Төсөв-2023: Гадаад гүйлгээний 20 хувийн татварыг тав болгож бууруулна

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төсөлд тусгасан онцлогийг танилцууллаа. Тэрбээр татварын хөнгөлөлтийг дурдаж “Манайд ийм өндөр хэмжээний инфляцыг шингээх эдийн засаг байхгүй учраас өнөөдөр бид маш том бодит макро сорилтын орчинд байна. Хэдийгээр мөнгөний бодлогоо хатууруулаад, төсвөө хумьж байгаа ч татварын бодлогоороо эдийн засгийн тодорхой салбаруудын өсөлтийг дэмжих бодлогыг огтхон ч орхиогүй. Төсвөө хэт их хумивал дараа нь эдийн засгаа тогтворжуулж өсгөхөд илүү их үнэтэй болж ирэх учраас тодорхой хэмжээний татварын бодлогоор салбаруудын өсөлтийг дэмжих бодлого авч орж байгаа. Нээлттэй компаниудын хувьцааны ногдол ашгийг бууруулна. Уг татвар дотоодод 10 хувь, гадаадад 20 хувь байдгийг жигд таван хувь болгон бууруулахаар тусгасан. Өмнө нь энэ бодлого УИХ-д орж ирээд унаж байсан. Учир нь уул уурхайн салбарын улмаас хардагддаг байсан. Тиймээс одоо оруулж байгаа саналд уул уурхайн компаниуд хамаарахгүй байх юм.  Хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаад 10-аад жил болсон. 4-5 хөрөнгө оруулалтын сан зөвшөөрөл авч, үйл ажиллагаа эхлүүлсэн боловч энэ сувгаар эдийн засагт бодит дэмжлэг болох үр дүн гарахгүй байгаа. Тиймээс ХОС-ийн үйл ажиллагааны орлогыг цаашдаа татвараас тодорхой хугацаанд бүрэн чөлөөлье гэж байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогын татвар 10-25% гэсэн интервалтай байдгийг 0% болгох томоохон өөрчлөлтийг санал болгож байна.  IPO хийхтэй холбоотой гарсан зардлыг 20 хувь нэмэгдүүлж тооцох боломж бүрдүүлнэ.   IT компаниудын хувьд гадаадад шилжүүлэх буюу гадна талд байгаа томоохон технологийн шинэчлэлд хөрөнгө оруулж, нутагшуулсан бол үүнийг татвараас чөлөөлөх зардлыг дөрөв дахин  бууруулж тооцно. Өөрөөр хэлбэл, гадаад руу шилжүүлэх гүйлгээний суутган татвар 20 хувь байсныг таван хувь болгож байгаа. Энэ бол олон улсын практикт туршигдсан, үр дүнгээ сайн өгсөн жишиг. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш таван жилийн хугацаанд бүрэн хөнгөлнө. Энэ хугацаа гурван жил байсныг тав болгон нэмэгдүүлж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

5 цаг 40 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

6 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

16 цаг 40 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

16 цаг 40 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

16 цаг 40 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09