Автозам дээрх автобусны буудал

2015-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Хотын төвийн автобусны  буудлууд  жил бүр шинэчлэгдэж, түүнд нийслэлийн төсвөөс жилд хэдэн тэрбум төгрөг зарцуулж байгаа.  Гэтэл гэр хорооллын автобусны буудлууд “хойт эхийн хүүхэд” шиг л шоовдорлогдож байна. Тэнд очиж байгаа төсөв мөнгө гэж алга.  Санаа тавьж, хогийг цэвэрлэх байгууллага ч үгүй. Зарим автобусны буудалд сандал, саравч битгий хэл автобусны буудал гэсэн тэмдэг тэмдэглэгээ  ч үгүй. Автобуснууд зорчигчдоо автомашины зам дээр буулгаад л явж байна. Жишээлбэл  Хужирбулан чиглэлийн автобусны буудлуудад нэг ч тэмдэг байхгүй.  Иргэдийн нэрлэдгээр “15”-ын автобусны буудал нь гурван замын уулзвар дээр байх жишээтэй.  Иргэд маань автомашины зам дээр зогсоод л автобус хүлээж байна. Машин явахад түр холдож өгөөд, өнгөрөнгүүт нь эргээд л зам дээр зогсон автобусаа хүлээнэ. Иргэдийн аюулгүй байдлыг эрхэмлэх болсон нийгэмд гурван замын уулзвар дээр автобусны буудал байгаа нь энэ салбарынхан ажлаа хэрхэн хийж байна вэ гэдгийг харуулж байх шиг.  Ерөнхийдөө Хужирбулан чиглэлийн автобусны буудал бүгдээрээ л аюултай гэмээр харагдана.  Нийтийн тээврийн автобус зам чөлөөлж зогсох ёстой байтал автобусны буудлуудад нь зам чөлөөлөх зай ч үгүй. Ядаж “Автобусны буудал” гэсэн тэмдэг тэмдэглээ тавьчихмаар байна.  Автобуснууд нь автозам дээр хүнээ буулгаж, зам дээрээс хүнээ авсан энэ чиглэлд ийм нэгэн гажуудал үүсээд байгаа юм. Уг нь бол манай улсад мөрддөг автобусны буудлын стандарт гэж бий.  Тус стандартад “сандал, саравч, мэдээллийн самбар” зайлшгүй байх ёстой гэж заасан.  Гэтэл  Хужирбулангийн чиглэлд зайлшгүй байх ёстой гурван зүйлийн нэг нь ч байхгүй байна.  Осолдохгүй хүн зогсч байвал автобусны буудал юм байна гэдгийг нь мэднэ.  Стандартад нийцсэн автобусны буудал барихад төсөв мөнгө нь хүрэхгүй хэцүү юм гэхэд ядаж эхний ээлжинд автобусны буудал гэсэн тэмдэг тэмдэглэгээг хийж өгмөөр байна.  Тэгэхгүй бол таны хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Хотын дарга аа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин