Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна

2026-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 Ч.Бямбаа 

Өнөө өглөө 10:00 цагаас эхлэн иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна. 

Энэ жилийн  зургаадугаар сарын сүүлээр улсын хэмжээнд ойролцоогоор 40 хоногийн нөөцтэй байсан ч долдугаар сард нийлүүлэлт 40%-иар буурсан. Улмаар долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл хомсдол орон даяар үргэлжилсэн билээ. Улмаар наймдугаар сарын дунд үед нийслэлийн хувьд хомсдол түр намжсан ч есдүгээр сарын сүүлээр ахин оочир дараалал үүсэх болсон юм. 

Албаныхан энэ талаар "ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас сар бүрийн нийлүүлэлт 20-30 хувь буурсан нь шатахууны хомсдолыг бий болгож байна. Өдөр бүр шатахуун орж ирж байгаа. Хэрэглэгчид шатахуунгүй болох вий, тасрах вий гэсэн айдсаас үүдэлтэйгээр шаардлагагүй үед заавал банкаа дүүргэе гэх, бөөнөөрөө дугаарлах зэрэг нөхцөлийг үүсгэж байна" гээд байгаа билээ. 

Харин иргэд "Гэр бүлдээ ч гаргах цаг зав гаргалгүйгээр ажлаа тараад л бензинд оочирлож байна. Хүргэлт хийдэг, хувиараа бизнес хийдэг хүмүүст хүнд тусаж байна. Угаасаа шатахуун түгээх станцад хонож оочирлож байгаа учир талбай дээр хонож жагссан ч болно. Г.Дамдинням сайдыг өөрийн биеэр гарч ирж үнэн тайлбар өгтөл нь жагсана" хэмээн бухимдаж буйгаа илэрхийлэв. 

Жагсаал эхлэхэд талбайг тойроод цагдаагийн хамгаалалтууд гарсан байсан ба ачлагын машинууд ч мөн иржээ. Жагсагчдыг жагсаал хийх зөвшөөрөл аваагүй тул жагсаалыг тарааж, авто замаа чөлөөлөхийг албаныхан шаардаад байгаа юм. Гэсэн ч автомашинтайгаа жагсаалд нэгдэх иргэдийн тоо нэмэгдсээр байна. 

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 44 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 47 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08