримтууд хэвлэлээр багагүй гарсан.  Түүний дараа С.Баярын залгамжлагч болсон С.Батболдын үед  харин иргэний хөдөлгөөнүүдийн шахалт, шаардлагад хавчигдан  далд хэлбэр рүү  шилжиж, улмаар сонгууль энэ тэр гэхчлэн хойш тавьж ирсэн асуудал нь.   Одоо МАН засагт орсноор   МАНАН бүтцийн эдийн засгийн алуурчин ажиллагаа  илт эргэн  сэргэж,  Ноён уулыг Нүхэн уул, нэг ёсондоо  эдийн засгийн “Нүхэн гарц”   хэмээн ил, далд нэрийдэж эрээгүй аашилж  эхлээд байна. МАН-ын засагт орсон шалтгаан,  зайлшгүй хэрэгжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг,  МАНАН-гийн хамтарсан ашиг сонирхол, түрийвч нэгтэй улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн ээлжит операц хүч түрэн ийнхүү хэрэгжиж, шат шатаар ахисаар байна.

 Хар л даа, эхлээд Ноён уулыг эдийн засгийн эргэлтэд оруулъя хэмээн  стратегийн ордод хамруулан УИХ-аар батлуулчихаж  байгааг нь. Тэгээд дагуулж тонгорно гэдэг шиг    “Урт нэрт” буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох  хуулийг дагаж мөрдөх тухай хуульд  өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьж, хар эрчээр нь  байнгын хороодоор хэлэлцүүлж эхэллээ.

 Ноён уулыг  “Нүхэн гарц”  болгох тохироогоо  бүрдүүлэхээр ийнхүү улайрч, тэр нь  ч  эрчээ авч байна. “Чонотой ханьссан гэрийн нохой чоноос ч илүү  аюултай”  гэгчээр  өнөөгийн УИХ, Засгийн газарт шургалсан  “Бүдүүн бүлэг”-ийнхэн  нэгэнт Ноён уулыг сүйтгэж, эдийн засгийн Нүхэн гарц нэртэй өөрсдийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлчихвэл дараа нь юу болох вэ, ямар алхам хийх бол...?

"Бороо гоулд" компанийн кемп

 

 Энэ тохиолдолд  манайхны өөрсдийнх нь гараар могой бариулсан  гаднын эдийн засгийн алуурчид    нэг л өдөр “Монголчуудын өвөг нь Хүннү биш өндөр хамартай европууд шүү дээ, нутаг нь ч манайх”  гэх вий. Монголоос олдсон хүн чулууд, буган хөшөөнүүдэд дүрслэгдсэн хүний нүүр царайг эх сурвалжид буулгахдаа хамрыг нь өндөрсгөж зурчихаад тэгж тайлбарладаг гадныханд ингэхгүй гэх баталгаа даанч нэг байхгүй юм байх аа. Энэ талаар  “Гадныхан судлаачид тэгж зүтгэдэг юм. Улс орнууд өөр өөрсдийн түүхийг урагшуулах, түүнийгээ батлах гэж эд өлгийн судалгаанд ач холбогдол өгч уралцдаг, тэр уралдаан, өрсөлдөөн дунд бид үзэлцэж л явна” хэмээн  хэдэн жилийн өмнө хэвлэлд ярьж байсан   археологич, доктор Д.Эрдэнэбаатар гуай   өнөөдөр  эх оронч байр сууриасаа 360 градус эргэчихсэн  “Ноён уул, уул уурхайн компани хоёр зэрэгцэн оршиж яагаад болохгүй гэж. Харин ч Ноён уулын дурсгалыг жуулчдад үзүүлэх, музей байгуулах хөрөнгө оруулалтыг уул уурхайн компани гаргаад сайхан биш үү” хэмээн уул уурхайнхантай  хоолой нийлүүлэн  ярьж,  судалгаа,шинжилгээний ажилд ч ямар нэгэн хэмжээгээр  дөрөө харшуулж  явна лээ. Чонотой нийлсэн гэрийн ноход олширч байхад бид хэнд итгэж, юунд найдах болж байна аа.

Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршиж буй түүхийн зарим бичээст Алтан уул хэмээн нэрлэгдсэн Ноён уул бол   МЭӨ III – МЭ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам нутагт хүннүчүүд нүүдэллэн амьдарч,төр улсаа цогцлоон байгуулж, мандан бадарч байсны бодит нотолгоо. Нүүдэлчдийн түүх соёлын голомт  болохын зэрэгцээ  Хүннү гүрний төв одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт шүү дээ. Дээр доргүй, монгол хүн хэнбугайн ч мэдэх үнэн гэвэл энэ л байна. Тэгвэл  “Чухам энд л  монголчууд минь  өвөг дээдсийн үеэсээ оршин амьдарч  ирсэн юм”  гэх  баталгаа болсон Ноён уул, өвгөд дээдсийн минь онгон  шүтээнүүд хэрэв  алга болчихвол энэ гээд заах, тэр гээд үзүүлэх, ийм юм шүү дээ гээд нотлох юмгүй бид яах билээ.  Тэр цагт нүүдэлчин монголчууд хаанаас ч юм нүүж  ирсэн, Төв Ази, Монгол орон тэдний нутаг бишээ, биднийх байсан юм гэж жишим ч үгүй хэлэх биз ээ, харийн том гүрэн,  гүрэн дамнасан улстөр-эдийн засгийн бүлэглэл, эдийн засгийн  алуурчид. Ийм зам руу түлхэж байгаа, гадаадын томоохон уул уурхайн компани, хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдаж, газар шороогоо худалдаж байгаа төрийн түшээд, эрх мэдэлтнүүд Монгол хүн мөн үү, тэдэнд Монголоо гэсэн сэтгэл байна уу гэж асуумаар.  Магадгүй тэд бол  АНУ, Франц, Англид  хувийн эдлэн, орд харштай болчихсон,  хэчнээн газар оффошор данс нээлгэж, хэчнээнээр нь ногоон мөнгө нуучихсан, иргэний харъяалал, бүртгэл дээрээ Хятад энэ тэр гээд /үнэхээр хятад ч юм билүү хэн мэдлээ/  этгээдүүд  л байгаа. Гэтэл эсрэгээрээ  энэ тухай сануулсан, шүүмжлэл хэлсэн болгоныг ад үзэх, нэр хоч зүүж адлах аян эхэлчихсэн байна лээ. Яг нөгөө Оюутолгойн гэрээг батлуулахын өмнөх урьдчилсан нөхцөл, нийгмийн уур амьсгалыг  Рио Тинтогийнхон бүрдүүлсэн  шиг. Оюутолгойн гэрээг шүүмжилсэн болгоныг толгой дараалан гутаан доромжилсонтой адил танил сценар үнэртэж байгаа юм, Ноён уул операциас. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Г.Уянга ухвар мөчид нэгэн учраас Ноён уулыг ухаж болохгүй гэж хэллээ. Ашиг сонирхлыг зөрчилтэй учраас тэр гэнэ. Ноён уулаа сүйтгэхийг зөвшөөрнө гэдэг монгол хүний ухааны дархлаа алга болж байгаагийн илрэл” гэж хэлсэн Х.Болорчулуун гишүүн тэнэг юм гэнэ. Ноён уулаа аваръя, тэмцье гэж хэлснээрээ бие даагч гишүүн С.Ганбаатар Монголын дайсан  юм байх. Түүхийн дурсгалаа хамгаалъя гэсэн З.Баянсэлэнгэ гишүүнийг  балай юм ярилаа гэцгээж байна. Тэгвэл, “Бороо Гоулд”-д тал засч, замыг нь заасан С.Баяр хэн юм бэ. Одоо ухалзаж зүтгээд байгаа МАН, АН-ын гишүүд юу болж таарах вэ. Уг нь   ...ухвар мөчид,... тэнэг, ...Монголын дайсан, балай энэ тэр  гэх үг тэдэнд л хаяглагдах учиртай баймаар. Хотын нэг байшингийн тоглоомын талбай дээр тоглож өсөөд, гадаад багш нартай хувийн сургуульд харь хэл сурч боловсорсон, төгсөөд Англи, Америкийн аль нэг их сургууль төгсч  хэл-сэтгэхүйгээрээ  харьшиж,  хар элгийн  болсон нэгэнд Ноён уул чихрийн цаас шиг санагдаж мэднэ. Яагаад ингэж хэлж байна гэвэл, үүнийг бичигч  миний бие ийм зүйл ярьдаг хүмүүстэй нэг бус удаа маргалдаж, хэрэлдэж явсан учраас зориуд тэмдэглэж байгаа юм. Дэлхийн хаана ч, аль ч улс орон, газар нутагт уул, ус, гол, тэр байтугай манайхаас сайхан байгаль, үзэсгэлэнт газар байж л байгаа. Тэдэнд тэр нь эрхэм л байгаа. Дотор сэтгэлд нь тэр уул  дэлхийд ганцхан санагддаг л байж таарна. Төрсөн нутгийн жижигхэн бор довцог ч сэтгэлд дотно, ер бусын бас ховор эрдэнэ мэт, орчлон хорвоод цор ганц мэт  санагддаг юм билээ. Энэ үнэ цэнийг хөдөө төрж өссөн гэж онцлохгүй ч талын Монголын  үр сад хэнбугай нь ч мэдэхгүй байх учиргүй.  Тэр тусмаа Хүннү гүрний тулгын чулуу, хэн ч, хэзээ ч  ясыг нь өндөлзүүлэхгүй байх учиртай өвгөд дээдсийн онгоныг хадгалсан  НОЁН УУЛ   минь Монголд байтугай дэлхийд ганц аа.

Үргэлжлэл бий.

Гацууртын ордын эзэмшлийн хуваарилалт

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

Уржигдар 15 цаг 03 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Уржигдар 14 цаг 23 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

Уржигдар 06 цаг 00 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

Уржигдар 06 цаг 00 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

2025-06-26
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

2025-06-26
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

2025-06-26
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

2025-06-26
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

2025-06-26
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25