М.Энх-Од: Малын ээмгийг дахин боловсруулах боломжийг бүрдүүлсэн

2026-06-29
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТЦЭЦЭГ

Монгол Улсын мал сүргийг ээмэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэн ажиллаж буй “Тэргүүн Сүрэг Трейд” компанийн захирал, ашиглалтын инженер М.Энх-Одтой салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл болон гарц шийдлийн талаар ярилцлаа. 

 

-Та яагаад малын ээмэг үйлдвэрлэх салбарыг сонгосон бэ. Анх энэ бизнесийг эхлүүлэх сэдэл хаанаас төрсөн бэ, цаашдын зорилго, зорилтынхоо талаар ярина уу?

-Австрали улсад ажлаар явж байхдаа тус улсын мал аж ахуйн салбартай танилцсан юм. Тэнд малын ээмэгжүүлэлтэд маш их ач холбогдол өгч байгааг, мөн тэр салбар нь өөрөө системтэйгээр амжилттай явдгийг бодитоор харсан. Тэгээд Монголдоо ирээд мал аж ахуйн салбартаа хэрэгтэй энэ ажлыг эхлүүлэхээр шийдэж, мал ээмэгжүүлэх чиглэлээр Тэргүүн Сүрэг трейд компаниа байгуулсан түүхтэй.

Манай компанийн алсын хараа, үндсэн зорилго бол монгол орны бүх аймаг, сумын малыг бүрэн ээмэгжүүлж, мал аж ахуй эрхлэгч, малчид малаасаа гарах ашиг шимийг 100 хувь бүрэн гаргаж авах нөхцөл бололцоогоор хангах үүрэг зорилготойгоор ажиллаж байна.Манай мал ээмэгжүүлэлтийн бизнес цаг уураас хамааралтай, улирлын чанартай байдаг. Малчид хавар, намар ялаа бага үед малаа ээмэглэдэг. Учир нь ээмэг хатгах үед малын чих шархалж үлддэг учраас шарх нь элдэв ялаанаас болж үрэвсэхгүй байх цаг агаартай үед буюу сэрүүн үед тааруулж ээмэглэдэг. Хавар, намрын борлуулалтаасаа шалтгаалаад өвөл, зуны улиралд хэрхэн ажиллах, ажилчдаа яаж авч үлдэх гэх мэт олон асуудлууд тулгардаг.  Мөн Монголын татварын байдал маш хүнд, татварын хувь хэмжээ нэлээн өндөр байна. Компани өөрөө ашиг олохгүй байхад нь татвараас болоод өрөнд орчихсон явж байдаг талтай. Тэгэхээр ер нь бизнест хүнд нөхцөлүүд зөндөө гарна.

-2014 оноос хойш өнөөдрийг хүртэл танай компани ойролцоогоор хэчнээн малчин өрх, мал аж ахуйн компаниудтай хамтран ажиллаад байна вэ. Хэрэглэгчийн газар зүйн байршил нь хэр өргөн болсон бэ?

-Энэ хугацаанд Монгол Улсын 21 аймгийн малчдад худалдаа хийж, бүтээгдэхүүнээ хүргэж чадсан. Гэхдээ аймгуудын худалдан авалтын хэмжээ харилцан адилгүй, цөөхөн авдаг болон их хэмжээгээр авдаг газрууд гэж бий. Хамгийн их авдаг аймаг, бүс нутгууд Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод болон Өмнөговь аймаг их хэмжээгээр худалдан авалт хийдэг. Бусад аймгийн хувьд тогтмол захиалдаггүй.

-Манай улсын цаг агаарын нөхцөл байдал эрс тэс шүү дээ. Танай үйлдвэрлэдэг ээмэгнүүд материалын хувьд ямар байдаг вэ. Чанарт нь  ямар шаардлага тавьж ажилладаг вэ?

  -Зах зээл дээр байгаа бусад ээмэгнүүдийн хувьд малын чихнээс хугарч унах тохиолдол маш их гардаг. Өвлийн хүйтэнд хөлдөөд хугарчихдаг. Зун ч гэлтгүй бариад 20 удаа нугалахад л хугараад уначихдаг бүтээгдэхүүнүүд гадуур зөндөө бий. Харин манай компанийн хувьд өвөл, зуны эрс тэс уур амьсгалыг тооцож, хугарах гэхээсээ илүү уян хатан чанартайгаар хийсэн. Тэр ч утгаараа өвлийн хахир хүйтэнд хугарахгүй байхаар тусгайлан технологи, материалын шаардлагаа хангаж үйлдвэрлэсэн. Малын ээмэг дээрх тэмдэглэгээ, дугаарыг бид энгийн будаг ашиглаж бичдэггүй. Лазераар сийлж бичдэг учраас тэмдэглэгээ, тоо арилна гэж байхгүй. Харин байгаль дээр унасан тохиолдолд хөрсөнд шингэх хугацаа нь гялгар ууттай адилхан маш удаан.  Яг энэ асуудал дээр манай компани хээр унасан, хаягдсан ээмгийг буцааж цуглуулаад, дахин буталж ээмэг хийхдээ ашиглах бүрэн боломжтой. Шил, лаазыг цуглуулж тушаадаг шиг малынхаа хуучин ээмгийг авчирч, дахин боловсруулах боломжийг бид бүрдүүлсэн.

-Ээмэг дээр малчдын хүсэлтээр нэр, утасны дугаар, төрсөн он, тамга зэргийг хэвлэдэг юм байна. Энэ үйлчилгээ нь малчдын дунд хэр их эрэлттэй байдаг вэ. Ялангуяа мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нөлөөлдөг үү? 

-Малын хулгайтай малчин ганцаараа малаа ээмэглээд тэмцэх боломжгүй. Үүнд заавал төрийн нэгдсэн зохицуулалт, улсын оролцоо байж л хулгайн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэнэ. Малын ээмэг дээр хоёр янзын дугаар бичиж болдог. Нэг нь улсын нэгдсэн дугаар, нөгөөх нь малчны хувийн дугаар юм. Төрөөс аль болох өөрсдөө улсын нэгдсэн дугаарыг бичүүлэхийг шаарддаг талтай. Гэвч малчид улсын урт дугаар ямар байдгийг сайн мэдэхгүй, мэдлээ ч гэсэн бага байдаг учраас улсын кодоос татгалздаг. Үүний оронд зүгээр 1-100 хүртэл гээд өөртөө харахад шууд ойлгомжтой дарааллаар дугаарлах эсвэл өөрийнхөө гар утасны дугаарыг, магадгүй адууныхаа тамга тэмдгийг тусгайлан бичүүлж авах тохиолдол малчдын дунд маш их байдаг бөгөөд энэ үйлчилгээ өөрөө өндөр эрэлттэй байдаг.

-Зөвхөн хөдөөгийн малчид гэлтгүй хот орчимд, Налайх, Багануурт фермийн үйл ажиллагаа явагддаг шүү дээ. Фермийн аж ахуй эрхлэгч нар бүтээгдэхүүнийг хэр сонирхож байна, захиалгын тоог хэр нэмэгдүүлж байна вэ?

 -Манай зах зээлд фермерүүд, бэлчээрийн малчид, мөн улсын төсвөөр худалдан авалт хийдэг орон нутгийн засаг захиргаа гэсэн гурван үндсэн бүлэгт хүрч ажилладаг. Үүнээс хамгийн их худалдан авалтыг фермерүүд хийдэг. Хамгийн гол нь фермерүүд улсаас өгдөг 10 гаруй оронтой урт дугаарыг ээмэг дээрээ бичүүлэх сонирхолгүй байдаг. Учир нь фермерийн мал хашаандаа байдаг тул алга болох эрсдэл бага. Тиймээс компанийн нэр болон харахад ойлгомжтой өөрсдийн хувийн дугаарлалтыг илүүд үздэг. Улсын нэгдсэн системээс дугаар авахад хажуу айл дарааллыг нь түрүүлээд татахаар малчны бүртгэл дундаасаа тасалдаж, замбараагүй болдог талтай.  Малын гарал үүслийн бичгийг хаанахын хэн гэдэг хүний мал гэдгээс шалтгаалж системээс гаргадаг. Систем дээр “Ийм дугаартай мал дээр гарал үүслийн бичиг хийлээ” гээд бүртгэдэг. Ингэж бүртгэлжүүлснээр  махны экспортын хувьд номер нэг шаардлага болох гарал үүсэл нь тодорхой байх шалгуур хангагдаж байгаа юм. Тухайн малын эрүүл эсэхийг үүгээр шалгана.

