Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээх үү?!

2025-07-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Баяр наадам гэсээр Баялгийн сангийн тухай яриа үндсэндээ мартагдав. Цаашдаа ч, яригдаж хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болж эхлэв.

Өмнөх Засгийн газар энэ Баялгийн санг хэт их ярьж, хэтэрхий цөмөрсөн. Тэгээд огцорсон. Хамгийн сүүлд, Ухаахудагийг ярьсаар байгаад унасан.

Ер нь бол, наанадаж Ухаахудаг, цаашлаад Баялгийн сангийн тухай хамаагүй яривал юу болохыг засагт томилогдсон нөхдүүдэд хатуу анхааруулсан үйл явдал сар гаруйн өмнө болсон. Тэгэхээр энэ Засгийн газар өөртөө л “нүх ухах” гээгүй бол Баялгийн сангийн талаар бага ярих хэрэгтэй болчих шиг боллоо.

УИХ ч Ухаахудагтай холбоотой тогтоолын төслийг хүлээж авалгүй халгаж гүйгээд цаг их авсан. Тэгж тэгж УИХ-ын ажлын хэсгийг байгуулсан. Тэр ажлын хэсгийн гишүүдээс нь “…Ухаахудагийг ингэнэ, тэгнэ” гээд дуугарчих хүн ч ховордож буй бололтой. Тэгэх нь, ихээхэн улс төрийн зориг шаардсан ажил болох нь дог.

УИХ, Засгийн газар ингээд дуугүй байх зуурт Ухаахудаг болон бусад стратегийн ордуудаас Баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйг углуургаар нь үгүй болж мэдэхээр байна.

Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, Тодорхой ордыг ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт, эсвэл тогтоол өөрөө агуулгын хувьд өөрчлөгдөх магадлалтай болжээ.

Та бүхэн санаж байгаа бол үе үе “…Стратегийн орд гэдэг ойлголт дэлхийд байхгүй” гэсэн контент гарч ирээд л пижигнэтэл сэвэгддэг. Энэ нь нөгөө талаас шууд л “…Баялгийн сан хэрэггүй” гэж уншигдана.

Монгол Улсын Ерөнхий сайд асан эрхэм “… Стратеги гэдэг ойлголтыг зөв ойлгомоор байгаа юм. “…Уул үзээгүй байж хормой шууна” гэдэг шиг уул уурхай гэхээр л маш том стратегийн асуудал ярьж байна гэж ойлгодог хандлага бий. Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. …Олон орон уул уурхайгаасаа орлого олж амьдардгаа стратеги гэж үзэхээ больчихсон. Уул уурхайн орлогоо их мөнгө өгдөг салбар гээд ойлгочихсон улс орон стратеги гэж харж, тэгж бодсоноосоо болж алдаа хийж эхэлдэг. Тэр орнуудын тоонд Монгол багтана. Монгол өөрийн стратегитай байж болно. Гэхдээ өөрөөсөө зардал мөнгө, тоног төхөөрөмж гаргаад олборлож хүчрэхгүй учраас бусадтай хамтарч таарна. Тэгэхээр бусдын стратегийг хүндлэх хэрэгтэй. Бид стратегитэй гээд гаднаас орж ирж буй хөрөнгө оруулагчийг үргээгээд хаагаад байна л даа. Манай улсыг сонирхож ирсэн хөрөнгө оруулагч ч өөрийн гэсэн стратегитай. Стратегиа эвцэлдүүлэх учиртай. Миний стратеги гадны хөрөнгө оруулагчийнхтай эвцэлдэхгүй л юм бол бид хэзээ ч хамтарч ажиллаж чадахгүй. Тийм учраас стратегийн гэж хэтрүүлэн ойлгодог байдлаасаа татгалзвал зүгээр санагддаг. Монголд стратегийн түүхий эд байхгүй. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж ирсэн байдаг. …Зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэдэг юм. Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй критикал түүхий эд гэдэгт хамаарна. …Үнэн хэрэгтээ дэлхийд стратегийн орд гэсэн ойлголт байдаггүй. Түрүүн хэлсэнчлэн стратегийн түүхий эд л гэж бий” гэж нийтлэл бичиж олон нийтэд хүргэж байв.

Уул уурхайн дэд сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн эрхэм ч “…Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ордоос төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг компаниудтай хийж эхлээд явж байна. Гэтэл стратегийн орд гэдэг нэр томъёо зөвхөн манай улсад л байна. Өөрөөр хэлбэл, стратегийн ашигт малтмал гэдэг зүйлийг улс орнууд батлаад түүнийгээ дэмждэг. Товчхондоо, тухайн улсын эдийн засагт ийм ийм ашигт малтмалын борлуулалт, олборлолт, үйлдвэрлэл хэрэгтэй байна гэж үзээд түүнийг нээж илрүүлэхийн тулд бодлогоо боловсруулж, аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлт үзүүлдэг.

Ингэж аж ахуйн нэгжүүдийг дэмжиж явах ёстой бодлогыг 2006 онд манай хууль тогтоогч нар Ашигт малтмалын тухай хуульд тусгаж өгөхдөө “стратегийн ашигт малтмалын орд” гэдэг ерөнхий агуулгаар нь биччихсэн. Энэ нь өөрөө сөрөг үр дагавруудыг бий болгоод байгаа юм” гэж хэвлэлд ярьсан.

Ерөнхийдөө, дээрх хардлага гэх үү, зарим эх сурвалжийн мэдээлэл бодитоор хэрэгжих суурь нь ингээд тавигдчихсан. Тиймээс, Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээж, Баялгийн санг ярихаа түр хойш тавих нь зөв бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 132 (7629)

 

Хятад хүн суурьшсан газраа олноор үрждэг. Явж өгөхгүй. Чайна тауныг эсэргүүцсэн жагсаал хийвэл хятадын үндсэн хуульд заасны дагуу монголд хятадын цэрэг орж ирж өмчөө хамгаална. Монголчууд залхуугаасаа болоод хар тамхинд живж, хүнд хэргүүд гараад байнх
Дүгнэлт түүхий байна. Яарвал даарна
Уурхайн нөөцийг таамаглаж тогтоодог.
Тэгвэл ганц заи үлдэжээ!!! Ард түмэн минь босцгооё! Тэмцье!!!
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21