Нүүрсний үнийг 33500 төгрөгт барих боломжгүйд хүрчээ

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 14-нд Багануурын уурхайн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав.

"Багануур" ХК 2022 оны III улирлын байдлаар 19.8 сая.м3 уулын цулын ажил хийж, 11.9 сая.м3 хөрс хуулж, 3.04 сая тонн нүүрс борлуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-107 хувиар биелүүлэн ажиллаж байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлт 82 хувьтай ч өвлийн бэлтгэлийг 100 хувь хангахад тулгамдаж буй асуудал олон байгааг танилцууллаа. Тухайлбал, түлш, тэсрэх материалын нөөц бэлдэх, дугуй тослох материалын нөөц, ажилтнуудын нийгмийн даатгал, татвар, урт болон богино хугацаат өр төлбөр, тэдгээрийн алданги гэсэн олон асуудлыг салбарын сайдад хэлжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний суурь салбар бол уурхай. Нэг тонн нүүрсний үнийг цаашид 33500 төгрөгт барих боломжгүйг ойлгож байна. Тиймээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулахаар судалж байгаа. Үүнтэй уялдаад нүүрсний үнийг хэрхэн нэмэх талаар яригдана. Иймээс танай компани үнэ өртөгтэй холбоотой санхүүгийн мэдээллээ холбогдох албаны хүмүүст өгч хамтран ажиллаарай" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

1 цаг 30 мин
"Мега төслүүдийг шалгахын тулд түр зогсоосон гэдгээ Ерөнхий сайд хэлсэн"

Улаанбаатар хотод  хэрэгжиж байгаа том төслүүдийг шалгахын тулд түр зогсоосон гэдгээ хэлсэн

1 цаг 35 мин
Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү

Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү

2 цаг 16 мин
Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын автозамын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжи

4 цаг 53 мин
Трамп-Ши Жиньпиний дээд хэмжээний уулзалт Орос, Украинтай хэрхэн холбогдож байна вэ?

Украины хямралыг Москва, Вашингтон шийдвэрлэх ёстой гэсэн то

4 цаг 58 мин
Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал асуудал. Гэвч мах магнаг болоод удаж байна.

10 цаг 39 мин
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп технологийн томчуудаа дагуулан БНХАУ-д төрийн айлчлал хийж

10 цаг 39 мин
Н.Учрал: Орон сууцжуулалтын банк байгуулна

Орон сууцжуулалтын банк байгуулна

2026-05-15
М.Бадамсүрэн: Бидэнд газрын тосны олборлолт, хайгуулын төрийн өмчит компани алга, гадаадын компанийн хараат байна

М.Бадамсүрэн: Бидэнд газрын тосны олборлолт, хайгуулын төрийн өмчит компани алга, гадаадын компанийн хараат байна

2026-05-15
У.Хүрэлсүх: Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг юм шүү

У.Хүрэлсүх: Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг юм шүү

2026-05-15