Л.Батцэнгэл: Татварын хувь хэмжээг гурван янзаар тогтоож болдог

2025-10-23
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Х.ХАТАН

 

Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.

 

-Татварын олон төрөл хэлбэрүүд байдаг. Эдгээр нь ямар ялгаатай талаар та тайлбарлаад өгөөч?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хуулиар батлагдсан 30 төрлийн татвар байдаг. Эдгээрийг дотор нь албан татвар, төлбөр, хураамж гэж гурав хуваадаг.

Албан татвар гэдэг нь хуулийн дагуу ногдуулаад, ямар нэгэн хариу төлбөргүйгээр улсын төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Үүнд, 13 төрлийн татвар хамрагдана.

Харин төлбөр гэдэгт төрийн мэдлийн өмч хөрөнгийг хэрэглэснийхээ төлөө иргэн, ААН-ийн төлж байгаа мөнгө юм. Тухайлбал, газрын төлбөр, ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, ус ашигласны төлбөр зэрэг 14 төлбөр орно.

Бид төрөөс олон төрлийн үйлчилгээ авдаг. Төрөөс үйлчилгээ авсныхаа төлөө төлж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэдэг. Монголд бүртгэлийн хураамж, үйлчилгээний хураамж, зөвшөөрлийн хураамж гэсэн гурван төрлийн хураамж байдаг.

Ингээд 13 төрлийн татвар, 14 төрлийн төлбөр, гурван төрлийн хураамж нийлээд 30 төрлийн татвар болж байгаа юм.

-Татварыг яаж ногдуулдаг юм бэ?

-Албан татварыг ногдуулахдаа нэгдүгээрт, орлогод ногдуулдаг. Манайд ХХОАТ, ААНОАТ гэсэн хоёр төрлийн татварыг орлогоос авдаг.

Хоёрдугаарт нь хөрөнгөд ногдуулдаг. Тухайн иргэн, ААН-ийн эзэмшиж байгаа болон өмчилж байгаа хөрөнгөд ногдуулдаг татвар. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, АТБӨЯХ-ийн албан татвар, Малын тоо толгойн албан татвар, Галт зэвсгийн албан татвар гэх мэт.

Гуравдугаарт, хэрэглээнд нь буюу тухайн иргэн, ААН-ийн хэрэглэсэн бараа үйлчилгээнд ногдуулдаг татвар гэж байна. Жишээлбэл, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдсон бараа үйлчилгээг худалдан авсан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар ногддог архи, тамхи, бензин, суудлын автомашиныг худалдан авч хэрэглэж байгаа тохиолдолд тэр хэрэглээгээрээ дамжуулаад онцгой албан татвар төлж байдаг.

Мөн тодорхой үйл ажиллагаанд татвар ногдуулж болно. Монгол Улсын хувьд нэг төрлийн үйл ажиллагаанд буюу төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд татвар ногдуулдаг.

Орлого болон хөрөнгөд ногдуулж байгаа татварыг тухайн татвар төлөгчөөс шууд авна. Харин хэрэглээнд ногдуулж байгаа татварыг шууд бусаар буюу таны хэрэглээгээр дамжуулаад авдаг. НӨАТ-ын баримт бол та хэдэн төгрөгийн НӨАТ төлж байгааг илэрхийлэх санхүүгийн баримт шүү дээ.

-Дээрх татварууд ямар хувь хэмжээтэй байдаг юм бэ?

-Татвар тооцох үзүүлэлтийг илэрхийлсэн ойлголтыг татварын суурь ойлголт гэнэ. Орлогын татварыг бол олсон орлогоос нь, ҮХЭХ бол үнэлгээнээс нь, АТБӨЯХ бол цилиндрийн багтаамжаас нь бодож татвар авдаг. Үүнийг татварын суурь юм. Харин татварын хувь хэмжээ гэдэг нь орлогоос нь хэдэн хувиар татвар тооцох тухай, ҮХЭХ-ийн хувьд түүний үнэлгээний хэдэн хувиар татвар авах, НӨАТ гэхэд таны хэрэглэсэн бараа ажил үйлчилгээний хэдэн хувь нь НӨАТ юм гэх зэрэг татварыг ногдуулан тооцдог хувь хэмжээ, процентыг илэрхийлсэн ойлголт юм.

Татварын хувь хэмжээг гурван янзаар тогтоож болдог. Нэгдүгээрт, тогтмол хувь хэмжээ гэж байна. Ихэнх төрлийн татвар тогтмол хувь хэмжээтэй байдаг. Жишээ нь, ногдол ашгийн орлогоос 10 хувь, хүүгийн орлогоос 10 хувь, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос 2 хувь, урлагийн болон спортын уралдаан тэмцээний шагналаас 5 хувь, сугалааны хонжвороос 40 хувьийн татвар төлнө гэх мэт. Энэ тогтмол хувь хэмжээтэй татваруудын хувьд татварын суурь нэмэгдсэн, буурсан ялгаа байхгүй нэг л ижил хувиар татвараа тооцож, ногдуулна.

Хоёрдугаарт, өсөн нэмэгдэх татвар гэж байдаг. Энэ бол татварын суурь нь нэмэгдэхээр дагаад татвар ногдуулах хувь хэмжээ нь нэмэгдээд байдаг татварууд юм. Монгол Улсын хувьд орлогод суурилсан татвар буюу ХХОАТ, ААНОАТ дээр өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээг хэрэглэдэг. Жишээ нь, ААН-үүд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар татвар ногдуулах орлого нь 6.0 тэрбум төгрөг хүртэл байх юм бол 10 хувийн татвар төлнө, 6.0 тэрбумаас давчих юм бол 6.0 тэрбум хүртэлх дүнгээс 10 хувиар бодоод 600.0 сая төгрөг, түүн дээр 6.0 тэрбумаас давсан дүнгийнхээ 25 хувиар татвар төлнө. Өөрөөр хэлбэл 6.0 тэрбумаас дээш болохоор татварын хувь хэмжээ нь 10 хувь биш, 25 хувь болоод нэмэгдэж байна.

Мөн ХХОАТ одоогийн хуулиар цалин түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэрээр сарын татвар ногдуулах орлого 10.0 сая төгрөг хүртэл байх юм бол татвар нь 10 хувиар, сарын орлого нь 10-аас дээш 15.0 сая төгрөг хүртэл байвал 10.0 сая төгрөгөөс дээш дүнгийн 15 хувиар, сарын орлого нь 15.0 сая төгрөгөөс дээш бол давсан дүнгийн 20 хувиар бодно. Тухайн татвар төлөгчийн орлого нэмэгдэхийн хэрээр 10 хувь, 15 хувь, 20 хувь гээд татварын хувь хэмжээ дагаад нэмэгдэнэ гэсэн үг.

Ер нь татварын дахин хуваарилах үүргийн дагуу өндөр орлого олж байгаа хэсгээс нь арай илүү татвар авах, нөгөө талд нийгмийн халамж шаардлагатай хэсэгт нийгмийн үйлчилгээг хүргэхийн тулд өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээг олон улсад түгээмэл ашигладаг.

Гурав дахь нь буурах татвар гэж байдаг. Өсөн нэмэгдэх татварын яг эсрэгээр гэсэн үг. Татварын суурь нь нэмэгдэхэд татварын хувь хэмжээ багасдаг. Энэ нь тодорхой нэг салбарын үйл ажиллагааг дэмжихийн тулд хэрэглэдэг татвар. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь сайжрахад, татварын суурь нь нэмэгдэх тутам татварын бодлогоор дэмжээд татварын хувь хэмжээг нь бууруулдаг гэсэн үг. Манай улсад одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудын хувьд ийм буурах зүй тогтолтой татвар байхгүй.

-Татварын хөнгөлөлтийг ямар үед хэрэглэдэг вэ?

-Татварын хуульд татварын хөнгөлөлт, татвараас чөлөөлөх гэсэн 2 ялгаатай ойлголт бий. Татварын хөнгөлөлт гэдэг нь ногдуулсан татварыг бүрэн буюу хэсэгчлэн бууруулахыг хэлнэ. 100 төгрөгийн татвар төлөх ёстой байснаас 5, 10 төгрөгийг нь бууруулах, эсвэл бүгдийг нь бууруулах гэх мэт. Харин татвараас чөлөөлнө гэдэг тухайн төрлийн татварын харилцаанаас бүр бүрмөсөн чөлөөлөхийг хэлж байгаа юм. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ХХОАТ-аас чөлөөлдөг.

Татварын хөнгөлөлтийн хувьд олон төрлийн хөнгөлөлт байгаа. Тухайлбал, ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 буюу ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд, нийгэмд тустай хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн дэмжлэг, тусламж, хандив үзүүлэх юм бол тухайн жилийн татвар ногдох орлогын нэг хувьтай тэнцэх дүнгээр татварын хөнгөлөлт эдэлж болох заалт бий. Энд гол шаардлага нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн, тухайн ААН-ийн орлого олох үйл ажиллагаатай холбоогүй байх гэж заасан. Үүнд, урлаг спортыг дэмжих чиглэлээр, соёлын өвийг хамгаалах, боловсрол эрүүл мэндийг дэмжих гэх мэт маш олон төрлийн хандив, тусламж хамрагддаг.

Хөнгөлөлт гэдэг ногдуулсан буюу төлөх татварыг бүрэн буюу хэсэгчлэн багасгах харилцаа юм. Татварын хууль тогтоомжууд дээр олон төрлийн хөнгөлөлт байдаг ч үндсэн дөрвөн бүлэгт ангилж болно.

Нэгдүгээрт, татварын суурийг бууруулах хөнгөлөлт. Татварын суурь гэдэг нь татварыг ямар дүнгээс, ямар үзүүлэлтэд үндэслэн ногдуулах вэ гэсэн ойлголт. Иймээс татвар тооцох суурь дүнг нь бууруулах замаар төлөх татварыг бууруулах хөнгөлөлт байна. Тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар байна. Гэр бүлийн хэрэгцээний газар бол нийслэлд газрын үнэлгээг 95 хувь бууруулаад, үлдсэн 5 хувьд нь татвар ногдуулна гэсэн үг. Аймагт 97 хувь, сумдад 98 хувь бууруулж тооцдог. Мөн газар тариалангийн зориулалттай газрын хувьд үнэлгээг 95 хувь бууруулаад, 5 хувиас нь татвар тооцдог.

2025 онд хийгдэж байгаа татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд татварын суурийг бууруулах хөнгөлөлт гурван төрлийн татварын хууль дээр нэмэлтээр орохоор төсөлд тусгагдсан. ААНОАТ, ХХОАТ мөн НӨАТ дээр хялбаршуулсан горим ашиглан татвараа тайлагнах тухай, босго дүнг 400 сая төгрөгөөр тогтоож, татварын суурийг бууруулан тооцохоор төсөлд тусгасан. Тухайлбал, НӨАТ-ын тухай хуулийн төсөл дээр хялбаршуулсан горимоор тайлагнаж буй татвар суутган төлөгчийн НӨАТ тооцох татварын суурийг нь шууд 90 хувь бууруулахаар байна. Мөн адил ААНОАТ болон ХХОАТ дээр хялбаршуулсан горимоор тайлагнаж байгаа үйл ажиллагааны орлогын татварын суурийг 90 хувь бууруулахаар тусгасан. ААНОАТ-ын суурь 10 хувь, НӨАТ 10хувь. Гэтэл татварын суурийг нь 90 хувь бууруулчихаар үндсэндээ 10 хувь биш нэг хувийн татвар төлнө гэсэн үг. 
Хоёрдугаарт, татварын хувь хэмжээг бууруулах хөнгөлөлт. Жишээ, ААНОАТ-ын нийтлэг хувь хэмжээ 10 хувь байдаг. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа ААНОАТ-ын тухай хууль дээр ААН-ийн жилийн татвар ногдох орлого нь 300 сая төгрөг хүртэл байх юм бол 10 хувиар биш нэг хувиар татвар төлж хувь хэмжээг нь бууруулсан байна. 
Мөн зарим тохиолдолд тухайлсан татварын хувь хэмжээг бууруулдаг. Тухайлбал, ногдол ашгийн болон хүүгийн орлогын үндсэн татвар нь тогтмол 10 хувь байдаг. Тэгвэл санхүүгийн зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж байгаа бонд болон хувьцааны хүүгийн орлого, ногдол ашгийн орлогоос авах татварын хувийг таван хувь болгож хөнгөлсөн. Мөн эрх борлуулсны орлогоос авах татварын үндсэн хувь нь 10 хувь, харин борлуулсан эрх нь оюуны өмчид хамаарах эрх бол татвар нь таван хувь гэх зэргээр тухайн татварын хувь хэмжээг бууруулах тохиолдлууд байна. 
-Хөнгөлөлтөөс гадна буцаан олголт байдаг. Үүнийг ямар тохиолдолд олгодог юм бол? 
-Татварын буцаан олголт нь үндсэндээ татварын хөнгөлөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл татварыг хөнгөлөх замаар буцаан олгодог гэсэн үг. Тэгэхээр бид нарын ярих татварын хөнгөлөлтийн гурав дахь төрөл юм. Жишээ нь, ХХОАТ дээр орон сууц худалдаж авахад хөнгөлөлт эдэлдэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар орон сууц худалдаж авсан тухайн татварын жилдээ ХХОАТ-ын тайлан ТТ-06 гаргаж илгээснээр зургаан сая хүртэл төгрөгийн татварын хөнгөлөлтийг тухайн жилд төлсөн татвараасаа буцаан авах боломжтой. Энэ нь нэг талаасаа хөнгөлөлт, нөгөө талаас энэ хөнгөлөлтөөр дамжаад танд татварын илүү төлөлт үүсчихэж байгаа юм. Энэ илүү төлөлтийг буцаан олгож байна гэсэн үг. Одоо санал авч байгаа татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд ХХОАТ-ын төсөлд орон сууц худалдаж авахад буцаан олгодог энэ хөнгөлөлтийн дүнг 15 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлэхээр тусгасан. 
ХХОАТ-ын тухай хуулиар буцаан олгодог бас нэг хөнгөлөлт нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт. Бид өөрийн төрсөн хүүхэд, асрамж дэмжлэг байгаа хүүхдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд энэ сургалтын төлбөрт ногдох татварын хөнгөлөлтийг эдэлж, уг хөнгөлөлтөөс үүссэн илүү төлөлтийг буцаан авдаг.
Мөн ийм төрлийн хөнгөлөлт НӨАТ дээр байна. Бид хэрэглээгээр дамжуулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөд, үүнийхээ 20 хувийг нь буцаан авдаг. НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн хүрээнд энэ буцаан олголтыг нэмэгдүүлэхээр тусгасан. Хуулийн төсөлд тусгаснаар иргэний сарын худалдан авалт 500.0 мянган төгрөг хүртэл байх юм бол төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, 500.0 мянгаас 1.0 сая төгрөгийн хооронд бол төлсөн НӨАТ-ын 50 хувийг буцааж олгох, 1.0 сая төгрөгөөс дээш бол төлсөн НӨАТ-ын 20 хувийг буцаан олгохоор тусгасан.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол ямар нэгэн шатлалгүйгээр 20 хувь байгаа. Тэгэхээр энэ 20, 50, 100 хувь болж нэмэгдэхээр байна. Энэ нь буцаан олголт байдлаар иргэнд очих мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.
ААНОАТ-ын тухай хууль дээр бас буцаан олгодог жижиг дунд ААН-ийг дэмжих хүрээнд хөнгөлөлтүүд байдаг. Энэ хүрээнд ААН-ийн татвар ногдох орлого нь 300.0 сая төгрөг хүртэл байгаа тохиолдолд нэг хувийн татвар байна. Үүн дээр төлсөн татварыг буцаан олгодог хөнгөлөлтийн нэг заалт байгаа. Энэ нь ААН-ийн татвар ногдох орлого 1.5 тэрбум төгрөг хүртэл байх юм бол 10 хувиар тооцож татвараа төлөөд, төлсөн татварынхаа 90 хувийг нь буцааж авах тухай зохицуулалт юм.
Одоо санал авч байгаа хуулийн шинэчлэлийн хүрээнд хөнгөлөлтийн хамрах хүрээг өргөжүүлж, ААН-ийн татвар ногдох орлого 1.5 тэрбум төгрөг хүртэл үед 10 хувиар татвар төлөөд 90 хувийг нь буцааж авах энэ зохицуулалт хэвээрээ. Дээр нь нэмээд ААН-ийн татвар ногдох орлого нь 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөгийн хооронд бол 10 хувиар татвар төлөөд 50 хувиа буцааж авах зохицуулалт тусгагдсан. Энэ нь жижиг, дунд ААН-дэд чиглэсэн маш том дэмжлэг юм. 
Хөнгөлөлтийн дөрөв дэхь хэлбэр бол ногдуулсан татварыг бууруулдаг хөнгөлөлт. Татварыг нь тооцоод тодорхой дүн гараад ирмэгц тэрийг бууруулдаг хөнгөлөлт гэсэн үг. Энэ бол хөнгөлөлтийн хамгийн түгээмэл хэлбэр юм. ААНОАТ-ын тухай хууль дээр гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой хоёр төрлийн хөнгөлөлтийн зохицуулалт байдаг. Энэ нь 25-аас дээш ажилтантай ААН-ийн нийт ажилчдын 3/2-оос доошгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх юм бол ногдуулсан татварыг 100 хувь хөнгөлнө. Мөн нийт ажилчдын дотор хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан ажилтан хэдэн хувь байна, тэр хувь хэмжээгээр ногдуулсан татварыг нь хөнгөлдөг. Хэрэв манайх 100 ажилтантай, үүний дөрөв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байвал ногдуулсан татварыг дөрвөн хувийг хөнгөлнө гэсэн үг. 
Мөн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой, Улаанбаатараас алслагдсан байдалтай холбоотой, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлсэн бол татвар ногдох орлогын нэг хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлтийг эдэлнэ гэх мэт. Энэ 22.9 дээр 11 чиглэл зааж өгсөн. Үүнтэй холбоотойгоор 10 яам стандарт, шаардлагуудаа баталж гаргасан. Энэ стандарт шаардлагуудын дагуу хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив өгсөн бол энэ хөнгөлөлтийг эдэлнэ гэсэн үг. 
Татварын хууль тогтоомжоор иргэн ААН-үүд зориулсан хөнгөлөлт, чөлөөлөлтийн маш олон заалтууд байдаг. Энэ нь татвар төлөгчдөд бүгдэд олгож байгаа тэгш боломж шүү дээ. Иймээс татвар төлөгч бүр энэ боломжийг ашиглах хэрэгтэй. 
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 200 (7697)

 

ямар ч зөвлөгөө үйлчилгээ бхгүй нэхэхээ л мэддэг дээ татварынхан
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх жагсаалтыг шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдаанаас гаргасан шийдвэрээс тоймлон хүргэе.

4 цаг 26 мин
Н.Учрал, О.Цогтгэрэл хоёрын хэн нь ямар “стратеги”-аар ялахыг харах үлдлээ

Саяхан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж,  МАН-ын дарга Н.Учрал,  АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг б

4 цаг 26 мин
“…Стратегийн ордуудын талаарх саналаа намрын чуулганд танилцуулна” гэсэн УИХ-ын ажлын хэсэг “сураггүй” болжээ

Одоогоос гурван жил гаруйхны өмнө, 2022 оны сүүлчээр Монгол Улс тэр чигтээ стратегийн ордуудын ху

4 цаг 26 мин
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт сэтгүүлчдэд зориулсан өглөөний уу

4 цаг 26 мин
Р.Болд: Их гүрнүүдийн дээрэнгүй шовинист үзэл хүчтэй сэргэж байна

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

4 цаг 26 мин
МИК-ийн вэб хуудсанд хандаж “Хялбар бүртгэл”-д бүртгүүлснээр таны төлбөрийн баримт и-баримт системд автоматаар бүртгэгдэх боломж бүрдлээ

Та www.mik.mn веб хуудсанд нэвтэрч “Иргэд, олон нийт” цэснээс “Ипотекийн зээлийн мэдээлэл авах” хэсгийг сонгон, ДАН нэгдсэн системээр өөрийн регистрийн дугаараар нэвтэрнэ.

18 цаг 25 мин
“Бөмбөрчин” удирдагчид 

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт Япон улсад айлчилж байгаа. Айлчлалын эхний өдөр албан ёсны д

18 цаг 26 мин
Юн Сук Ёлд цаазын ял оноох уу

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сог Ёл онц дэглэм т

21 цаг 2 мин
Өвөл, хаврын морины уралдаанд хүүхэд оролцуулбал торгох арга хэмжээ авна

Өвөл, хаврын морины уралдаанд хүүхэд оролцуулбал торгох арга хэмжээ авна

22 цаг 34 мин
Т.Энхтүвшин Ерөнхийлөгчид зөвлөнө

Т.Энхтүвшин Ерөнхийлөгчид зөвлөнө

22 цаг 39 мин