Засгийн газар гурилын үнийг барьж чадсангүй

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Улсын хэмжээнд ургац хураалт үргэлжилж, гүйцэтгэл ч боломжийн хэмжээнд байна. Өнгөрсөн сарын 28-ны байдлаар 82.8 мянган га-гаас 103.2 мянган тонн үр тариа хураажээ. Үүнээс 80 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 150.1 мянган тонн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тонн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тонн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тонн тосны ургамал хураан авсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн юм. Хувиар нь авч үзвэл улаанбуудай 25.1, төмс 68.9, хүнсний ногоо 53.8, тэжээл 15.4, тосны ургамал 10.9 хувьтай байгаа аж.

Хэдийгээр ургац хураалтын явц боломжийн хэмжээнд байгаа ч улаанбуудай тариалахад шаардлагатай орцын үнэ цар тахлаас үүдэлтэй хил, гаалийн асуудлаас болж, 100-150 хувиар өсжээ. Иймээс улаанбуудайн үнийг тонн тутамд 1.2 сая төгрөгт хүргэхээс өөр аргагүй талаар Монголын тариаланчдын үндэсний холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 24-нд мэдээлж байв. Тодруулбал, улаанбуудайг I ангиллынх нэг сая, II ангиллынх 970 мянга, III ангиллынх 940 мянга, IV ангиллынх 880 мянган төгрөгөөр тооцож авахаа зарлаж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн сарын 28-нд Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооноос гурилын үнийг хоёр дахин нэмэх болсноо мэдээлэв. Тус холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн хэлэхдээ “Дотоодын зах зээл 340 мянган тонн улаанбуудай болон 240-260 тонн гурилын хэрэгцээтэй байдаг. Сүүлийн таван жилд дотоодоос 60-70, бусад улсаас 30-40 хувийг худалдан авч түүхий эдийнхээ хэрэгцээг хангасан.

Өнгөрсөн жил бид улаанбуудайг 700 төгрөгөөр худалдан авч нэгдүгээр гурилыг 1000-1100 төгрөгөөр борлуулж байв. Тариаланчдын холбооноос улаанбуудайн өртөг нэмэгдсэнтэй холбогдуулж гурилын үнээ танилцуулсан. Улаанбуудайн үнэ яагаад нэмэгдсэн бэ гэвэл буудай тарьдаг үр 980 мянга байсан бол 1.4 сая төгрөг буюу 15, бордоо 1.8 сая байсан бол гурван саяд хүрч 110, шатахууны үнэ 50 хувиар өсөж, ажиллах хүчний зардал нэг дахин өссөнтэй холбоотой.

Тариаланчдын холбооноос 1.2 сая төгрөг буюу 71 хувийн үнийн өсөлтөө нийтэд зарлаж, боловсруулах үйлдвэрт албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний зардал болон техник хэрэгсэл урсгал зардлын өртөг тус бүр 20 хувиар өссөн. Иймээс бид 1.2 сая төгрөг гэсэн үнэд тулгуурлахад гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу улаанбуудайн үнэ 1.6-1.8 сая хүртэл үе шаттайгаар өсөх нөхцөл бий болсныг ард иргэд, харилцагчдадаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Гэтэл ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан өнгөрсөн долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдааны дараа “Манай улс энэ жил 570.8 га талбайд тариалалт хийгээд байна. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өссөн.

Намрын ургац хураалтад 20-25 мянган тонн дизель түлш хэрэгтэй. Ургац хураалтын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг гаргаж, улаанбуудай, төмс, хүнсний ногоо хураахад зориулж 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ” хэмээн хэлж байжээ. Засгийн газраас ургац хураалтад шаардагдах дизель түлшний үнийг болтугай хөнгөлж өгсөн ч амжилтыг эс олов.

Тэгвэл гурилын үнэ өссөнөөр иргэдийн өргөнөөр хэрэглэдэг талх, нарийн боовны үнэ ч өсөх нөхцөл бий болов. Ер нь ч хил, гаалийн асуудлаар түрий барьж, үнэ нь өсөөд буй дээрх барааны үнэ дахин өсөх болсон нь иргэдийн нуруун дээрх ачааг дахин нэмж, бухимдлыг нь төрүүлээд байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос “Тээвэр ложистик болон шатахуун, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж, бүтээгдэхүүний 30-50 хувиар өснө” гэж мэдээлсэн. Гэтэл харьяа яамнаас одоог хүртэл ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 191 (6923)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

6 цаг 20 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

7 цаг 31 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

17 цаг 21 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

17 цаг 21 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

17 цаг 21 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09