Б.Ууганхүү: Усны батлагдсан нөөцийнхөө 50 хувийг ашиглаж байгаа болохоор Ундайд нөлөөлөхгүй

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн Усны харилцаа болон хяналт шинжилгээний зөвлөх Б.Ууганхүүтэй уурхайн гүний усны нөөц, усан хангамж, хяналт шинжилгээний талаар ярилцлаа.

 

-“Оюу толгой” компанийн усны хэрэглээний асуудал олны анхаарлын төвд байдаг. Хэдэн эх үүсвэрээр төслийн усны хэрэглээг ямар нөөцөд үндэслэж шийдвэрлэж байна вэ?

-Манайх уурхайн цогцолбороос 40-90км зайд байрлах Гүний хоолойн газрын доорх усны ордоос ус татаж үйлдвэрлэлийн болон дэд бүтэцийн ус хангамжиндаа ашигладаг. Бид уурхайн бүтээн байгуулалтын болон олборлолтын үе шатандаа усыг ариг гамтай, өндөр үр ашигтай, үр дүнтэй ашиглах бодлого барин ажилладаг ба энэ бодлого зорилтоо хэрэгжүүлэхийн тулд сүүлийн үеийн техник технологи болон менежментийг үйл ажиллагаандаа нэвртрүүлэн ажилладагыг онцлох нь зүйтэй байхаа. Мөн түүнчлэн бид 351 гаруй цэгт автомат болон хагас автомат гар аргаар гэсэн багаж тоног төхөөрөмжийг ашиглан хяналт шинжилгээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Хяналт шинжилгээг  Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах багц хууль, журмын  хүрээнд тавих шаардлага түүнчлэн ТЭЗҮ болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн хийдэг. Тодруулбал, усан хангамжийн дэд бүтэц, барилга байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэхэд хяналт шинжилгээг байнга хийх шаардлагатай байдаг. Иймээс эдгээрт хяналт шинжилгээ хийх зорилгоор дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. “Оюу толгой” төслийн усны хэрэглээний нэг том эх үүсвэр болох “Гүнийн хоолой”-н газрын доорх усны ордын эрэл хайгуулын ажил  2002-2004 онд эхэлж 10 гаруй жил үргэлжилсэн.

Олон үе шаттай эрэл хайгуул, судалгаа, шинжилгээний төслийг хэрэгжүүлсний үр дүнд 2015 онд 918 л/c гэдэг тоог/ секунтэд 918 литр ус хэрэглэнэ/ Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлд баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн төслийн талбайгаас 100 километрийн радиуст газрын доор усны эрэл хайгуулын  ажлыг үе шаттайгаар хийж үүний үр дүнд газрын доорх усны боломжит нөөц бүхий талбайнуудыг илрүүлсэн эдгээр нь Гүний хоолой, Нарийн заг, Галбын говийн талбай юм. Гэхдээ “Нарийн заагт”, Оюу толгой төслийн хэрэгцээг хангах хангалттай хэмжээний усны нөөц бага. “Галбын говь”-ийн усны тархалт нь алаг цоог учраас экологийн тэнцвэрт байдал болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзсэн учраас “Гүний хоолой”-д нэмэлт нарийвчилсэн эрэл, туршилт шавхалтын  ажлуудыг хийснээр эцэст нь 918 л/с батлагдсан нөөцийг илрүүлсэн. Батлагдсан нөөц гэх ойлголт газрын доорх ус ашиглалтын хэмжээг нь Экологийн тэнцвэр байдлыг алдагдуулахгүйгээр буюу нөхөн сэргээгдэх чадамжаас хэтрүүлэхгүйгээр ашиглах хэмжээг хэлнэ. Манай компани ус ашиглалтын хэмжээ болон түвший динамик өөрчлөлтөнд хяналт шинжилгээг тогтмол тавин ажиллаж байна. 

-Тэгэхээр тогтоосон нөөцөд хүрч ашиглаж байна уу. Эсвэл үүнээс бага хэмжээнд ашиглаж байна уу. Энэ тоо цаашид өөрчлөгдөх үү?

-Усны нөөц гэж экологийн нөхөн сэргээгдэх чадамжаас илүү авахгүй байх тэр хэмжээг хэлдэг. Энэ тоо одоогоор өөрчлөгдөөгүй. Ус ашиглах гэрээг 25 жилээр хийдэг. Манай компани 2040 он хүртэл ус ашиглах гэрээтэй. Бид барилгын болон бүтээн байгуулалт, төслийн үе шат бүхэнд усыг ариг гамтай хэрэглэх, үр ашигтай эргүүлэн ашиглах технологийн дэвшилтэт аргыг хэрэглэсэн. Ингэснээр усны  эргүүлэн ашиглалтын түвшин 88 хувьтай газрын доорх усны нөөцөөс 50 хувь бага буюу 450 л/с ус хэрэглэж байна. Энэ нь Монгол Улсын Усны зөвлөлөөс тогтоож өгсөн 918 л/c ус хэрэглэх ёстойгоос 450 орчим л/с ус хэрэглэж байна гэсэн үг.

-Танайх хэрэглэсэн усныхаа 88 хувийг эргүүлэн ашиглаж байгаа гэлээ. Үлдсэн 12 хувь нь хаягдаж байна гэсэн үг үү?

- Говийн бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг манай байгууллагын хувьд ус бол хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг. Энэ ч утгаараа бид усны эргүүлэн ашиглалтын хувийг өндөр байлгах гэж хичээж ажилладаг. Бид усаа 100 хувь эргүүлэн ашигладаг хэдий ч хаягдлын сангаас ууршилт үүсдэг үүнийг бид хамгийн бага түвшинд байлгахын тулд олон сайжруулалтын ажлууд хийгдэж ирсэн. Мөн баяжмалын агуулахын чийг, хаягдлын санд ирж байгаа зутангийн түгжигдэж буй хэсэгт нийтдээ дунджаар 10-12 хувь болдог. Үүнээс өөрөөр байгальд ямар нэгэн байдлаар усаа асгадаггүй. Бохир ус цэвэршүүлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан зам талбайн усалгаа болон хаягдлын санд шугам хоолойгоор нийлүүлж усыг 100 хувь эргүүлэн ашигласаар байгаа. 

-Говийн бүсийн ундны усны эх ундарга болсон Ундай гол, Оюу толгой уурхайг дайран өнгөрөх болсонтой холбоотойгоор голын голдирлыг өөрчилсөн гэдэг. Энэ голын усны урсацад ямар нэгэн өөрчлөлт гарсан уу. Малчдын оролцоотой хамтарсан хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэсэн?

-Ундай гол манай лицензийн талбайг дайран өнгөрдөг говийн бүсийн томоохон сайруудын нэг бөгөөд нутгийн иргэд болон зэрлэг амьтдын ундны усны эх үүсвэр. Нэг үгээр хэлбэл, усны бага эргэлтэд ордог буюу хур тундасаар тэжээгддэг учраас байнгын усны эргэлтэд  байдаг. Тодруулбал, ойролцоогоор газрын гадаргаас доош нэг метрээс цэвэр устай. Энэ нь хур, борооны усаар тэжээгддэг эрдэсжилт бага ундны усны стандартыг хангасан сайр юм. Уг сайрын үндсэн голдрил нь  ил уурхайн баруун талаар буюу хаягдал чулуун овоолгын төлөвлөсөн талбайгаар огтлолцсон учраас малчдын ундны усны эх үүсвэр болон Ундай голыг хамгаалах нөхцөл үүссэн. Ингээд 2013 онд голын голдиролд хэсэгчлэн тохируулга хийхээр болж барилга байгууламжийн ажлыг амжилттай хийснээс хойш 10 орчим жил болж байна. Энэ хугацаанд судалгаа, хяналт, эрдэм шинжилгээний хөтөлбөрт хамруулж хэмжилт хийсээр ирсэн. Ундай голын төсөл гурван дэд бүтэц байгууламжаас бүрддэг. Урсгалын дээд хэсэг болох газрын гадарга дээрх үерийн усыг хааж урсгалыг баруун Цанхийн сайр руу цутгах байдлаар хийсэн нэг дэх байгууламж нь.

Ингэснээр зуны хур бороо ихтэй саруудад үерийн ус урсахад  ил уурхай руу шууд урсах урсгалын чиглэлийн өөрчилсөн. Хоёр дахь байгууламж нь газрын доорх усыг цуглуулж Ундай аюулгүй хэсэгт очих байдлаар  “Шинэ Бор-Овоо”-д шилжүүлэх хэсэг. Энэ нь ойролцоогоор найман км орчим газрын доорх усыг шилжүүлэх шугам хоолой юм. Гурав дахь байгууламж нь урд далан болон ил уурхайгаас үүсэж болзошгүй хүчлэг урсацыг хамгаалах хойноос ирж байгаа шугам хоолойн урсацыг хуучинд нийлүүлэх хэсэг. Ингэснээр ил уурхай руу ус нэвчих эрсдэл буурсан. Харин байгалийн хагарал, бага зэргийн ан цаваар ил уурхай руу шүүрэл, нэвчилт үүсдэг. Үүнд баталгаажсан тоолуур тавьж  холбогдлох төлбөрийг орон нутгийн санд төвлөрүүлэхийн зэрэгцээ хяналт, хэмжилт хийж байна. Түүнчлэн уурхайн талбайн доод хэсгийн усны түвшин болон чанарын байдалд хяналт хийдэг. Ундай голын голдирол өөрчлөх төсөл хамгийн оновчтой шийдэл байсан.

-Сүүлийн 10 жилд хийсэн хэмжилтээр ямар үр дүн үзүүлэв. Ундай голын урсацад ямар өөрчлөлт гарсан бол?

-Ундай голдирлыг өөрчилж хамгаалсан газар доорх шугам хоолойгоор зөөвөрлөгдсөн ус буцаж Ундай сайранд нийлж хүний гараар бүтсэн булаг үүсэх хэсгийг  “Шинэ Бор-Овоо” гэж  нэрлэсэн. Энэ хэсэгт 10 жилийн хугацаанд хийсэн хяналт шинжилгээгээр байгалийн горимтой ойролцоо буюу хур тунадас их орох чинээгээр ундарга болон гадаргын усны толион талбай нэмэгддэг. Хур тунадас бага хавар болон намрын сүүл өвлийн саруудад ундарга багасаж усны гадаргын  толион хэмжээ харьцангүй бага болдог байдал хэвээрээ. Өмнө жил нь хур бороо сайн байвал талбайн хэмжээ ихэсдэг байгалийн горим ажиглагдсаар байна. Бид өөрсдөө хэмжихээс илүүтэй гурван талын оролцоог хангасан нэгжээр хэмжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Ханбогд сумын Байгаль орчны мэргэжилтэн, малчид, компани гэсэн оролцоотой гурван талт зөвлөл байгуулж хамтран ажиллаж байна. Зөвлөлийн дэргэд “Мөнх ногоон галба” гэсэн ТББ байгуулж хамтын оролцоотой хяналт шинжилгээний хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд 85 малчин айлын 86 гар худгийг хэмждэг. Өөрөөр хэлбэл, уурхайн ойролцоо байдаг энэ худгуудад компанийн зүгээс болон малчид өөрсдөө хэмжиж үзээд таарч байна уу. Ойролцоо байна уу, зөрүүтэй  байна уу гэдгээ графикын дагуу харьцуулж ажиглалт, дүгнэлт хийдэг. Хэрэв зөрүүтэй байвал юунаас болов, малын тоо толгой нэмэгдсэнтэй холбоотой юу, хур тунадасны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой юу гэх мэтээр тэмдэглэж хөтлөлт хийдэг. Ингэснээр малчид, компанийн хооронд илтгэлцэл бий болдог.

-Малчдын худаг Ундай сайраас тэжээгддэг гэдэг. Тиймээс энэ сайрын урсацаас шалтгаалж худаг устай байх эсэх нь хамаарах байх.  Худаг уурхайгаас ямар зайд байрладаг юм бэ. Нэг хэсэг ус нь багассан гэдэг юм билээ?

-Саглагар сайрын худаг уурхайгаас хамгийн хол 70 орчим км-т байдаг. Хамгийн ойр худаг 10 км-т. 2014 онд хур тунадас бага гантай жил байсан. Үүнээс шалтгаалж 2015 онд Бор-Овоо хэсгийн гадаргын ус хэсэг тасарсан. Гэхдээ сайр руу нийлүүлэх ус хэвээрээ байсан. Усыг ил гаргавал уурших эрсдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, сайраас ханасан илүүдэл ус нь гадарга дээр ил гардаг. Энэ байдал 2015 онд багассан. Үүнээс хойш одоог хүртэл нэг ч удаа тасраагүй. Энэ нь байгаль,цаг уурын горим нь хэвээрээ учраас хур тунадасны тэжээмжээс хамаардгийг нотолсон. Улмаар 2018 онд хур тундасны хэмжээ их байснаас шалтгаалж ундрага ихэссэн ч үүнээс хойш хур тунадас бага байсантай холбоотойгоор ундарга багассан.

Энэ жил хур бороо олон жилийн дунджаас хоёр дахин бага байсан учраас ирэх хавар магадгүй тарчиг үе тохиож магадгүй таамагтай байгаа. Ундай голын голдирол хэдийгээр өөрчлөгдсөн ч гэсэн байгалийн урсац алдагдаагүйг өдөр бүрийн хэмжилт баталсаар байгаа. Ундай сайрын усны түвшингээс худгийн усны түвшин хамаарах учраас тухайн жилд орох хур тундасны хэмжээнээс бүгд шалтгаална.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 211 (6943)

 

зочин
Оюутолгой компани байгуулагдснаасаа хойш өнөөдрийг хүртэл нэг ч газрын гүний цэнгэг ус ашигласаны төлбөр төлж байгаагүй юм бүр нэг ч цент төлөөгүй ш дээ Оюутолгой нэг секүдэнд 600,000 тонн гүний цэнгэг ус ашигладаг тэдний яриад байгаа саарал ус ашигладаг гэж огт үндэслэлгүй худлаа байхгүй юу даа Гэтэл баялгыг өдөр шөнөгүй ухаад л гадагш зөөгөөд байхад Монголын талд хамааралтай Оюутолгой өнөөдөр 13 тэрбум ам долларын өртөй байх жишээний
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

15 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

3 цаг 3 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

3 цаг 8 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

3 цаг 13 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

3 цаг 13 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

3 цаг 18 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

3 цаг 23 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

3 цаг 28 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

3 цаг 33 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

18 цаг 13 мин