Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв. Одоогийнх шиг дуулиан багатай тухайн үедээ л “топ” шуугианы дор тэрхүү тогтоол батлагдсан. Тэр тогтоол Цагаан суваргын ордтой холбоотой. Тодруулбал, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” хэмээх УИХ-ын тогтоолыг гаргасан. Түүндээ “…Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь хэсэг, 8.1.7 дахь заалтыг үндэслэн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 10-т заасан Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй” гэсэн. Тэгээд УИХ-ын дарга З.Энхболд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

УИХ уг тогтоолыг тэр жилийн хаваржин хэлэлцсэн. Нийгэм, олон нийтийн зүгээс үүнд шүүмжлэлтэй хандаж байв. Учир нь үүнээс долоон жилийн өмнөхөн, 2007 оны хоёрдугаар сарын 6-нд УИХ-аас “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолыг баталчихсан байсан. Түүгээр нэр бүхий 15 ордыг “...Монгол Улсын стратегийн ач холбогдолтой орд” хэмээн зарлаад байсан юм. Нэг нь Цагаан суваргын орд байв. Энэ орд нь Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га талбай бүхий газарт зэс, молибдений Цагаан суваргын орд газар байрладаг. Тус орд нь 240 сая тн хүдэр, 1.8 сая тн зэсийн нөөцтэй.

1964 онд тус аймгийн Мандах сумын иргэн н.Насандэлгэр Геологи-хайгуулын удирдах газарт Цагаан суваргын ордыг зэсийн хүдэржилттэй байж болох талаар мэдэгдсэн. 1965 онд Чойрын геологийн экспедиц хайгуулын ажлыг эхлүүлж, түүгээр зэс, молибдений хүдэржилттэй болохыг тогтоосон.

1967 онд Чойрын геологийн экспед эрэл-үнэлгээний ажлын дүгнэлтээрээ “…Нөөцийн нь С2 зэргээр 1 357.2 мян.тн зэс, 31.55 мян.тн молибден байна”  гэж тооцсон. Үүнээс хойш геологийн зураглал, геофизикийн ажил, уул өрмийн ажил, технологийн туршилт зэргийг гүйцэтгэжээ. Улмаар 1977-1978 онд “…Нөөцийг С1+С2 зэргээр 1280 мян.тн зэс, 43.9 мян.тн молибден байна” гэж тооцсон. 1980-1982 онд нэмэлт хайгуул ажлын дүнд “…Балансын нөөц В+С1+С2 зэргээр 1280.85 мян.тн зэс, 43.62 мян,тн молибден, балансын бус нөөц В+С1+С2 зэргээр 197.67 мян.тн зэс, 7.05 мян,тн молибден” гэж тооцжээ. Ингээд 2001-2007 он МАК ХХК хайгуул хийсэн. Энэ ажлынхаа үр дүнгээр 2009 онд ЭБЭХЯ, АМГ-ын Эрдэс баялгийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулж, Цагаан суваргын ордын нөөцийг тогтоосон байдаг. Чухамдаа яг тэр хайгуул хийж дуусах үед нь УИХ-аас дээрх “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолыг гаргаж байжээ.

Цаашлаад долоон жилийн дараа, 2014 оны долдугаар сарын 4-нд “…Төр Цагаан суваргын ордод хувь эзэмших шаардлагагүй” гэх УИХ-ын 54 дүгээр тогтоолыг баталсан.

Өнөөдөр энэ тогтоолтой зөрчилдөхүйц томоохон хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэн Баялгийн сан байгуулахаар болж, Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг  боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар стратегийн ач холбогдол бүхий ордууд Үндэсний баялгийн санд чухал байр суурь эзлэхээр байгаа юм. Гэтэл стратегийн 15, сүүлд нэг нэмэгдээд 16 ордын долоо нь Үндэсний баялгийн санд хамаарахаар болж байна.

Тиймээс “…Стратегийн ордууд хаачив” гэдэг асуудал босож ирэв. Энэ асуултын хариултад хамгийн түрүүд “дурдагдаж” байгаа нь Цагаан суваргын орд болж байна.

“…Энэ орд стратегийн ордын жагсаалтад байгаа атал яаж яваад төр хувь эзэмшилгүйгээр хувийн компанид шилжчихэв ээ” гэдэг асуудал яригдаж эхэллээ.

Тэгэхтэй зэрэг 2014 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын чуулганаар уг тогтоолыг батлахад эрхэм гишүүд яаж санал “кноп”-дсон нь сөхөгдөөд эхлэх жишээтэй.

Баримт харвал, УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолыг батлах үед чуулганы хуралдаанд 53 гишүүн оролцжээ. Тэдний 32 нь буюу 60.4 хувь нь “…Төр Цагаан суваргын ордод хувь эзэмших шаардлагагүй” гэж санал өгчээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Бакей, Сү.Батболд, Ж.Батсуурь, Д.Батцогт, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, М.Сономпил, А.Тлейхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд, З.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар дээрх агуулгаар тогтоолыг дэмжжээ. Тэгвэл дээрх 32 гишүүний нэлээд нь өнөөдөр улс төрд хэвээрээ, тэр байтугай УИХ-д сууж л байна. Цөөнгүй хэд нь удахгүй болох УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ч өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад эхэлжээ.

Гэтэл тухайн үеийн Байнгын хороод, нэгдсэн чуулганы протоколыг сөхвөл тэд өнөөдрийн нийгэмд нэлээд “нүдүүлэх”-ээр зүйлийг ярьцгааж байгаад төрийн хувь эзэмшлээс татгалзаж байжээ. Энэ агуулгаараа Үндэсний баялгийн сангийн хуулийн эсрэг байр суурьтай хэвээр байж мэдэх л юм.

Ер нь бол улстөрчид, шинээр улс төрд хөл тавьж байгаа нөхдүүд эндээс нэг зүйлийг сайтар харах хэрэгтэй. Нэгэнт л УИХ, ИТХ-д сонгогдож, иргэд, олон нийтийг төлөөж байгаа бол үйл ажиллагаагаа ч үүнд нийцүүлж байх ёстой. Ерөөсөө УИХ, ИТХ гэдэг бол шийдвэр нь нэг боловч, санал бүрийн ард хэдэн арав, хэдэн мянган монгол хүний эрх зогсож байдаг. Зүгээр л иргэд, сонгогчид өөрсдийнхөө өмнөөс санал өгөх эрхийг л танд өгсөн. Ийм л юм шүү дээ. Тэр утгаараа, түүнийг мартаж болохгүй л байгаа юм. Гэтэл энэ бүхнийг огоорч, тухайн үеийн “сэтгэл хөдлөл”-өөр хандаж шийдвэр гаргадаг. Үүнийхээ төлөөсөнд насан туршдаа хавханд орчихдог. Гэвч нөгөөх буруу, эсвэл олон нийтийн эрхэнд халгаатай шийдвэр тодорхой цаг хугацааны дараа заавал өндийж гарч ирнэ. Ийм жишээний нэг нь одоо яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 78 (7322)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

5 цаг 1 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

20 цаг 19 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин