О.Хулан: Борлуулалтын орлого төлөвлөснөөс 53 хувиар давсан

2022-10-18
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-“Эрдэнэс Монгол” компани энэ онд хэчнээн төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн бэ?

-Манай компани өнгөрсөн сарын 30-ны байдлаар ААНОАТ-т 2.2, НӨАТ-т 1.5, орон нутгийн төсөв болон НДШ-д 0.5 буюу нийт 4.2 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүллээ.

Харин нэгдлийн хэмжээнд оны эхний хагас жилийн байдлаар 2.5 их наяд төгрөгийн орлого оруулж, 1.7 их наяд төгрөгийн зардал гаргажээ. Татварт эхний хагас жилийн байдлаар нэгдлийн хэмжээнд 223.1 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

Оны эхний хагас жилийн байдлаар нэгдлийн хэмжээнд 618.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тайлан гарсан. Үүнээс хамгийн өндөр ашигтай гарсан нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 515.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ 8.2, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 115.5, “Эрдэнэс силвер ресурс” ХХК 2.8 тэрбум, “Эрдэнэс Оюу толгой” ХХК 602 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна. Харин бусад охин, хараат компани бүгд алдагдалтай ажилласан. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн адагдал 9.8 тэрбум төгрөгт хүрсэн. Төрөөс нэг удаа тэтгэврийн зээл тэглэсэн төлбөр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-аас  манай компаниар дамжсан учраас дээрх алдагдал харагдаж байгаа юм.

-“Эрдэнэс Монгол” ХХК Төсвийн хэмнэлтийн хуулийн хүрээнд хэчнээн төгрөгийн хэмнэлт гаргаад байна вэ?

-Компанийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр ашиггүй зардлыг бууруулах, нөөцийн оновчтой хуваарилалтын асуудал зайлшгүй тавигдаж байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3,15.2.4-т заасны дагуу зургаан төрлийн зардалд оны эхний зургаан сарын байдлаар 381.3 сая төгрөгийн хэмнэлтийг хийв. Түүнчлэн өмнө нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани тус бүр өөрийн үйл ажиллагааг эрхлэхээр тусдаа оффисийн түрээсийн ихээхэн зардлыг санхүүжүүлж ирсэн. Харин хэмнэлтийн хуулийн хүрээнд 344.6 сая төгрөгийн түрээсийн зардлыг хэмнээд байна. 

-Танай компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч байна уу?

-Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр нүүрсний уртын тээвэр зогсож, боомтын үйл ажиллагаа эрс буурснаас компанийн үндсэн үйл ажиллагааны орлого тасалдаж, өр төлбөр нэмэгдсэн. Харин энэ оны тавдугаар сараас нүүрс тээвэр эхэлж, боомтын үйл ажиллагаа жигдэрч тээврийн хураамжийн орлого өсөж оны эхний есөн сарын байдлаар борлуулалтын орлого 29.7 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөг 53 хувиар давуулсан.

Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангахад анхаарч ажилласны үр дүнд оны эхний есөн сард 30.2 тэрбум төгрөгийн зардал гарч төлөвлөгөөнөөс 5.8 тэрбум төгрөгөөр хэмнэн ажиллалаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хөгжлийн банкинд төлөх зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа вэ?

-Хөгжлийн банк “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д 170.5 тэрбум төгрөгийн зээл олгосон. “Эрдэнэс Монгол” ХХК нь Хөгжлийн банктай  2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд байгуулсан  гэрээний нэмэлт өөрчлөлтөөр  зээл төлөх хугацааг 2028 оны арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл буюу есөн жилээр сунгаж, жил бүр зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөхөөр тусгасан. Зээлийн гэрээнд тусгасан  хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрт 2019-2022 онд 127.9, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2015-2022 оны III улирлын байдлаар 97.1 тэрбум буюу нийт 225 тэрбум төгрөг төлөөд байна.

Бид Хөгжлийн банкны зээлийг төлөх маш олон төрлийн хувилбар гарц, гаргалгаа гаргахаар судлан ажилласны үр дүнд 117.2 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ногдол ашгаас төлсөн. Засгийн газрын 2022 оны 220 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд хуримтлагдсан зээл, зээлийн хүүг өнгөрсөн сарын 29-нд төлснөөр хэвийн ангилалд шилжиж, 42.6 тэрбум төгрөг үлдсэн. Үүнийг ирэх оны I улиралд төлөхөөр ажиллаж байна.

-Нүүрс, зэс металлын группийн үйл ажиллагаа жигдэрсэн үү?

-Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 25 дугаар тогтоолын дагуу харьяа компани, бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүч, зэс металлын групп гэсэн чиглэлээр ажиллах шийдвэр гарсан. Үүний дагуу групп компаниуд үйл ажиллагаа, хүний нөөцөө уялдуулах ажлууд хийж, санхүүгийн хувьд ч асуудлыг шийдвэрлэн ажиллах боломж бүрдсэн. Жишээлбэл, цар тахлын үед Засгийн газраас эрчим хүчний төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх, үнийг өсгөхгүй байхад анхаарсанаар төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 90 хувийг дангаараа хангадаг Багануур, Шивээ-Овоогийн бүтээгдэхүүний үнийг 2019 оноос хойш нэмээгүй. Үүнээс шалтгаалж, тус уурхайн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад санхүүгийн асуудал үүссэнийг группийн хүрээнд шийдвэрлэлээ.

-Нүүрсийг зөвхөн биржээр худалдаалах тогтолцоо руу шилжиж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээлсэн. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Уул уурхай, олборлох салбар Монгол Улсын ДНБ-ий 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг бүрдүүлж буй статистик бий. Иймд уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр борлуулах нь чухал юм. УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, өндөр үр ашигтай, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах” гэж заасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Ил тод хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах хуулийн төслийг УУХҮЯ, ХЗДХЯ, Сангийн яам хамтран боловсруулаад байна.   

-Ямар зохион байгуулалт энд хийгдэх вэ. Өмнө нь ямар үйл явц болж байсан бэ?

-Засгийн газар нүүрсний экспорт, олборлолт, ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэл хийсэн. Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээлээс үлэмж доогуур буй. УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай” долоон бүлэг хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулсанаар бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болох юм. Зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарласнаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой болно.

Мөн биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр ложистик, баталгаат агуулах, даатгал гэсэн цогц үйлчилгээ бий болох юм. Бид одоог хүртэл нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр зах зээлийн ханшаас доогуур үнээр олон жил борлуулж ирсэн. Түүнчлэн гэрээний нөхцөл ил бус, хил нэвтрэх нөхцөл байдлын хүндрэлээс шалтгаалан тээврийн үнэ хэлбэлздэг хүндрэлтэй нөхцөл байдал байсан. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн салбарт анхаарал хандуулж буй нь салбарын сэргэлтэд үр дүнгээ өгч байна.

-Байгалийн хийн хоолой төсөл урагшилж байна уу?

-Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны хуралдааны 24 дүгээр тэмдэглэлийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Тус тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ 2020 оны долдугаар сарын 23-нд 30 дугаар тогтоол гаргаж, байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий “Эрдэнэс Газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд байгуулсан. Тус төслийн нэгж нь Засгийн газар болон “Газпром” НХН-ийн хамтарсан ажлын хэсгийн 2020, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлж, одоогоор 2022-2024 оны төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Тус төсөл нь өөрөө гурван улсыг дамнасан томоохон төсөл учир бичиг цаасны ажил ихтэй. Бид оролцогч талуудтай харилцан ойлголцлын санамж бичгээс өгсүүлээд нууцлалын хэлэлцээр, хамтран ажиллах протокол, 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг 11 баримт бичгийг байгуулаад ажиллаж байна. Тус төсөл нь жилд 50 тэрбум м3 хий дамжуулах хүчин чадалтай, 962.9 км урт, газар доогуур 1.5-1.8 метрийн гүнд баригдах, 1420 мм диаметртэй хийн хоолойн төсөл юм.

-Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ямар ажил хийж байгаа вэ. ТЭЗҮ болон суурь судалгааны ажил хийгдсэн үү?

-Асгатын мөнгөний орд газарт 1983-1996 оны хооронд хийсэн геологи хайгуул судалгааны ажлаас хойш дорвитой алхам хийгдээгүй. 2000 оноос тус орд газрыг ашиглалтад бэлтгэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Шалтгаан нь ордын байршил, геологийн нөхцөл, хүдэржилт, эрдэсийн шинж чанараас хамаарсан томоохон асуудал байгаа. Тухайлбал, орд газар нь Монгол Улс, ОХУ-ын хилийн бүсэд, байгаль цаг уур, техникийн хүнд нөхцөл байршдаг. Ордын нөөцийн үнэлгээг ЗХУ-ын стандартаар боловсруулсанаас хойш дахин геологи хайгуул судалгааны ажил хийгээгүй.

Манай компаниас дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудыг эхлүүлээд байна.

Жишээлбэл, ордын нөөцийг Монгол Улсад ашиглагдаж буй ашигт малтмалын нөөцийг үнэлж, олон улсын жишигт нийцүүлэн тооцох, Монгол Улс, ОХУ-ын хилийн зурвасыг нэвтрэхгүйгээр ордын ашиглалтад бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн. ТЭЗҮ нь дээрх судалгааны ажлуудыг боловсруулсны үндсэн дээр гүйцэтгэх нь эрсдэл багатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 202 (6934)

 

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

21 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

2 цаг 54 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

3 цаг 4 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

3 цаг 9 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

3 цаг 9 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

18 цаг 6 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

18 цаг 33 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

18 цаг 36 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

18 цаг 39 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

18 цаг 43 мин