С.Бямбацогт: Нийтийн вагон 8100 төгрөгөөр явж байхад, автобус 30000 төгрөгөөр явж байна

2022-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Төмөр замын салбарт тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар санал солилцох уулзалтыг өнөөдөр /2022.10.04/ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зохион байгууллаа.

Тэрбээр ”Өнөөдөр Улаанбаатараас Эрээн ороход нэг вагон дунджаар 3000 тонн ачаа 100 орчим сая төгрөгийн тарифтай. Чойроос Эрээн ороход нэг вагон 70 сая орчим төгрөг байна. Гурван тонн ачааг 70 сая төгрөгт хуваахаар бага тариф гарна.  

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн тариф бага учраас төмөр замын тарифтай холбоотойгоор импортын барааны үнэ өсөөгүй. Цементийг энэ тарифаар ачих бүрэн боломжтой. БНХАУ-аас зөвшөөрөл олгогдоогүйгээс хугацаа алдсан. Задгай тээвэр зогсож, чингэлэг тээвэр хийж буйтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа учраас Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээврийн үнийг нэмэх асуудлыг судалж байна.

Түүнчлэн Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн нийтийн вагон 8100 төгрөгөөр явж байхад, автобус 30000 төгрөгөөр явж байна. "Улаанбаатар төмөр зам" ХНН-т энэ мэт ачааг олон жил үүрүүлж ирсэн. 

Эхний ээлжид бид үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ экспортын ачаа, транзит тээврийн тарифыг илүү нэмье гэж байгаа. Үүнээс бий болгосон ашгаараа "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн парк шинэчлэлийг хийж, техник технологийг сайжруулна. Мөн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

6 цаг 20 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

7 цаг 31 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

17 цаг 21 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

17 цаг 21 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

17 цаг 21 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09