Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

2024-04-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр. Манай улс суурьшмал амьдралын хэв маяг руу шилжээд хэдийнэ хагас зуун өнгөрөөд байна. Тиймээс энэ удаагийн “Тэд, бид” булангаар Монголын болон дэлхийн улс орнуудын нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, хөгжил дэвшлийг харьцуулан бэлтгэлээ.

Хүн амын нягтаршлаас үүдэн дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нийтийн тээврийн хэд хэдэн сонгодог арга барилтай байдаг. Үүнд метро, хурдны галт тэрэг, такси үйлчилгээ болон шугамын автобуснууд багтана. Харин технологийн үсрэнгүй хөгжил энэ салбарыг дахин нэг шинэ шатанд гаргаад байна. Энэ бол өөрөө явдаг тээврийн хэрэгсэл юм. Өндөр технологийн программчлалын ачаар авто тээврийн хэрэгслүүд жолоочийн оролцоогүй замын хөдөлгөөнд оролцох боломж гарсан юм. Хамгийн хачирхалтай нь XXI зууны эхэнд энэ ердөө л уран зөгнөлт киноноос харж болох үзэгдэл байсан. Олон сая хүн амтай хотууд өнгөрсөн хоёр, гурван жилд программчлагдсан өөрөө явагч хэд хэдэн тээврийн хэрэгслийг туршсан. Эрх баригчдын хамгийн ихээр анхаардаг зүйл бол аюулгүй байдлын асуудал. Харин Өмнөд Солонгосчууд энэ тал дээр ижил түвшний хөгжингүй орнуудаас нэг алхам түрүүлэв. Өнгөрсөн долоо хоногт тэд автоматжуулсан шугамын автобусыг албан ёсоор үйлчилгээнд нэвтрүүллээ.

 

Дэлхийн улс орнууд нийтийн тээврийн салбарыг автоматжуулж эхэллээ

 

Солонгос улсын нийтийн тээврийн систем нь цэвэрхэн, тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн гэдгээрээ дэлхийд өндөр үнэлэгддэг. Тус улсын тээврийн хэрэгслийг хөгжүүлэгч технологийн компани болох “Smart yoUr Mobility” хиймэл оюун ухаанд суурилсан автомат удирдлагатай нийтийн тээврийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Энэ талаар компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Пак Канг-ук “Бид энэхүү автомат удирдлагатай өөрөө явагч нийтийн тээврийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжүүлсэн. Ирээдүйд Сөүл хотын бүх нийтийн тээврийг хиймэл оюун ухаанд суурилсан автомат жолоодлоготой автобусаар солих боломжтой. Мэдээж одоогоор хэрэглээнд нэвтрүүлээд буй дээрх автобуснууд нь зөвхөн шөнийн цагаар үйлчилгээ үзүүлж байгаа. Учир нь шөнийн цагаар жолоо барих нь олон талын эрсдэлтэйгээс гадна сүүлийн үед энэ цагаар ажиллах хүмүүсийн орон тоо эрс буурсан” гэв.

Автомат удирдлагатай “A21” автобус нь аюулгүй байдлын хэд хэдэн дүрмийг хэрэглүүлж байна. Үүнд зорчигчид замын турш заавал суудалд суух ба хамгаалалтын бүсийг тогтмол зүүх шаардлагатай. Мөн одоогоор гэнэтийн осол, саатал гарсан тохиолдолд автобусны аюулгүй байдлыг хангах жолооч зайлшгүй байх шаардлагатай аж. Харин хөгжүүлэгчдийн зүгээс удахгүй жолоочийн хэрэггүй болно хэмээн үзэж байгаа юм. Тус автобусаар зорчсон их сургуулийн оюутан “Анх би жолоочгүй гэж огт мэдээгүй. Энэ үнэхээр гайхалтай байсан. Бас мэдээж энэ нь шөнийн цагаар ажиллах жолооч нарын ачааллыг буруулж буй сайн талтай” хэмээн өөрийн сэтгэгдлээ “BBC” агентлагт хуваалцжээ. АНУ-д төвтэй Автомашины инженерүүдийн нийгэмлэг нь энэ төрлийн тээврийн хэрэгслийг 1-5 хүртэлх түвшинд ангилдаг. Энэхүү “A21” автобус нь одоогоор гуравдугаар түвшний тээврийн хэрэгсэл буюу тодорхой нөхцөл байдалд хүний оролцоо шаардлагатайд харъяалагдаж байна. Ирэх сараас АНУ, БНХАУ тэргүүтэй бусад орнууд  ч мөн автомат тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Жишээлбэл Англи улсын 345 сая хүн амтай хот болох Сандерландад өөрөө явагч автобус хотын захаас төв хүртэлх тодорхой маршрутын дагуу үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газраас дээрх төслийн хөгжүүлэлтэд дөрвөн орчим сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Дэлхийн стандартад нийтийн тээвэр нь зөвхөн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэлдэггүй. Тухайн улсын хот зохион байгуулалт, төрийн засаглал, амьдралын чанар, соёл зэрэг олон үзүүлэлтүүдийг илтгэж байдаг өргөн агуулгатай хөгжлийн хэмжүүр юм. Тиймээс дэлхийн томоохон хотууд хөгжил гэх үгтэй ухаалаг нийтийн тээврийг хамтатган үзсээр ирсэн.

