Монголбанкны бодлогын хүү нэмэгдэв

2022-12-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

МОНГОЛБАНКНЫ БОДЛОГЫН ХҮҮ НЭМЭГДЭЖ 13 ХУВЬ БОЛОВ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэхээр болсон юм. Ингэснээр бодлогын хүү 13 хувь болов. Энэ нь инфляцыг зорилтот түвшинд бууруулах, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцтэйг төв банк мэдээлэв. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авахаар төлөвлөжээ. 
Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Жилийн инфляц энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарсан. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байна. Гэхдээ ирэх улиралд гадаад инфляц, хүнс болон шатахууны үнийн өсөлтийн нөлөө өмнөх төсөөллөөс нэмэгдэх, төсвийн зардал цалин хүлээлтээс өндөр өсөхөөр байна. Эдийн засгийн идэвхжил энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс харьцангуй өндөр байж КОВИД-19 цар тахлын өмнөх түвшнийг давлаа. Сүүлийн саруудад уул уурхай, тээврийн салбар сэргэж, төмөр замын бүтээн байгуулалтын нөлөөгөөр барилгын салбар өсөлттэй болов. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар болон ХАА-н салбар зэрэг уул уурхайн ус салбар 2022 оны гуравдугаар улиралд үргэлжлэн идэвхлээ.  Хөдөлмөрийн зах зээл цар тахлын өмнөх түвшинд хүрч, өрхийн хэрэглээ сүүлийн дөрвөн улирал дараалан тогтвортой өсөж, өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ. Цаашид эдийн засгийн төлөв БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого, хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодит орлого зэргээс голлон хамаарахаар байна" гэв. 
Харин энэ талаар эдийн засагч Д.Ангар өөрийн цахим хуудсаснаа “Монголбанк нь бодлогын хүү гэгч "бодлогогүй хүү"-гээ нэмж 13 хувь болгожээ. Монголын эдийн засгийг шууд багалзуурдаж унагаах л төлөвлөгөө. 2023 он гараад "бодлогогүй хүү"-ны амтыг улсаараа мэдэрнэ дээ. Монголын эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк юм. Одоо бүр гүйцээхээр шийдэж” гэсэн юм. 
Тэгвэл бодлогын хүү гэж чухам юуг хэлдэг вэ. Эдийн засагт ямар нөлөөтэй вэ. 
Арилжааны банкууд төв банкинд хадгалуулж буй мөнгөн хөрөнгийн хариуд төв банкнаас төлж буй хүүгийн хувь хэмжээ юм. Бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкуудын төв банкинд мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай хадгалуулах сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээр арилжааны банкуудын гадагш буюу хувийн хэвшил рүү зээл гаргах сонирхол нь буурч, зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг. Эсрэгээрээ бодлогын хүү багассан байгаа үед арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Бодлогын хүүгийн төвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтоно гэсэн үг. Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцийн хэт өсөлт, эдийн засгийн болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилготой. Харин эдийн засгийн өсөлт саарч байгаа үед бодлогын хүү нь зах зээл эх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах арга хэрэгсэл болдог. Бодлогын хүү өндөр байх нь инфляцийг нам дор төвшинд барихад чухал нөлөөтэй. Харин инфляци нэгэнт нам дор төвшинд очиж, эдийн засаг тогтворжсон үед бодлогын хүүг зөөлрүүлэх замаар эдийн засгийн идэвхжлийг хангах боломжтой юм.  Манай улсын хувьд Азийн орнууд дундаа төв банкны бодлогын хүү хамгийн өндөр байдаг. 

 

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН 400 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖЭЭ 

Бэлэн мөнгөөр орон сууц авах боломжгүй залууст өөрийн гэсэн орон гэртэй болох боломжийг ипотекийн зээл олгодог. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд 65 мянга орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгожээ. Гэвч ипотекийн зээлийн санхүүжүүлэлтэд хөндлөнгийн хяналт байхгүй, зарцуулалт хяналтгүйгээс их хэмжээний мөнгийг хууль бусаар зарцуулсан тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн юм. Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд хууль зөрчин, ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрмийг өөрчилж, 174 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан. Мөн энэ мөнгийг буцаан төвлөрүүлэх тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Монголбанкаас нэг хувийн хүүтэй гарсан мөнгийг иргэдэд 12 хүртэл хувийн хүүтэй олгож байсныг найман хувь, сүүлд зургаан хувь болгосон. Эргэн төлөлтөөс орж ирэх мөнгө нь зээлийн хүртээмж нэмэх, хүүг багасгах, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах ёстой атал 400 гаруй тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээд тэдгээр иргэдийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэх, шинээр зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой гэжtt. Учир нь найман хувийн хүүг зургаан хувь болгосноор 330 тэрбум төгрөгийн зөрүү үүснэ. Дээрх хууль бусаар зарцуулсан 170 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлбэл зээлийн хүүг шилжүүлэх боломжтой” гэв. Одоогоор найман хувийн хүүтэй зээлд 64400 иргэн, таван хувийн хүүтэй зээлд 4400 иргэн, зургаан хувийн хүүтэй зээлд 16440 айл хамрагджээ. Харин 20 мянга гаруй иргэн зээлд хамрагдах хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Мөн зориулалт бусаар зарцуулсан мөнгийг буцааж төвлөрүүлэх шаардлагатай”-г Шадар сайд онцолсон юм. 

 

ҮНДЭСНИЙ КАРТААР БНСУ-Д ТӨЛБӨР, ГҮЙЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЭВ

Монгол Улс, БНСУ-ын хооронд картаар төлбөр, гүйлгээ хийх хамтын ажиллагааны санамж бичигт Монголбанк, БНСУ-ын “КТ групп” төлөөлөн гарын үсэг зурсан юм. 
Дээрх хамтын ажиллагааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улсын банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны системд дахин нэг шинэ боломж гарч ирж байна хэмээн тодотгов. Тодруулбал, Монгол Улс, БНСУ-ын банкны салбарын хамтын ажиллагааны хүрээнд үндэсний төлбөрийн картаар БНСУ-д, “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр хоёр орны хооронд болон хоёр талын орнуудад банкуудын картаар хийх үйлчилгээ болон харилцаа, төлбөр тооцоо, гүйлгээг хурдан шуурхай болгон хөнгөвчилж буй ажээ. Харин БНСУ-ын “КТ групп”-ийн глобал газрын зөвлөх Ю Ван-Рюн хэлэхдээ, монголчууд БНСУ-ыг зорихдоо заавал гадаад валют авч явалгүйгээр үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн картаараа Солонгос улсад төлбөр тооцоо, гүйлгээ хийх боломжтой болж буйг онцоллоо” гэв. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 245 (6977)

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

4 цаг 49 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

5 цаг 59 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

15 цаг 49 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

15 цаг 49 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

15 цаг 49 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09