Мөнгөний бодлогын хүү 12 хувьд хүрлээ

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАРЬСҮРЭН

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмж, 12 хувь болголоо. Тодруулбал, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ, үнийн өсөлт нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа тул ингэж шийджээ.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөвийг харгалзан мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмж, 12 хувь болгож байна. Инфляц наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.4, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувь болж өмнөх саруудаас бууж байна. Инфляцын 70 хувийг импортын барааны үнийн өсөлт, түүнтэй холбоотой тээвэр ложистикийн зардлаас хамаарч байна. Ирэх улирлуудад инфляц буурах төлөвтэй. Гадаад орчны нөхцөл байдал, нийлүүлэлтийн саатал хэзээ арилах нь тодорхойгүй байгаа тул инфляц буурч буй үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байна. Мөнгөний бодлогын хүүг нэмснээр инфляцыг зорилтот түвшинд очиход хувь нэмэр оруулахаас гадна эдийн засгийн гадаад дотоод тэнцвэрийг хангах болно" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

2 цаг 48 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

2 цаг 51 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

4 цаг 1 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

7 цаг 10 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

12 цаг 2 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

12 цаг 32 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02