 

Дэлхийн хөгжлөөс бүтэн зуунаар хоцорсон нийслэл

 

Манай хотын нийтийн тээврийн салбарын асуудлыг тоочвол хүртээмж, чанар, төлбөрийн системээс эхлээд урт жагсаалт бичигдэх байх. Үүн дээр нэмээд өнгөрсөн оны сүүлээр илэрсэн хулгай, луйврын асуудлууд ч байна. Иргэд жилийн дөрвөн улиралд ил задгай автобусны зогсоолд өөрийн чиглэлийн унааг хүлээн зогсдог. Ирсэн унаандаа багтаж суухаар багахан хэмжээний өрсөлдөөнийг даван туулдаг. Багтаамж нь хэтийдсэн автобусанд хүрэх газраа очтолоо уужим амьсгалах боломжгүйгээр шахалдаж, түгжирч явна. Энэ бол бидний өнөөгийн нийслэл хотын хүн бүрийн өдөр тутамдаа туулж буй бодит байдал. Учир нь бидний тээврийн сонголт автобус эсвэл такси гэсэн хоёрхон сонголтоор хязгаарлагдаж байна. Гэвч дээр дурдсанчлан энэ хоёр сонголт ч нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийг хангалттай хэмжээнд өгч чадахгүй л байна.

 Хотын захиргаа нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Өдөрт үйлчилгээнд гарч буй автобусны тоог нэмэгдүүлж, шинэ чиглэл гаргаж, хугацааг танахын тулд эргэлтүүдийг богиносгосон. Дээрх шийдвэрүүд нь олон асуудал дагуулж цахим орчин дох иргэдийн сөрөг хандлага нэмэгдсэн. Гэвч энэ салбарын алдагдал өндөр байгааг хотын дарга нар сануулсаар байдаг. Дэлхийн улс орнууд өнгөрсөн саруудад өөрөө явагч автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх туршилтуудыг хийсээр байсан бол бид төлбөрийн асуудлыг хянах системийн талаар буюу зорчигчдын толгойг тоолох төхөөрөмж суурилуулах шийдэл гаргасан юм. Үүний шалтгаан бол салбарын хэмжээнд хэдийн төлбөрийн шинэ шийдэл нэвтрүүлсэн хэрэглэгчид болох иргэд үүнд дадал болж хэвшээгүй хэвээр байна. Нийтийн тээврийн салбарын асуудлууд улам бүр илэрч гарч буй нь гарц шийдэл эрэлхийлэхэд дөхөм болж буй. Учир нь “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжлийн форум”-аар олон жил гацаад байсан метроны асуудал эрчимтэй яригдах болсон. Мөн сургуулийн, ажилчдын автобусны зөвшөөрөл цахимаар шийдвэрлэх боломжтой болов. Залуу ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах соёл, нөлөөллийг үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн зэргээс үзэхэд энэ салбар арай ч тэг зогсчихоогүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7326)

 

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зарим хүмүүсийн хүсэл, эсвэл зүгээр л фантас юм

1 цаг 10 мин
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2 цаг 4 мин
Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

4 цаг 54 мин
“Цинхуа” их сургуулийн Зөвлөлийн дарга Qiu Yong айлчилж байна

Азийн шилдэг, дэлхийд эхний 10–20 дугаар байрт тогтмол бичигддэг БНХАУ-ын Цинхуа их сургуулийн

9 цаг 10 мин
Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа огцрох ёстой

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

9 цаг 10 мин
Ази-Номхон далайн бүс: Хууль эрх зүйн “зэвсэг”-ээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн дүн Ази-Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөө ноцто

23 цаг 40 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд

Өчигдөр 13 цаг 58 мин
Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

Туулын хурдны зам төсөлд төсвийн хөрөнгөний 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хууль зөрчсөн. Тиймээс Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

Өчигдөр 13 цаг 26 мин
А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгч олон байгаа

А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгчид олон байгаа

Өчигдөр 13 цаг 18 мин