Эрүүл мэндийн даатгалын хууль эмнэлгийг санхүүжүүлдэг даатгалыг өөрчлөх үү?

2015-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.СОНИН

Эмч

УИХ удтал дуншсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг  хийв. Гэхдээ одоогийн хэлэлцэгдэж буй төслөөр хууль эцэслэн батлагдвал эмнэлгийг санхүүжүүлдэг даатгал хэвээр үргэлжилж мэдэхээр байна.

Манай улс 1993 онд эрүүл мэндийн даатгалын хуультай болж, 1994 оноос хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 20 жил өнгөрчээ. Социалист систем задран унаж, гадаадын зээл тусламж зогсож, хэвтүүлэн эмчлэхийг шүтсэн нүсэр, үр ашиг муутай, үрэлгэн “эмнэлэг төвтэй” тогтолцоог улсын төсвөөс дааж авч явах боломж хомсдсон тэр үед эмнэлгүүдийг санхүүжүүлэх шинэ нэмэлт эх үүсвэрийг бий болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалыг анх  нэвтрүүлсэн  юм. Тийм ч учраас иргэний эрүүл мэндийн даатгал гэхээсээ илүү  эмнэлгийн орыг санхүүжүүлдэг эмнэлгийн даатгал хэлбэртэй явж  ирсэн. Сүүлийн жилүүдэд ЭМД-аас эмнэлгүүдэд оношийн бүлгээр төлбөр хийх дэвшилтэт аргыг хэрэглэж буй боловч тусламж үйлчилгээний өртгийн тооцоонд үндэслээгүй, бодит өртгөөс хэт доогуур суурь үнийг баримталж ирснээс даатгалын санхүүжилт нь эмчилгээний зардлыг нөхөж хүрэлцэхгүй, тэр хэмжээгээр тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлсөөр өдийг хүрлээ.

Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийн төсөлд эрүүл мэндийн даатгалаас төлбөрийг нь хийх тусламж үйлчилгээний багцыг тогтоохдоо өвчин эмгэгээс урдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зэрэг иргэдээ эрүүл байлгахад чиглэсэн эрүүл мэндийн анхан шатны  тусламж үйлчилгээг түлхүү хөгжүүлэх бодлогыг биш хуучин хуулийн заалтыг бага зэрэг өргөжүүлэн бүхэлдээ эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхийг дэмжсэн бодлогыг хэвээр үлдээжээ. Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалаас төлөх тусламж үйлчилгээний багцыг нэг бүрчлэн зааж хуульчлан тогтоосноор хуульд дахин өөрчлөлт оруултал удаан хугацаанд тусламж үйлчилгээний багцыг тухайн нөхцөл байдалд тохируулан шинэчлэн сайжруулах боломжгүй болно. Хэрвээ тусламж үйлчилгээний багцыг хуульд нэрлэн оруулсан тохиолдолд ЭМД-ын сан эдгээр тусламж, үйлчилгээний өртгийг үнэхээр дааж чадах эсэх дээр нарийн үндэслэлтэй хэрэгцээг тодорхойлсон эдийн засгийн дүн шинжилгээг урьдчилан хийсэн байх шаардлагатай. Иймд гадаад улс орнуудад эрүүл мэндийн даатгалыг хэрэгжүүлж ирсэн зарчим, туршлага, олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжид үндэслэн хуулийн 9.1-р зүйлийг “Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалаас төлөх тусламж, үйлчилгээний багцыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтооно” гэж өөрчлөх нь зүйтэй болов уу. Ингэснээр тусламж үйлчилгээний багцыг Үндэсний зөвлөлөөс мэргэжлийн төвшинд уян хатан тогтоож байх, мөн анхан, хоёрдогч, гуравдагч шатлалын тусламж үйлчилгээг, тухайлбал урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалд хамруулах боломжийг бүрдүүлэн тусламж үйлчилгээний нийт зардлыг бууруулах боломжтой болно. ЭМД-ын Үндэсний зөвлөлөөр хийх ёстой ажлыг нь хийлгэх нь зүйтэй юм.

Дараагийн нэг чухал асуудал нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын засаглалтай холбоотой. Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцооны засаглалын бүтэц нь шийдвэр гаргахад оролцогч талуудын ижил тэгш, тэнцвэртэй байдлыг хангаагүй, үүрэг хариуцлага нь тодорхой бус, үйл ажиллагааны харилцан уялдаагүй салангид байдлыг бий болгож байгаа юм. Гэтэл хэлэлцэж буй хуулийн төслөөр Үндэсний зөвлөл нь  дарга, дэд дарга, гишүүдтэй байх, тэдгээрийг таван жилийн хугацаагаар УИХ-аас томилохоор тусгаж байгаа нь Үндэсний зөвлөлийн удирдлага, үйл ажиллагаанд оролцогч талуудын ижил тэгш, тэнцвэртэй байх, хараат бусаар ажиллах нөхцөлийг хангахгүй байна. Иймд хуулийн 14 дүгээр зүйлд “ЭМД-ын Үндэсний зөвлөлийг гурван тал тус бүрийн гурван төлөөллөөс бүрдсэн есөн гишүүнтэйгээр УИХ–аас зургаан жилийн хугацаагаар томилох, Үндэсний зөвлөлийн даргыг гурван талаас ээлжлүүлэн тус бүр хоёр  жилээр Үндэсний зөвлөлийн гишүүд дотроосоо сонгох, дэд даргагүй байх, ЭМД-ын байгууллагыг тогтвортой ажиллуулах үүднээс  гүйцэтгэх удирдлагыг нь Үндэсний зөвлөлөөс сонгон шалгаруулж, зургаан жилийн хугацаагаар томилох” гэж тусгавал Үндэсний зөвлөл болон ЭМД-ын байгууллагыг тогтвортой, хараат бусаар бие дааж, даатгуулагч иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж ажиллахад чухал ач холбогдолтой юм.

Эмнэлгийг санхүүжүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн даатгалыг өөрчилж, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тэгш байдлыг хангаж, чанарыг сайжруулахад энэ хууль чухал үүрэг гүйцэтгэх учиртай билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

11 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

11 цаг 47 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Өчигдөр 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12