Урсац нь хэвээрээ Ундай гол үерлэсээр

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Говьд гол үерлэнэ гэхээр хэн хүнгүй гайхах биз. Тэгвэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Ундай гол хамгийн сүүлд 2020 онд үерлэж ойр орчмын талбайн гадарга өргөсөж усанд автсан гэж болно. Энэ нь тэр жил хур бороо элбэг байсантай холбоотой. Хур буухад сүйт бүсгүй мэт үзэсгэлэнтэй болчихдог говь нутаг туйлын эмзэг эко системтэй. Үеийн үед хурын усаар тэжээгдэж ирсэн Ундай гол хур бороо бага жилд урсац нь бага зэрэг саарсан ч ундарга нь оргилсоор байдаг увидастай. Учир нь тэмээ нэг дор 40 литр ус уугаад сар усгүй явж чаддагийн нууц нь хоёр бөхөндөө нөөцөлдөгтөө ч биш. Эрдэс, шим тэжээл ихтэйдээ цангааг тайлах увидастайд оршдог байна. Ундайн усны ундарга, урсацаас нутгийн малчдын худаг устай байх нь шалтгаалдаг. Одоогоос 10-аад жилийн тэртээ Оюу толгой төсөл хэрэгжих болсонтой холбогдож Ундай голын голдиролд тохируулга хийх болсон нь нутгийн иргэдийн санааг зовоож эхэлсэн нь үнэн. Ундай гол нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг орших Зайсангийн хэцийн нурууны хажуу бэл, 1461.5 метр өндөр нэргүй уулын өвөр хажуугаас ундарга авч Галбын говь хүртэл 120 км урсдаг урт гол юм.

Голын сав газрын талбай нь 1390 хавтгай дөрвөлжин километр. “Оюу толгой”-н уурхайн зөвшөөрөлтэй талбайг хойноос зүүн тийш дайран өнгөрөх болсон нь ил уурхай усанд автах эрсдэлтэй байсан нь ийнхүү голдирлыг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Ундайн сайрын голдирлыг хэсэгчлэн тохируулга хийх төслийг 2015-2018 онд хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд дөрвөн усны байгууламжийг байгуулсан аж. Өнөөдөр “Оюу толгой”  уурхай Ундайн голоос хэрэглээний усаа авч хэрэглэдэггүй ч олон зуун жилийн түүхтэй энэ сайрын ундарга, усны урсац байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлж  бүх талын мэргэжлийн байгууллага, иргэдийг оролцуулсан олон төсөл хөтөлбөрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр ирсэн аж. Хариуцлагатай уул уурхай гэж нутгийн иргэд, малчидтай  хүндэтгэлтэй харьцаж тэдний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, байгаль экологийн тэнцвэрт байдалд шинжлэх ухаанчаар хандах явдал хамгийн чухал. Энэ хандлагыг “Оюу толгой” компани үлгэрлэсээр ирсэн. Гурван талт оролцооны зөвлөлийн хүчээр Ундай сайр болон малчдын 86 худагт өдөр бүрийн хэмжилт хийсний зэрэгцээ мэргэжлийн байгууллагын олон жилийн судалгаа, шинжилгээгээр Ундай голын голдирол өөрчлөгдсөн ч байгалийн горим хурын усаар тэжээгдсээр байна нь батлагдсан аж. Тиймдээ ч өнөөдөр Ундай гол үерлэсээр байгаа аж. 

Говийн ганц айлууд худгийн усаа хянадаг болжээ

Худгийн усны түвшин нь доошилсон ч ундарга нь хэвээрээ эрдэс бодис нь тунарч байдаг чанартай л даа. Энэ нь мал, амьтан хэдэн өдөр ус уухгүй байсан ч өл даадаг гэж нутгийнхан хуучилсан. 

“Худгийн усаа байнга хянаад 700 гаруй малаа элбэг услаад болоод байна” хэмээн ярих энэ хүн бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн малчин Ундай сайраас 10 орчим км нутгаладаг Д.Намсрай гуайнх. Эднийх өвөг дээдсийн үеэс энэ нутагт 30 гаруй жил малаа маллан амьдарч буй малчин.

Ханбогд сум 300 гаруй малчинтай. Тэд нэг нэг гар худагтай. Оюу толгой төслөөс Ундай голын голдирол өөрчлөгдөх болсонтой холбогдож хяналтын 100 орчим худагт усны гарцад хэмжилт хийнэ гэхэд эднийх багтжээ. Тухайн үед 100 орчим худгийг сонгож байсан ч одоогоор 86 худагт хэмжилт хийж байгаа аж. Тэд өдөр бүр малаа услах тоолондоо хэмжилт хийж сарын дараа “Оюу толгой”-н хэмжилтийн багтай тулгахад яг  л таардаг гэв.  Хааяа даа 1-2 мм зөрөөтэй байхаас биш см-ээр зөрдөг тохиолдол хур бага жилд л гарна. Түүнээс биш хэмжилт хийсэн хугацаанд нэг их хол зөрүү гараагүй гэж Д.Намсрай ярьж байв. Уурхай эхлэхээс ч өмнө ямар хэмжээтэй байсан тэр хэвэндээ байгааг малчид бидэнд хэлж байсан. Гантай жил түвшин доошилж хур бороо элбэг байвал мөн л нэмэгддэг. Яг л байгалийн горимоороо тэжээгддэг тухай нэмж ярьсан юм.

Түүнчлэн хамгаалалтын далан үүссэн “Шинэ Бор-Овоо”-н тэр орчимд усны толио талбай томорч, мал, ан амьтан тааваараа ундаалдаг шинэ эх үүсвэртэй болсон гэсэн юм. Малчин Н.Хархүү  гэхэд энэ оны долдугаар сарын 1-31 хүртэл хийсэн хэмжилтээ хүснэгтэд хэрхэн тэмдэглэснээ харуулж байсан юм. 2019-2020 онд дөрвөн багийн 69 малчин энгийн гар худгийн түвшинд хэмжилт хийсэн байна. 2021оноос өнөөдрийг хүртэл 86 малчин хэмжилт хийснээр сүүлийн хоёр жилд усны түвшин хэлбэлзэл нь улирлын чанар, хур тунадас, байгаль, цаг агаарын нөхцөл байдал, худгийн засвар үйлчилгээ ашиглалтаас хамаарч 0.10-0.30 см-ын хоорнд хэлбэлзэлж байна гэж малчдын бүлгийн төлөөлөл “Мөнх ногоон Галба” ТББ-ын  Байгаль орчны мэргэжилтэн О.Ган-Эрдэнэ хэлж байсан юм.

 

Ундай сайр байгалийн горимоор нөхөн тэжээгдсээр байна

Оюу толгой төслөөс ундай сайрын дагуу нийт 40 уст цэгт хэмжилт хийж байна. Эдгээрийн 13 нь ажиглалтын цооног, 22 нь гар худаг, долоо нь задгай булаг юм. Үүнээс Ундай сайрын эхэн хэсэгт долоон гар худаг, хоёр задгай байдаг. Ундай сайрын дагуух гар худгуудын усны түвшин олон жилийн дунджаас дээгүүр байна. Энэ онд усны түвшин олон жилийн дунджаас ахиу, гэхдээ буурах хандлагатай, зуны сүүлээр орсон хур бороо, үерийн дараа сэргэсэн байна. Наймдугаар сард орсон хур тунадасны дараагаар Ундай сайр үерлэж урсгалын дагууд тогтонги ус ажиглагдав. Будагт булаг болон тогтонги ус сэвсгэр хурдсаар хучигдсан байна гэж 2021 онд Оюу толгой төслийн 2016-2020 оны ус ашиглалтад хийсэн “Эрдэнэ Дрийлинг “ ХХК-ийн аудитын хөндлөнгийн тайланд дурджээ.

Малчдын 69 гар худаг, 11 булаг шандыг хамруулан хийсэн усны чанарын хяналт шинжилгээний дүнгээр усны чанар, найрлагын хувьд цаг хугацаанаас хамаарсан огцом өөрчлөлт ажиглагдаагүй. Анхны бүтэц шинж чанараа хадгалж байна. Малчдын худгуудын усны түвшний горим сар, улирлын хур тунадасны явц, тэжээлтэй уялдаатай байгаа нь уул уурхайн ашиглалтын нөлөөгүйг харуулж байна. Оюу толгой нь усны үр ашигтай хэрэглээгээрээ ижил төстэй зэсийн уурхайнуудаа тэргүүлэн ажилладаг. Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж байна гэсэн дүгнэлт гарч байжээ.

 

Голдирлоор амьтад ундаалах усны шинэ эх үүсвэртэй болсон

Энэ оны III улирлын тайлангаар “Оюу толгой” нь усны үр ашигтай хэрэглээгээрээ ижил төстэй зэсийн уурхайнуудаа тэргүүлэн ажилладаг. Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж байна гэж аудитын дүгнэлттэй таарчээ. Ундай сайрын дунд хэсэг “Оюу толгой“ уурхайн талбайгаас урагш байрладаг мониторингийн цооногийн усны түвшинд “Оюу толгой” ХХК нь Байгаль орчны удирдлагын хэлтэс дүн шинжилгээг жил бүр хийж, тогтолцоог сайжруулахад нээсэн шинэ боломжуудыг үнэлж, орсон өөрчлөлтийг үйл ажиллагаандаа тусгадаг байна.

Ингэснээр олон улсад зөвшөөрсөн менежментийг хэрэгжүүлж буйг батлах батламж болох ISO 14001 гэрчилгээг 2013 онд DNV (Det Norske Veritas) байгууллагаас “Оюу толгой” ХХК-д олгосон байна. Ундай голыг хамгаалах, голын голдирол хэсэгчлэн тохируулга хийх төсөл” амжилттай хэрэгжжээ. “Шинэ Бор-Овоо”-гийн булгийн урсац болгон сэргээжээ.

Мөн өвлийн улиралд халиа тошингийн мөсний талбайн хэмжилтийг дроноор зураг авч хийдэг аж. Энэ нь эндхийн мал, хулан, хар сүүлт гэсэн амьтад ундаалах усны шинэ эх үүсвэр болж байна. Ундай сайрын урсац, “Шинэ Бор-Овоо”- гийн булгийн ундарга, халиа тошинд байнгын хяналт шинжилгээ хийж, усны горим, нөөцийн өөрчлөлтийг илрүүлэх судалгааг хийсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 211 (6943)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

21 цаг 26 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин