Нүглийн уурхай...

2014-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Өчигдөр хэлэх гээд чадсангүй. Чи минь шунаж дайраад ярих чөлөө олдсонгүй... Хайр аа, бид удахгүй хөөрхөн х-ү-ү...-х-...

-Buzz!!! Ding!!!                                     -Invisible… Offline…

Энэ дарцаг чинь юу гэнэ вэ. Өөрийгөө олимпийн далбаа гээд бодчихож ээ, бүр. Ядчихсан муу хятад асаагуур чинь. Олимпийн бамбар гээд саначихаж л дээ, тэнэгтэж гэнэ. Май чи! Unfriend…

 Хагас түм гаруй найзын жагсаалтаас чам зэргийн шүдний чигчлүүрийг  хасахад энэ бие уйдаж, энэ сэтгэл ганцаардлаа юу. Block…

Өрнө дорнын нийлсэн хэдэн зуун хүүхний сэтгэлийг блогоороо, хуудсаараа, зургаараа, энэ тэндээс хулгайлсан шүлгүүдээрээ татчихаад, тэдний дунд ёстой сэлж байхад энэ зэргийн тууз бол яршиг л байна. Ignore…

-Хүүе, миний хонгор онлайн болчихсон байна шүү дээ. Нархан минь, найз нь гадаад руу ажлаар яваад ирлээ. Feeling funny…Хэзээ надтайгаа уулзаж гийгүүлэх юм бэ дээ, сарны туяа минь. Waiting,honey…

Шаггүй өндөр настай буурлуудаас бусад нь төвөггүй ойлгочихож дөнгөх нийгмийн сүлжээн дэх жижүүрийн хэдэн гадаад үгэнд минь битгий ундууцаарай. Ийм л “рекламны пауз” манай нийгмийг чилээсээр байхад “Таван хэмжээст ертөнц” булан дуугүй сууж чадашгүй нь.

 

ТОХИОЛДОЛ-1

 

31 настай Ц гэгч бүсгүй нийгмийн сүлжээн дэх “Tagged” сайтаар анх танилцсан гадаад эрийн байрны лизингийн урьдчилгаа төлөхөд нь тусална гэсэн үгэнд нь хууртан “буудалд хоносон” байна. Шөнө хагаслаад ирэхэд нь гурван настай хүүгийнх нь угжны сүү гашилсан гээд ээж нь цайгаар угжин аргаа барьж суусан гэнэ...

 

ТОХИОЛДОЛ-2

 

14 настай охин фейсбүүк хуудсандаа төрсөн өдрийн бэлгэнд авсан ухаалаг утасныхаа зургийг тавьжээ. Тэгээд найзуудтайгаа нөгөө зургийнхаа доор үлдээсэн сэтгэгдлээр дамжуулан шинэ баригдсан цэцэрлэгт хүрээлэнд зугаалахаар цаг болзож. Тэгэхдээ хаана уулзахаа ч бичиж. Харин тэр орой нь нэг залуу байн байн тааралдаж тэдний бөөнөөрөө авхуулах зургийг нь дарж өгөөд байсан гэнэ. Гэрлүүгээ ирэх замдаа утсаа булаалгажээ. Үнэнээ хэлвэл л утас нь олдоно гэж найдсан бяцхан охин гэрийнхэндээ “Утас булаасан ах яг бидний зургийг дарсан хүн мөн байсан. Үнэртэй ус нь хүртэл яг мөн байсан. Зураг дарах үед яг тийм ус үнэртэж байсан” гэж ярьжээ. Гэрийнхэн нь үүнийг фейсбүүкийн посттой нь холбоотой гэж үзжээ...

 

ТОХИОЛДОЛ-3

 

Э гэгч 33 настай Англи улсын иргэн Aдрина гэгч бүсгүйтэй танилцан хохирогч болжээ. Онгоцны үйлчлэгч хийдэг, хоёр ихэр хүүхэдтэй, ганц бие ээж гэх англи бүсгүй Э-г хүүхэд асрагчаар авах санал тавьж, яаралтай ирэх хэрэгтэй тул “Just travel” компаниар визээ зуучлуулах линк явуулаад эднийхтэй холбогд гэжээ. Бүсгүй утас хаягийг шалгасны эцэст тэр сайтаар нь үйлчилгээний хөлс 1000 долларыг western union мөнгөн гуйвуулгаар явуулж гэнэ. Харин үүний дараа нөгөө сайт серверт байхгүй болжээ.  Гайхаш тасран нөгөө бүсгүйдээ хэлтэл тэрээр “Ямар сонин юм бэ их л итгэлтэй компани юмсан ихэр хүүхдээ харах гээд амарснаас хойш энэ компанийг сайн мэдэхээ больсон байна” хэмээжээ. Э бүсгүй Английн Элчин сайдын яаманд очтол гаднах зарлалын самбарт нь “ Англи руу хүүхэд асрахаар виз мэдүүлэгчид анхаарна уу. Английн засгийн газар энэ онд хүүхэд асрагчаар Монгол, Хятад, ... зэрэг орноос гаргахгүй болсныг мэдэгдэе!” гэсэн бичиг наасан байжээ.

Бидний хөгжил гэж андуурч ирсэн мэдээллийн сүлжээн дэх орон зай гэх “шимнус” хүний сэтгэлийг юу ч үгүй хоослох “хүний үнэргүй муу хүмүүст” өгөгдсөн дэндүү аятайхан боломж гэхээр түгшмээр. Ердөө  тавдугаар ангийн охин. Гэхдээ фейсбүүк хуудсандаа 5000 шахам найзтай. Энэ олон хүнээс яаж өөрийгөө хамгаалж, яаж сайн мууг нь ялгах юм?

Хүүхэд нь фейсбүүк хуудасгүй л бол хөгжлөөс хоцорч, моодноос хоцрогдох мэт бодох цээж баячуулд бүр ч аймаар тоо баримт дурдаж болохоор байна. Мэдээллийн сүлжээ гэгч үнэн тэр сүлжээг үүсгэн байгуулсан хувь хүний орлогын үүсвэр төдий л зүйлсэн уг нь.

Фейсбүүк компани 2013 оны шувтаргаар сүүлийн гуравхан сарын дотор 2,59 тэрбум ам.долларын орлого олж, мөн оны жилийн нийт орлого нь 7,87 тэрбум ам.долларт хүрсэн аж. Ингээд бодохоор бид зөвхөн хэн нэгний орлогын үүсвэр дээр хамаг мэдээлэл, хэрэгтэй хэрэггүй зураг тавьж бие сэтгэл эд хөрөнгийн хохирогч болсоор байна шүү дээ. Гэрийн эд хогшил, унаж байгаа унаа, идэх гэж байгаа чанасан хоол зэргийнхээ зургийг хүртэл хэнэг ч үгүй тавьчихаад бэлээ гайхуулах “рекламны пауз” аваад суух зуур хэн нэгэн жаргалтай гэр бүл рүү чинь, хайртай охин руу чинь аюулын занга тавьчихаад хавханд орох азтай агшныг хүлээн чимээгүй шургалсаар...

-Honey, нет тасалдаад байна уу даа. Яагаад хариулахгүй байгаа юм? Гадаадаас сэтгэл гаргаж авчирсан бэлгийг минь чамд өгөхийг зөвшөөрөөч нархан минь... Buzz!!!

Хэн нэгнийг дарцаг, асаагуур, зажилсан бохь, шүдний чигчлүүр болтол “доош нь хийгээд” байсан тэр залуу үнэндээ хэн юм?

Эйфелын цамхаг, Эверестын оргил, Эрх чөлөөний хөшөө юм уу?. За үгүй л дээ. Нүглийнх нь гайгаар Бурхан түүнийг “игноордвол” хагас түмэн найзаа байтугай амиа яахаа мэдэхгүй, 3D ертөнцөөс нэг мөсөн хагацах л нэгэн шүү дээ.

Нийгмийн сүлжээ гэгч харж үл чадах /invisible/ нүглийн цооног юм гэж үү?

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

11 цаг 53 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

11 цаг 57 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

12 цаг 6 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин