Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

2026-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форумын зохион байгуулалтын бэлтгэл болон бусад асуудлаар хуралдаж шийдвэр гаргалаа. Жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулагддаг тус форум энэ жилийн тухайд БНХАУ-ын Хөххот, Сичуань мужид 2026 оны 9 дүгээр сарын 7-12-ны өдрүүдэд “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд болно. Хоёр улсын найрамдал, хамтыг ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй уг форум ирэх онд /2027 он/ Монгол Улсад болно. Түүнчлэн МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар Бага хурлын товыг гаргалаа. Дүрмийн өөрчлөлт, гишүүнчлэл, татварын асуудлыг хэлэлцэх Бага хурал 2026 оны 9 дүгээр сарын 25-ны Баасан гаригт болно.

Мөн тус хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Бодлогын зөвлөхүүдээ танилцууллаа. Үүнд:


-Залуучуудын бодлогын зөвлөхөөр zuv.mn сайтын Ерөнхий редактор С.Гандэлгэр,

-Олон нийттэй харилцах стратегийн зөвлөхөөр “Даймонд Пресс клуб”-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Сайнбилэг,

-Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөхөөр “Малчин” телевизийн Гүйцэтгэх захирал Э.Дагиймаа,

-Гишүүнчлэл, дотоод асуудал хариуцсан зөвлөхөөр “Лидер медиа груп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Аранжинбаатар нар тус тус  сонгогдон ажиллахаар боллоо.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

3 цаг 1 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

3 цаг 1 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

3 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

3 цаг 1 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17