Т.Батзул: Даатгал санхүүгийн хохирлыг даван туулахад нь л туслах үүрэгтэй

2023-08-10
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

Монголын даатгалын холбооны Ерөнхийлөгч Т.Батзултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ойрын үед үер усны аюул хувь хүн, байгууллагуудад их хэмжээний хохирол учруулж байна л даа. Хэрэв даатгалын систем хөгжсөн байсан бол одоогийнхоос юугаар ялгарах байсан бэ?

-Даатгал бол үерээс үүдэлтэй үүссэн санхүүгийн хохирлыг даван туулахад нь л туслах үүрэгтэй. Нэгэнт даатгуулсан юм чинь юу ч болсон болчихно гэж тайвширч болохгүй. Өөрөөр хэлбэл, даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлдэг байж болохгүй гэсэн үг. Харин үүн дээр даатгалын компаниуд харилцагчиддаа туслах, үерт орох эрсдэлийн үнэлгээг нь хийж өгөн хэрхэн хамгаалах вэ гэдэг талаас нь зөвөлгөө өгдөг. Ингээд зөвлөснийх нь дагуу эрсдэлээ бууруулах чиглэлээр ажилласан харилцагчдаа даатгалд төлөх үерийн эрсдэлийн хураамжийг нь хямдруулж, урамшуулдаг тогтолцоотой байх нь бидний үүрэг.

Цаашид ч цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн үерийн давтамж, учруулах хохирлын хэмжээ нэмэгдэх эрсдэл бий. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд хувь хүн, хувийн хэвшил, төр засаг хамтран ажиллахаас гадна дор бүрнээ үүрэг, хариуцлагаа ухамсарлах ёстой. Үнэндээ энэ удаагийн үер усны аюул бол бол байгалийн гамшиг гэхээс илүүтэй замбараагүй засаглал, зохион байгуулалтгүй, хариуцлагагүйн үер гэж нэрлэх нь илүү онох болов уу. Гэхдээ бид алдаагаа засахад оройтоогүй гэж бодож байна.

-Бид даатгуулна гэдгийг төдийлөн ойшоодоггүй. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд хэн бидний хохирлыг барагдуулах вэ гэхийн оронд даатгуулсан юм чинь гэдэг сэтгэл зүй хамгийн их хэрэгтэй байсан юм болов уу гэж харж байна?

-Хамгийн түрүүнд даатгуулах сонирхол байгаа эсэх чухал. Энэ хэзээ үүсэх вэ гэхээр алдах хөрөнгө, эрүүл мэнд, ашиг сонирхол байж, түүнийгээ үнэхээр хамгаалах хүсэл сонирхолтой байх үед бий болно. Тухайлбал, айл өрхийн хувьд гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, ажил эрхлэлт, орлого, аюулгүй байдал гэх мэт хэрэгцээ нь санхүүгийн хувьд хамгаалагдаж байж тухайн өрх айлын тогтвортой байдал буюу амар тайван байдал үүсэх боломжтой. Байгууллагын хувьд ажилтны тогтвортой ажиллах орчин, ажлын бүтээмж сайжрах зэрэг эерэг нөлөөллийг бий болгож байдаг. Гэтэл эдгээр эрх ашгийг хамгаалах санхүүгийн хамгаалалт байхгүйн улмаас өрх гэрийн уур амьсгал муудах, байгууллагын хувьд ажилтны тогтвортой урт хугацаанд ажиллах нөхцөл бүрдэхгүй байх, бүтээмж муудах зэрэг сөрөг үр дагаварыг үүсгэдэг.

Монгол Улсын дундаж амьдралтай өрхийн амьдралын чанар доройтох хэд хэдэн суурь шалтгаан нийгэмд байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн асуудал. Нийгэмд архаг хууч өвчин, хорт хавдарын нөлөөтэй үхэлд хүргэх нөхцөл хамгийн их. Элэгний болон ходоодны хорт хавдар, зүрх судасны өвчлөл гэх мэт. Эдгээр архаг хууч өвчнийг даван туулахад өрх бүлд маш өндөр хэмжээний санхүүгийн чадавхи хэрэгтэй болдог. Энэ үед дундаж амьдралтай өрхөд санхүүгийн хүндрэл үүсэхэд түүнийг санхүүжүүлэх боломж тэр бүр байхгүй байна. Моргэйжийн зээлээр авсан байраа зарах, бусад эд хөрөнгөө зарах, зээл авах, хамаатан саднаасаа хандив цуглуулах гэх мэт арга замаар гэнэтийн санхүүгийн хүндрэлийг даван туулахаар хичээж байгаа нь өнөөдрийн дүр зураг. Түүнчлэн тухайн хүн энэ мэт санхүүгийн хүндрэлийг даван туулахад бэлэн биш байна. Дээрх шалтгаанаас үүдээд тухайн өрх айлын амьдралын чанар доройтох, цаашилбал үр хүүхдүүдийнх нь ирээдүйд чанартай боловсрол олж авах боломжийг үгүй болгох зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг.

-Монголчууд "даатгал" гэхээр төдийлөн хүлээж авдаггүй. Одоогоор албан журмын даатгалуудаас бусдыг нь эс тооцвол төдийлөн хүмүүст хүртээмжтэй байдаггүй гэж ойлгож байна. Таны байр суурь?

-Даатгал хүртээмжтэй байгаа эсэхийг хоёр зүйлээр тодорхойлж болно. Нэгдүгээрт, даатгалыг худалдан авах суваг, харилцагчид ойр байх. Хоёрдугаарт, даатгалын үнэлгээ болон үнэ худалдан авахад өртөгийн хувьд хямд байх. Монголын даатгалын зах зээл даатгалын компаниудын өрсөлдөөнөөс үүдэн харилцагчид илүү хожиж үнэ тогтмол хямдарч, гэрээний нөхцөл ч зөөлөрдөг онцлогтой. Мөн үүн дээр нэмэх нь даатгалын компаниуд цахим шилжилтийг хийж байна. Ингэснээр даатгалын үйлчилгээг ойртуулах төрөл бүрийн шийдлүүдийг эрэлхийлж байгаа хэлбэр. Түүнчлэн даатгалын хүртээмж ба даатгалын боловсролыг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг компаниуд дор бүрнээ бүрдүүлж байгаагийн илрэл. Албан журмын даатгал нэвтэрснээр хүмүүсийн даатгалын ойлголт маш эрчимтэй өөрчлөгдсөн. Мэдээж даатгалын үйлчилгээ амьдралд нь хэрэгтэй гэдэг талаасаа шүү дээ. Тиймээс даатгалын үйлчилгээг огт хүлээж авдаггүй гэдэгтэй санал нийлэхгүй. Хүмүүст даатгалыг ойлгуулах, тухай бүр тулж уулзаж боловсролыг нь нэмэгдүүлэх тусам даатгуулах хүсэл нь нэмэгддэг нь удаа дараагийн судалгаа, харилцагчтай нүүр тулсан уулзалтуудаар нотлогддог юм. Тэгэхээр даатгалын ач тусыг ойлгуулах чиглэлд бүхий л оролцогч талууд тогтмол шаргуу ажиллах шаардлагатай.

-Ирээдүйд даатгалын салбарын хөгжлийг тодорхойлвол. Монголчууд алхам тутам бүрээ даатгадаг хандлагад суралцахын тулд юу хийх ёстой вэ?

-Монгол Улсын даатгалын салбарын хөгжлийг өөдрөгөөр төсөөлж, төлөвлөж байна. Иргэдийн хувьд санхүүгийн суурь боловсролыг сурч, амьдралдаа хэвшүүлснээр ирээдүйд учрах аюулыг сөрөн туулах чадвартай болж, эрсдэлээ зөв удирдах, шаардлагагүй эрсдэлтэй алхамыг хийхгүй байж эрсдэлээс зугтах зэрэг энгийн чадварыг эзэмшихэд болохоор байна.

Монголчууд даатгалын тогтолцоонд өөрт учирч болох эрсдэлээ гэрээний дагуу шилжүүлж эхэлбэл тухайн жилд аюул осол учирсан ч даван туулах санхүүгийн хамгаалалтыг даатгалын тогтолцоо бүрдүүлнэ гэсэн үг. Тийм учраас хувь иргэн, өрх айл, аж ахуйн нэгж, улс орны хэмжээнд ч эрсдэлээ зөв таньж мэддэг, тухайн эрсдэлээс хэдий хэмжээний санхүүгийн хохирол үүсэх вэ гэдгээ тооцоолж хэвшснээр түүнийг даван туулах арга ухааныг шийдэхэд хүндрэлгүй гэж хэлмээр байна.

-Санхүүгийн салбарт даатгалын салбарын эзлэх хувь. Энэ салбарын  ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Санхүүгийн салбарт даатгалын зах зээлийн эзлэх хувь хэмжээ 1.8 хувь байдаг бөгөөд үүнээс илүүтэйгээр даатгалын зах зээл тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ, нэг хүнд ногдох даатгалын хураамж төлөлтөөр даатгалын зах зээлийн хөгжил, нэвтрэлт ямар хэмжээнд байгааг тодорхойлдог. Манай орны хувьд манай салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 0.66 хувьтай байгаа нь дэлхийн дунджаас дариу долоо дахин бага, нэг хүнд ногдох даатгалын хураамж 80 мянга орчим төгрөг байгаа нь дэлхийн дундаж буюу 600 ам.доллартай харьцуулахад бид ямар хоцрогдолтой байгааг харж болно. Мөн бидэнд дэлхийн дунджид хүрэх хэмжээний бололцоо бий. Даатгалын салбар зөвхөн нөхөн төлбөр өгөөд зогсохгүй нөгөө талаасаа нөөц сангаараа хөрөнгө оруулалт хийж зах зээлд мөнгөний нийлүүлэлт хийдэг томоохон хөрөнгө оруулагч. Үүнийг сайтар санаж энэ салбарыг бодлогоор дорвитой дэмжиж томруулах шаардлага төр засагт бий. Үүнийгээ ч ойлгож 2050 хөтөлбөрт тодорхой зорилтууд тодорхойлсон болов уу гэж харж байгаа. Одоо гагцхүү бодлогын зорилтуудаа Даатгалын багц хуулиудыг дариу шинэчилж, татвар болон бусад бодлогоор дэмжсэнээр даатгалын салбараар дамжуулан зах зээл, эдийн засгаа дархлаатай болгох цаашлаад даатгалын үйлчилгээг технологийн шийдлээр гадаадаас орлого олж, валют оруулж ирэх хэмжээнд хүртэл төр засаг, хувийн хэвшил хамтран ажиллах хэрэгтэй байгаа. Энэ нь ч Даатгалын холбооны ойрын хугацааны зорилго юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 157 (7142)

 

Зочин
ДААТГАЛЫН ИД ШИДИЙГ ОДОО Л ХАРЦГААЯ
7 жил үргэлжилсэн 6 сая ам.долларын төслийн үр дүнг дүгнэнэ

7 жил үргэлжилсэн 6 сая ам.долларын төслийн үр дүнг дүгнэнэ

7 мин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

20 цаг 57 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Өчигдөр 12 цаг 21 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

Өчигдөр 06 цаг 00 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

Өчигдөр 06 цаг 00 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин