Mrs M & Miley Cyrus

2023-03-31
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Бaярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа хөгжмийн шинэ урсгалыг Монголд нэвтрүүлсэн, өвөрмөц дуу хоолой, давтагдашгүй сэтгэлгээрээ бусдаас ялгардаг реппер Mrs M болон дэлхийн алдарт дуучин, жүжигчин Miley Cyrus нарыг онцоллоо. Тэд өдгөө 30 насны босгон дээрээ алхаж яваа ид үеийн залуу уран бүтээлч юм.

 

Монголын эмэгтэй репперүүдийн “том эгч”

Хип хоп, рэп урлагт содон өнгө төрх, донж, өвөрмөц хоолой, шинэлэг урсгалын гүн агуулгатай дуунуудаараа манлайлж яваа эмэгтэй бол Mrs.M юм. Жинхэнэ нэр нь А.Тамир. Түүнийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуулын охин гэдгээр нь олон нийт илүүтэй танина. Сонсогчдын таашаалд нийцсэн, амьдралын хамгийн сайхан мэдрэмжүүд, өөрийгөө хайрлах, бардам байх тухай өгүүлдэг дууныхаа үг, аяыг  тэрбээр өөрөө зохиодог.

Mrs.M 2008 оноос эхлэн “Unicorn” хэмээх амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглосноор урлагийн гараагаа эхлүүлж байв. Тайзныхаа нэрийг Mrs A, Mrs O, Mrs P гэх мэтээр олон янзаар нэрлэж байсан ч өөрт нэг л таалагдаагүй учир Монгол, Music үгсийн М үсэг түүнийг тодорхойлж, илэрхийлж буй гэж үзэж нэрээ “Хатагтай М” буюу Mrs М болгосон байна.

Одоогоор Mrs.M “Gentleman” хэмээх 13 дуутай нэг цомогтой. Анхны энэ цомгоо 2016 онд гаргаж байв. Үүнээс хойш урлагаас түр хөндийрсөн ч  2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд “Гоё Тэ” хэмээх хит дуутай эргэн ирсэн юм.

Монголын репперүүдээс анх удаа дэлхийн зах зээл дээр гарсан гэдгээрээ тэрбээр онцлогтой. Тухайлбал, Хонконгийн “В2 Talent Asia LLC”-тэй гэрээ байгуулснаар олон улсын хөгжмийн тавцанд хөл тавьжээ. Үүнийхээ дараа 2019 оны тавдугаар сард “Tasty” нэртэй дуугаа олны хүртээл болгосон бөгөөд тухайн үедээ дэлхийн алдартай цахим сэтгүүлүүд түүний тухай онцолж байв

Дэлхийн томоохон хөгжмийн компанийн нэг гэгддэг “Warner music” групп Ази тивийн шилдэг хип хоп болон рэп уран бүтээлчдийг дэмжихээр Азийн салбартаа 2021 онд “Asiatic record” продакшныг нээсэн. Тэд реппер Mrs M-тэй өнгөрсөн оны хавар хамтран ажиллах гэрээ байгуулан, онцлох уран бүтээлчээр нэрлэжээ. Энэ тухайгаа “Гурван сая гаруй хүн амтай Монголын рэп урлаг сүүлийн 20 жилийн хугацаанд хурдацтай хөгжсөн. Mrs M нь Монголын шинэ үеийн уран бүтээлч. Уламжлалт дуу хөгжмийг орчин үеийн хип хоп хэмнэлтэй хослуулан дуулдаг олон хэл, олон үндэстний соёлын төлөөлөгч юм. 2017 онд дэлхий даяар цацсан “Bang”, ”Cash Cash”, “Гоё тэ” дуунууд нь залуусыг байлдан дагуулж улсынхаа хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн. Mrs M нь “Asiatic record”-ийн онцлох уран бүтээлч” хэмээн бичиж байлаа.

“Хатагтай М” үеэл рэппер Гинжин буюу Г.Гарьдтай хамтран “Бороо”, “Биеэ даа”, “Сувгаа соль” гэсэн хэд хэдэн уран бүтээл гаргасан нь залуусын дунд өдгөө ч хит хэвээрээ байна. Ээж болсныхоо дараа уран бүтээлээ түр завсарласан тэрбээр “Daughter of Khan” буюу “Хааны охин” дуугаа өнгөрсөн онд сонсогчдын хүртээл болгосон билээ. Энэ шинэ  дууг үнэнч сонсогчид нь таатай хүлээн авч, түүнийг их санасан тухайгаа “youtube”-т сэтгэгдлээ илэрхийлсэн байна. “Daughter of Khan” дууны хөгжмийг Америкийн хип хоп хөгжмийн нэртэй продюссер Харри Фрауд бүтээжээ. Харин үгийг Mrs M болон Dinsmore хамтран бичсэн байна.

 

 

Дуучин, жүжигчин аавын авьяаслаг охин Сайрус

Поп, рок, хип хоп, R&B гэсэн хэд хэдэн жанрын дуу дуулдаг Майли Сайрусыг Америкийн дуучин, жүжигчин Билли Сайрусын гурав дахь охин гэдгээр хүмүүс илүүтэй мэднэ. Тэрбээр “The Walt Disney” компанийн бүтээл болох Ханна Монтана /Hannah Montana/  телевизийн киноны хоёрдугаар цувралын дуу бүхий анхны цомгоо 2007 онд, хоёр дахь цомгоо 2008 онд гаргаснаар авьяаслаг уран бүтээлч гэдгээ олон нийтэд таниулсан билээ. “Америк дахь үдэшлэг”, “Бидний амьдралын цаг хугацаа” гэсэн дуунууд нь 2009 онд АНУ дахь хамгийн өндөр борлуулалттай дуугаар удаа дараа шалгарч, Сайрусын нэр дэлхий дахинаа түгсэн юм. Үүнээс дөрвөн жилийн дараа “Bangerz” цомгоороо Грэммигийн наадмын анхны шагналаа хамгийн шилдэг цомгийн төрлөөр хүртсэн билээ.

Америкийн дуу хоолой буюу бидний сайн мэдэх “The Voice” шоуны шүүгчээр 2016 онд ажилласан нь Сайрус бол хэдийнэ нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, төрөлхийн авьяаслаг дуучин гэдгийн нэгэн баталгаа юм.

Дээр дурдсанчлан Сайрус дан ганц сайн дуучин биш чадварлаг жүжигчин. Тухайлбал, анимейшн, адал явдалт кино болох “Bolt”, өсвөр үеийнхэнд зориулсан инээдмийн драм Ханна Монтана, хайр дурлалын тухай “Сүүлчийн дуу”, “So Undercover”, “Guardians of the Galaxy Vol.2” гэсэн олон дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ. Тиймээс түүнийг 2000-оод оны үед “Өсвөр үеийнхний хатан хаан” хэмээн хочилдог байж.

Бусад алдартнуудын адил Сайрус ч “Happy Hippie Foundation” хэмээх ТББ-ыг байгуулж, орон гэргүй, эмзэг бүлгийн хүмүүс болон бэлгийн цөөнхийг дэмжих чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа явуулахад 2014 оноос анхаарч эхэлсэн. Авьяас чадвар болоод нийгмийн идэвхийг нь үнэлэн “Time” сэтгүүл хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад 2008, 2014 онд Сайрусыг оруулж байв. Мөн алдарт ”Forbes” сэтгүүл түүнийг “30-аас доош насны 30” гэсэн шилдэг 30 залуусын нэгээр 2014, 2021 онд онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ бүх амжилтын үр дүнд Сайрус бүх цаг үеийн шилдэг эмэгтэй дуучдын жагсаалтын есдүгээрт бичигджээ.

Сонирхуулахад, энэ оны нэгдүгээр сарын 12-нд цацсан  "Flowers" дуу нь дэлхий дахинаа хит болж байгаа бөгөөд түүний үнэнч сонсогчид энэ дууг Майли Сайрус экс нөхөр Лиамдаа зориулсан байх магадлалтай талаарх хэд хэдэн таамгийг дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Нэгдүгээрт, дуу цацсан өдөр нь Австралид нэгдүгээр сарын 13-н болж байсан агаад энэ нь  түүний Австрали гаралтай экс нөхөр Лиам Хемсвортынх нь төрсөн өдөртэй давхацжээ. Хоёрдугаарт, Майли дуундаа бүх цаг үеийн хамгийн  шилдэг салалтын дуу гэгддэг Глориа Гэйнорын  “Юуг ч тэсч үлдэж чадна”  /I will survive/ дууны аяыг ашигласан байна. Мөн клипэн дээр гарсан байшинд нөхөр нь өөрийг нь олон удаа  хуурч байсан гэсэн цуу яриа ч фэнүүдийнх нь дунд тархаад байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 65 (7050)

 

гоё
2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

10 цаг 16 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

10 цаг 37 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

10 цаг 44 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

12 цаг 7 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

15 цаг 25 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

20 цаг 21 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

20 цаг 21 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин