Импортын эмийг эмч, эмийн санч тайлбарлахад хангалттай гэв үү?

2015-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Манай улсад эмийн зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдлын талаарх асуудал олон жилийн турш хөндөгдөж ирсэн ч нэг мөр цэгцэндээ ороогүй хэвээр байна. Хүний удмын санд нөлөөлөхүйц онцгой хэрэглээний хувьд асуудал ингээд зогсдоггүй. Эм, эмийн бүтээгдэхүүнийхээ 20 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг, үлдсэн 80 хувийг гадны улсаас авдаг учир импортын эмэнд тавих хяналтыг зөвхөн тээвэрлэлт, хадгалалт зэргээр хязгаарлаж болохгүй. Үүнээс дутахааргүй чухал заалт бол гадаад эмийн монгол хэлний зааврын тухай юм. Монгол хэлээр заавартай импортын эм хэр олон байдгийг уншигч та сайн мэдэх байх. Тиймээс импортын эмэнд тавих хяналт, монгол заавартай байх хууль журам ямар байдаг тухай өмнөх дугаартаа сурвалжлага бэлтгэсэн билээ.

нгол хэлний заавартай болгох явц, импортлогчид хэрхэн ажилладаг, тэдэнд тулгамддаг асуудал, хууль, журам байгаа хэдий ч амьдрал дээр яагаад хэрэгждэггүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд ямар байр суурьтай байдгийг сонирхлоо.

КОМПАНИЙН ҮНДСЭН АЖИЛТНУУД ИМПОРТЫН ЭМИЙГ ОРЧУУЛДАГ

 

Монгол Улсад 3000 орчим нэр төрлийн /зарим судлаачид 2700 гэж буй/ эм бүртгэлтэй бөгөөд УИХ-аар 2002 онд батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийг хэрэглэх зааврын талаар тодорхой тусгасан байд­гийг дахин давтъя. Мөн Эрүүл мэндийн сай­дын 2010 оны Эмийн бүрт­гэлийн журамд энэ тухай тусгасан байдаг ажээ.

Албаны хүмүүсийн хэлснээр импортоор оруулж ирж буй бүх эм монгол хэлээр заавартай байдаг гэж буй юм. Бид энэ тухай хэд хэдэн компаниас лавласан боловч тодорхой мэдээлэл өгсөн нь “Анунгоо”, “Тавин ус” компанийнхан байлаа. “Анунгоо” компани 1997 оноос хойш эм ханган нийлүүлэх чиглэлээр ажилласан бөгөөд голдуу Франц, БНСУ-ын 40 орчим эм, эмийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ. Эмийн орчуулгын хувьд менежер бүсгүйн хэлснээр “Монгол хэлээр заавартай болгох журам хоёр, гурван жилийн өмнөөс эхэлсэн. Тийм болохоор манай бүх бүтээгдэхүүн монгол заавартай байх боломжгүй байна. Монголын зах зээл жижиг болохоор цаад үйлдвэрлэгч талынхан бүтээгдэхүүнээ монгол хэл дээр орчуулж өгдөггүй. Бид эмийг нь монгол хэлээрээ орчуулчихаад улсынхаа эмийн бүртгэлд бүртгүүлнэ. Ингэсний дараа зах зээлд татах болохоор монгол орчуулгыг үйлдвэрлэгч рүү явуулж эмийн хайрцаг дээр хэвлүүлдэг. Энэ бол мэдээж тодорхой хэмжээний зарлага шаардана” гэв.

Харин “Тавин ус” компанийн ерөнхий захирал Ц.Энхтуяа “Импортын эм худалдаанд гарахдаа монгол хэлээр заавартай байх нь зөв. Эс тэгвэл хэрэглэгчид мэдээллийг зөв авч чадаагүй, жор баригч нь сайн тайлбарлаагүйгээс болж эрсдэл гарах тохиолдол бий. Сүүлийн жилүүдэд л монгол заавартай байх ёстой гэсэн хууль, журам хэрэгжиж эхэлж байна. 2014 оноос илүү идэвхжиж байна” гэлээ.

Эм ханган нийлүүлэгчид гадаадын аль нэг улсаас эм оруулж ирэхдээ эхний ээлжинд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн материалд тухайн улсын хэл дээрх хэрэглэх заавраас гадна монгол хэлээр бичсэн зааврыг давхар орчуулж хавсаргана. Үүний тулд ханган нийлүүлэгч дотроо бүтээгдэхүүнийхээ зааврыг монгол хэл дээр орчуулна. Эмийн орчуулга бол энгийн орчуулга биш учир эмч, эмзүйч нарын багийн ажил гэнэ. Гэхдээ компани бүр орчуулгын багтай байдаггүй. Тэд дотоод ажлын хүчээрээ л орчуулдаг байна. Ажилтан авахдаа бүтээгдэхүүний орчуулгын чиг үүргийг давхар оруулж өгдөг аж. Үүнээс харахад импортын эмийн орчуулга баталгаатай байж чаддаг уу?

Импортлогч компанийн эмийн бүртгэлийн материалыг Эрүүл мэнд, спортын яамны Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийнхөн хүлээж авдаг. Тус зөвлөлд анагаах ухааны өндөр зэрэгтэй эм судлаач, эм зүйч нар багтдаг учир компанийн ирүүлсэн материал, тэр дундаа монгол хэлний зааврыг нь давхар шалгадаг ажээ. Тэд шаардлага хангасан гэж үзвэл Эмийн зөвлөлд шилжүүлнэ. Компаниуд тэдний хяналтаар орсноор эмээ Монгол Улсад худалдаалах эрхтэй болдог байна. Гэхдээ эм ханган нийлүүлэгчдэд энэ үйл явц тийм хурдан биш аж. Монгол зааврын тухайд гэхэд л хэдэнтээ эргэж буцаж өөрчилж янзалсаар эцсийн шийд гарна. Хамгийн багадаа гэхэд нэг сараас дээш хугацаа зарцуулдаг гэнэ. Хэдийгээр компани бүрт мэргэжлийн орчуулагчид байдаггүй ч эм зүйч, эм судлаач нарын орчуулгыг салбарын яамны мэргэжлийн зөвлөл давхар хянадаг болохоор баталгаатай гэж олонх нь ярьж байв. Үүнээс гадна жижиг эм ханган нийлүүлэгчдэд эм бүртгүүлэх явц хүнд суралтай, зарим томоохон компаниуд монополь байдлаа хадгалах гэсэн хандлага ажиглагддагийг хэлж байлаа. 

 

Д.Энхжаргал: СОЛОНГОС, ХЯТАД, ЯПОН ХЭЛНЭЭС ОРЧУУЛАХАД ТӨВӨГТЭЙ

 

Сүүлийн жилүүдэд Хятад, Солонгосын эм үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхол нэмэгдэх болсныг  албаныхан дуулгалаа. Импортын эмийн орчуулгын хувьд эм ханган нийлүүлэгчид баталгаатай гэж буй ч шинэ тутамд асуудал гарч ирж буйг албаны хүн хэлж байна. ЭМСЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга Д.Энхжаргал энэ талаар “Эмийг бүртгүүлэхийн өмнө орчуулах, бүртгүүлсний дараах гаж нөлөөг эм ханган нийлүүлэгч, төлөөлөгчийн газар нь хариуцдаг. Сүүлийн үед Азийн орнуудаас эм бүртгүүлэх хүсэлт олон ирэх болсон. Тодруулбал, БНСУ, БНХАУ-аас. Манай орчуулагчид солонгос, хятад, япон хэлнээс монгол хэл рүү эмийн нарийн мэргэжлийн үгийг орчуулахад нэн төвөгтэй байгаа. Тэгэхээр тухайн эмийг бүртгүүлж байгаа эм ханган нийлүүлэгч байгууллагуудад өөрсдөд нь хариуцуулж ном журмаар нь орчуулах шаардлага тавьж байна” гэж ярьсан юм.

 

ЭМИЙН САНЧ, ЭМЧ ЭМИЙГ ЗААВАРЛАХАД ХАНГАЛТТАЙ ГЭВ

 

Жил бүр 200-300 эм шинээр бүртгэгдэж байгаа манай улсын хувьд импортын эмийн баталгаатай орчуулга, тэрхүү орчуулгын хамт худалдаж авах сонирхол иргэд тэр чигээрээ байгаа. Харин зах зээлд монгол заавартай эм худалдаалах нь хууль, журмаас илүү хүндрэлтэй байдгийг Эм ханган нийлүүлэгч байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Д.Цэндээхүү хэлэв. Тэрээр “Манай орон гуравхан сая хүн амтай. 100 гаруй эм ханган нийлүүлэх байгууллагатай. Үйлдвэрлэгчээсээ бага тоогоор худалдаж авдаг. Тэгэхээр томоохон үйлдвэрүүд бага хэмжээний бүтээгдэхүүн дээр монгол орчуулга хэвлэж гаргахгүй. Тиймээс хайрцаг бүрт монгол заавар хийнэ гэдэг хүндрэлтэй. Эмийн бүрэн бүтэн байдал, чанар алдагдахаас эхлээд эрсдэлтэй. Эмийн санч, эмч нарт орчуулгын зааврыг өгсөний үндсэн дээр хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангах боломжтой” гэж байна.

Төрийн болон төрийн бус байгууллагынхны тайлбарласнаар бол эм монгол хэлээр заавартай худалдаалах тухай төр засаг, салбарын яамны хэмжээнд гарсан хууль, журам зөвхөн эмийг бүртгэх явцад үйлчилж, нийт хүн ардад хамаагүй болж таарах нь. Нэгэнт хууль, журам гарчихсан байхад тодорхой хэмжээний хяналттай байх ёстой. Энэ чиглэлд хяналт тавих үүрэг нь мэргэжлийн хяналтын байгууллагад хамааралтай гэж салбарын яамныхан мэдэгдсэн ч мэргэжлийн хяналтынхан нь тэр тайлбарыг няцаасан. Төрийн байгууллагын үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой. Тиймээс эмийн зааварт гуравдагч хяналт тавих байгууллага байгаа юу. Хамгийн тохиромжтой нь Монгол Улсын хэмжээнд нь үйл ажиллагаа явуулж буй “Эм холбоо” ТББ учир тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрбатаас энэ талаар тодруулсан юм.

 

-Импортын эм монгол  хэлээр заавартай байх ёстой хууль, журам байна. Гэхдээ бүрэн хэрэгжихгүй байгаа бололтой?

-Эмийн бүртгэлд орж л байвал монгол заавартай байх ёстой. Хууль, журам нь хэрэгжиж байгаа. Хэрэглэгчдэд эмийн талаарх мэдээлэл хязгаартай байх ёстой. Өвчтөн бол эмийн хэрэглэх ерөнхий зааврыг л мэдэх ёстой. Бусад мэдээллийг эмийн санч тайлбарлаж өгнө.

-Зах зээлд худалдаалж байгаа эмүүд монгол зааваргүй байна шүү дээ. Та бүхэн энэ тал дээр ямар хяналт тавьж байна?

-Бид эмийн сан, эм ханган нийлүүлэх байгуул­лагуудын мэргэжлийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулж зохицуулах үүрэгтэй.

-Тэгвэл хэн хяналт тавих ёстой вэ?

-Зарж байгаа ком­пани, эмийн сан өөрсдөө хяналттай ажиллах ёстой” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

8 цаг 47 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

8 цаг 50 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

Уржигдар 15 цаг 03 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Уржигдар 14 цаг 23 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

Уржигдар 06 цаг 00 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

Уржигдар 06 цаг 00 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

2025-06-26
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

2025-06-26
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

2025-06-26
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

2025-06-26