Жишээ нь, манай улсын аль нэг аймагт шүлхий өвчин гарлаа гэхэд тэр бүсээс махыг экспортлохыг хориглодог. Гэтэл манайд одоогоор ээмэгжүүлэлт бүрэн хийгдээгүй учраас нэг газар шүлхий өвчин гарлаа гэхэд Монгол Улсыг тэр чигээр нь өвчлөмтгий бүс гээд махны экспортыг бүхэлд нь зогсоочихдог. Хэрвээ бүх мал ээмэгтэй байх юм бол шүлхийн бүсийн малыг экспортлохгүй, эрүүл бүсийн малын махыг экспортлоод байх боломж нээгдэж байгаа юм. Мөн ноос, ноолуур, тухайн нутгийн брэнд бүтээгдэхүүнийг, зах зээлд хөгжүүлэх бодит боломж малчдад нээгдэж байгаа юм.

-ХХААХҮЯ-наас малын шилжилт хөдөлгөөнийг хянах, малын эрүүл мэндийн нэгдсэн цахим систем нэвтрүүлэх бодлогыг явуулж байгаа. Энэ төрлийн дижитал шилжилтийн бодлогуудад танай компани ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ. Системийн хэрэгжилт хэр байна?

 -Албан ёсны кодтой ээмэг авах үйл ажиллагаа маш их шат дамжлага, чирэгдэлтэй байдаг. Малчин манай дээр ирээд улсын дугаартай ээмэг авахын тулд заавал орон нутгийнхаа мал зүйчтэй холбогдох шаардлага гардаг. Мал зүйч нь яамны систем рүү нэвтэрч код үүсгэсний дараа бид ээмэг дээр нь хэвлэж өгдөг. Заримдаа мал зүйчийн ажлын ачааллаас шалтгаалж код хүлээгддэг. Манай "Тэргүүн Сүрэг" компанид систем рүү шууд нэвтрэх эрхийг нь нээж өгөх шаардлагатай байгаа. Бид газар дээр нь кодыг нь үүсгээд, хэвлээд өгчихдөг бол үйлчилгээ илүү шуурхай болно. Энэ нь малчдад ч амар, яамны малыг бүртгэлжүүлэх бодлогод  хурд нэмсэн бодит дэмжлэг болно. 

- Салбарын яамны зүгээс үндэсний үйлдвэрлэгчдийг хэр дэмждэг вэ. Мөн орон нутгийн удирдлагууд малчдаа бүртгэлжүүлэлтэд хамруулах тал дээр хэр санаачилгатай байдаг вэ?

-Төрийн дэмжлэг үзэсгэлэнд павильон гаргаж өгөх, арга хэмжээн дээр сурталчилгаа тараалгах төдийгөөр хязгаарлагддаг нь үйлдвэрлэлд бодит үр өгөөж багатай байна. Орон нутгийн удирдлагуудын оролцоо ч маш бага байгаа нь харагддаг. Малчид ихэвчлэн хувиараа ирж худалдан авалт хийдэг. Хэрэв сум, орон нутгаас нэгдсэн зохион байгуулалтад оруулдаг байсан бол малчид дандаа улсын кодтой ээмэг авах ёстой. Гэтэл манайд ирж буй 100 захиалгын ердөө арав нь яамны кодтой байх жишээтэй. Гол учир нь төрөөс давхардал үүсгэхгүй гээд гаргадаг олон оронтой урт дугаар нь малчдын хувийн бүртгэлд тохиромжгүй, хэрэглэхэд төвөгтэй байдагтай холбоотой. Малчин хүн өөрөө мөнгөө төлж байгаа болохоор өдөр тутмын бүртгэлдээ хялбар, ойлгомжтой дугаарлалтыг л илүүд үздэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 121 (7863)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
OYUN
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21