Д.Эрдэнэцэцэг: Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид есөн эмэгтэй нэр дэвшээд долоо нь сонгогдсон

2023-01-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байгаа билээ. Энэ удаа Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн Д.Эрдэцэцэгтэй ярилцлаа. 

 

-Ховд аймагт эмэгтэйчүүдийн манлайлал ямар түвшинд байна вэ. Эмэгтэй удирдлагаас эхлээд бусад аймагтай харьцуулахад давуу тал бий боллоо? 
-Манай аймаг жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах тал дээр орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нэлээд анхаардаг. Үүний хамгийн тод жишээ бол 21 аймгаас анх удаа эмэгтэй Засаг даргатай боллоо. ИТХ 41 төлөөлөгчтэй. Үүнээс долоо нь эмэгтэй. Төлөөлөгчдийн 70-аас дээш хувийн саналаар эмэгтэй удирдлагатай болсон нь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих жендэрийн мэдрэмж ямар байгааг харуулж байгаа болов уу.  
Урьд нь ИТХ-ын тэргүүлэгчид гэж байхад хүйсийн харьцаанд эмэгтэйчүүд 20-30 хувьд нь ажиллах квотоо тогтмол хадгалж ирлээ. Тиймээс удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо идэвхтэй явж ирсэн. ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд ард түмнээс сонгогддог онцлогтой. Төлөөлөгчид есөн эмэгтэй нэр дэвшээд долоо нь сонгогдсон. Тиймээс нэр дэвших квотыг нэмэгдүүлбэл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайжрах боломжтой. Өнөөгийн зохицуулалтаар зааж өгсөн 20-30 хувийн квотдоо л баригдаж байна. Харин хүйсийн харьцааг тэгш болгож намуудын квотыг 50/50 хувь болгож энэ зохицуулалтаа баталгаажуулж өгвөл олон эмэгтэй нэр дэвшиж, сонгогдох магадлал өндөр байгаа. Олон нийтийн хандлагаас харвал 20 эмэгтэй нэр дэвшлээ гэхэд бүгдээрээ сонгогдох боломжтой гэж аймгаа үнэлж хардаг. 


-Таны хувьд төлөөлөгч, тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн хүртэл ажиллаж байна. Өмнө нь эрэгтэй удирдлагатай ажиллаж ирсэн бол сүүлийн хагас жилд эмэгтэй Засаг даргатай хамтарлаа. Бодлого шийдвэр гаргах, хурд, мэдрэмжээс эхлээд ялгаа ажиглагдаж байна уу? 


-Манай аймаг хөрөнгө оруулалтын чуулган, "Мөнгөлөг шагшуурга" мөсний баяраа хийлээ. Энэ арга хэмжээг өмнөх жилүүдэд уламжлал болгон зохион байгуулж ирсэн ч энэ удаагийнх шиг олон хүнийг хамруулсан өргөн хүрээтэй, өндөр түвшинд болж байгаагүй. Мөн аймаг эмэгтэй удирдлагатай болсноос хойшхи анх удаагийн томоохон арга хэмжээ нь энэ боллоо. Миний бодлоор эмэгтэй хүн цаг нарийн баримталдаг. Чимхлүүр ажлыг ч орхигдуулахгүй нягт нямбай, аливаад гярхай ханддаг нь ажиглагдаж байна. Магадгүй эрэгтэй хүмүүс үүрэг чиглэл өгөөд ерөнхийд нь хянаад явдаг бол эмэгтэй хүн жижиг зүйлийг ч орхигдуулахгүйн дээр уян хатан, мэдрэмжтэй, зөөлөн уур амьсгал бүрдүүлдгийг Э.Болормаа даргаас олж харж байгаа. Хамтарч ажиллахад таатай сэтгэл төрүүлсэн. 


-Тухайлбал, таны хувьд болон бусад эмэгтэйчүүдийг харахад орон нутагт шийдвэр гаргах түвшинд ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна? 


-Нийгэмд гараад ажиллахад эмэгтэйчүүдэд тулгарах бэрхшээл гэхээс илүү хүүхэд төрүүлэх, өсгөх, гэр бүлийнхээ гишүүдийг харж халамжлах гээд маш их үүрэг, хариуцлага хүлээж байна. Ар гэрийн ихэнх ажил эмэгтэй хүний нуруун дээр байна. Харин боломж нь гарч ирэх юм бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал Ховд аймгийн тухайд харьцангуй гайгүй гэж хардаг. 


Ажил, амьдралаа зохицуулах ачаалал эмэгтэйчүүдэд хүнд тусдаг. Өөрөөрөө жишээ авахад 4-5 жилийн зайтай дөрвөн хүүхэд төрүүлж өсгөхөд ажил амьдралын 20 жилээ зарцуулж байна. Үүнийхээ хажуугаар төрд ажиллах амаргүй үе бий. Монгол эмэгтэйчүүдийн нийтлэг дүр зураг иймэрхүү л байх. Мөн улс төрд хүч үзье гэхэд санхүү бэрхшээлтэй тулгардаг. Гуравдугаарт, эмэгтэйчүүд удирдах ажил хийх, мундаг явахад хэн нэгэнд хамаатуулах, холбох, бие хаа, зүс царай, өмссөн зүүснээр нь шүүмжлэх, өөлөх хандлага байсаар байна. Эмэгтэйчүүд зоригтой байж энэ бүхнийг даван туулах ёстой. Ховд аймаг олон ястны өлгий нутаг, соёлтой гэдэг утгаараа олон нийтийг төлөөлөх үүрэг, оролцоо, хариуцлагын хувьд ч онцлогтой.  


-Өнгөрсөн хугацаанд даргын албыг эрэгтэй дүрээр харж, хүлээн зөвшөөрч ирлээ. Гэтэл дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж байна. Энэ уламжлалт хандлага сэтгэлгээг хэрхэн өөрчлөх вэ? 


-Дарга гэж хэн бэ гэсэн ойлголт ч өөрчлөгдөж байна. Дарга гэхээр хүн загнадаг биш илүү ойлголцдог, зөвлөдөг, үлгэрлэж харуулдаг, манлайлдаг  хандлага руу орсон. Энэ чанар эмэгтэйчүүдэд илүү байдаг болов уу. Тиймээс бодлогын түвшинд тодорхой хувь нь эмэгтэйчүүд байхыг дэмждэг. 
Эмэгтэйчүүдийн онцлог чадварыг ашиглая, төрийн бодлого шийдвэрт оролцуулья гэвэл төр засаг бодлогоор дэмжиж, тусгай арга хэмжээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Киргизэд гэхэд дөрвөн хүүхэд төрүүлэхэд орон сууцыг нь шийдвэрлэж байна. Гэтэл манай улс цалинтай ээж гээд 50 мянган төгрөг өгч, байртай болохын тулд бүх насаараа хөдөлмөрлөж байх жишээтэй. Бодлогын дэмжлэгэд ийм л том ялгаа байна. Ээжүүдэд зөвхөн хүүхдээ өсгөх биш ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх ёстой. Үгүй бол эмэгтэйчүүд ар гэр, үр хүүхдээ золиослоод хувийн амбиц хөөх, нийгмийн манлайлал үзүүлээд явах нь ховор.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 20 (7005)

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

4 цаг 5 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

12 цаг 32 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

12 цаг 47 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

12 цаг 47 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин