Тээврийн зардал ковидын өмнөхөөс дөрөв дахин өсчээ

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тээврийн зардалтай холбоотой асуудал хөндөгдөв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Төсвийн бодлогоо нэгтгэхгүй бол ард түмний амьдрал хэцүүдлээ. Төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт элдвийн зүйлсээ зогсоож, тойргийн мөнгөө болиод өг гэж зөндөө хэлсэн. Төсвийн мөнгөөр хэрэгтэй, хэрэггүй байшин, барилга баригддаг. Барилгын материалыг 600 сая ам.доллароор худалдаж авч байна. Барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо хийдгийг дэмжье гэсэн боловч одоо тэрхүү үйлдвэрлэлүүд нь үүд хаалгаа хааж байна. Эрээн дээр ирсэн бараа бүтээгдэхүүн наашаа орж ирэх гэж 30-40 хоног зарцуулагддаг нь хятадуудын буруу юу? энэ асуудлыг хятадуудын буруу гэж яриад байдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор тээвэр ложистикийн зардал нэмэгддэг. Үүнийг хэрхэн үнийн өсөлттэй уялдуулж байна вэ? Байгалийн баялгаас ам.доллар олно гэж харж байгаа нь зөв ч гэсэн түүнийг зөөдөг тээвэр ложистик байхгүй нь Хятад улсын буруу биш Монголын Засгийн газрын буруу. Яагаад тээврийн салбарын асуудлаа шийдэхгүй байгаа вэ? Мөн валютын ханш зөвхөн өнөө маргаашийн асуудал биш. Валютын ханш төсвийн мөнгөтэй хэрхэн уялдаж байгаа вэ" гэхэд Тээврийн зардал 2000 ам.доллар байсан бол цар тахлын үед 10000 ам.долларыг давсан. Харин өнөөгийн байдлаар 7000 ам.доллар болсон нь цар тахлын үеийнхээс  30-40 хувиар буурсан байна. Гэвч ковидын өмнөх үеэс дөрөв дахин өсөлттэй байгаа гэсэн мэдээллийг Төвбанк өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

6 цаг 22 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

7 цаг 32 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

17 цаг 22 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

17 цаг 22 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

17 цаг 22 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09