Ипотекийн зээл ба банкууд

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Монголбанкнаас даваа гарагт ипотекийн зээлийн нөхцлийг шинэчилсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, Монголбанкнаас олгох зээлийн дээд хэмжээг энэ сарын 1-нээс Улаанбаатар хотод 150, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн тодорхой хувийг “Зээлийн батлан даалтын сан”-гаас гаргахаар шийдвэрлэжээ.

Гэвч мөнгөний хатуу бодлоготой холбоотойгоор арилжааны банкууд зээлээ хумиад олон сарын нүүр үзэж буй. Бодлогын хүүг энэ оны зургадугаар сарын 22-нд ес, өнгөрсөн сарын 20-нд 12 хувьд хүргэсэн. Үүнээс гадна цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хоёр жил буюу 2022 он дуустал  хойшлуулсан. Арилжааны банкууд зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох зохицуулалттай учраас өмнөх зээлдэгчид төлбөрөө хойшлуулахын хэрээр дараагийн зээлүүд гарахад хүндрэл учирдаг аж. Улмаар арилжааны банкууд ипотекийн зээлийг олгохгүй хязгаарласан талаар иргэд ярьсаар байна. Энэ талаар банкуудаас тодруулахад дараах хариултыг өглөө.

 

Худалдаа хөгжлийн банк

-“Ипотекийн зээлийн хүсэлт тодорхойгүй хугацаанд авахгүй. Харин цалин, тэтгэвэр, автомашины зээлийг олгож байгаа” гэв.


Хаан банк

-“Бүх төрлийн зээлийн хүсэлт авна. Дараалал их байгаа учир хүлээлт байна” гэв. Зээл олгохдоо хуучин нөхцлөөр буюу нийслэлд 100, орон нутагт 40-60 сая төгрөгийн зээл олгож байгаа аж. Тус банк 2021 онд хамгийн их ипотекийн зээл олгосон. Тухайлбал, Монголбанкнаас 116.8, өөрийн санхүүжилтээс 76.1 тэрбум буюу нийт 192.9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ оны хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар санхүүжилт буурч нэг зээлийг найман сар хүрэтлх хугацаанд судалж олгоход хүрчээ.


Төрийн банк

-“Энэ сарыг дуустал тэтгэвэр, хадгаламж барьцаалснаас бусад зээл олгохгүй” гэлээ.


Хас банк

-“Зөвхөн манай банкны дансаар цалингаа авдаг харилцагчдад ипотекийн зээл олгож байна. Гэхдээ багадаа гурван сар судлаад, хариу өгч байна” гэлээ.


Голомт банк

-Бүх төрлийн зээлийн хүсэлт авч байгаа. Орон сууцны метр квадратын үнэ хамгийн багадаа хоёр сая төгрөг байна. Тэгэхээр зээлийн эх үүсвэр, байрны үнээс хамаарч иргэдийн хүлээлт харилцан адилгүй. Эх үүсвэрээ хүлээгээд олголт удааширдаг талтай. Иргэд хамгийн багадаа гурван сар хүлээж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 194 (6926)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

6 цаг 20 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

7 цаг 31 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

17 цаг 21 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

17 цаг 21 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

17 цаг 21 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09