"Баавгай"-н зах зээлд бага үнэлгээтэй компаниуд манлайлж магадгүй

2022-09-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Дэлхийн хөрөнгийн зах зээл зургадугаар сарын дунд үеэс өсөлт үзүүлж эхэлжээ. Шалтгаан нь түүхий эдийн ханшийн уналт, инфляцын түвшин буурах хүлээлт болон бондын өгөөж унасантай холбоотой аж. Edward Jones-ийн шинжээчид АНУ-ын эдийн засаг болон хөрөнгө зах зээлийг дараах гурван байдлаар өрнөж магадгүй хэмээн дүгнэжээ.

Эхний төсөөллөөр эдийн засгийн өсөлтөд бага үнэлгээтэй компаниуд удахгүй манлайлж магадгүй. Эдийн засаг хэдийгээр хоёр улирал дараалан унасан ч хөдөлмөрийн зах зээл уналтгүй байгаа аж.

Хоёрдугаарт, Инфляцын түвшин алгуурхан буурснаар бодлогын хүүг нэмэх шаардлагагүй болох юм. Эдийн засгийн өсөлт бага, инфляцын хэлбэлзэл ихтэй үед хөрөнгийн зах зээл завсрын хөдөлгөөн ирэх саруудад хийхээр байна. Ийм үед эдийн засгийн мөчлөгт эмзэг болон тэсвэртэй салбарын хувьцаанууд хамгийн сайн гүйцэтгэлтэй байдаг. Хатуу мөнгөний бодлого баримталснаар эдийн засгийг хямралд оруулахгүйгээр инфляцыг бууруулсан түүх тийм ч олон байдаггүй. Хэрвээ энэ төсөөлөл биелэвэл хөрөнгийн зах зээлд тогтсон доод ханш 2023 онд бодит болно. Гуравдугаарт, инфляцын түвшин өндөр байгаа нь төв банкыг мөнгөний хатуу бодлогоор тэмцэх тэмцлийг үргэлжлүүлсээр байх хэдий ч эдийн засагт хараахан нөлөө үзүүлээгүй байна. Хатуу бодлого баримталсан үед ажилгүйдлийн түвшин өсөж, бизнесийн ашиг буурдаг. Худалдан авалт, хөдөлмөрийн зах зээл дээр ажиглагдаж байгаа өсөлт эдийн засгийн гүн уналтыг даван гарахад гол дэмжлэг үзүүлж байгаа нь өмнөх хямралуудаас онцлог болж байгаа аж.

Харин Монголын хөрөнгийн зах зээлийн талаар Монголын үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хороон дарга Ц.Хуягаас тодруулахад “Хөрөнгийн зах зээл дээр биржээр арилжаалдаг, биржийн бусаар арилжаалдаг гэсэн хоёр зах бий. Одоогоор биржийн бус захад зөвхөн өрийн хэрэгслүүд л гарч байна. Ийм зах зээлгүй үед хэн, хаана, юу гаргаж байгаа нь тодорхойгүй байсан. Өөрийгөө зохицуулах статустай манай байгууллагын зүгээс цэгцлэх хэрэгтэй гэх асуудлыг хөндсөн. Олон улсын жишгээр биржийн бус зах зээлийг уг хороо хариуцдаг. Энэ утгаараа тус зах зээлийг хуулийн нарийвчилсан зохицуулалтаар зохицуулж, дүрэм журмаа гишүүддээ мөрдүүлж байна. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны 995 дугаар тогтоолоор биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталсан. Үүгээр биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдсэн юм.Тэр утгаараа нарийвчилсан журам гаргаж, 2021 оны дөрөвдүгээр сард өгсөн. Түүнийгээ долдугаар сарын 1-нд албан ёсоор батламжлуулж авсан. Харин наймдугаар сараас бүртгэж эхлээд есдүгээр сарын 7-ноос хоёр дахь зах зээлээ нээсэн. Биржийн бус зах зээл бий болсноор зах зээл дээр том өөрчлөлт гарч байна. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлийн журам нь дандаа болохгүй гэж хориглодог байсан. Хэт их хувийн секторыг ажиллахад хүндрэлтэй болгосон нь үнэт цаасны компаниуд Монголд төдийлөн чадавхжиж чадаагүй. Харин одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж, шинээр туршилт хийж, суралцах таатай нөхцөл болж байгаа юм. Яагаад гэвэл зохицуулалт нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хооронд гэдэг утгаараа илүү хялбар. Учир нь, бүртгэлийн хороо бүрдүүлэлтийн шинж дээр нь бүртгэл хийдэг. Түүнээс энэ эрсдэлтэй юү, үүний үйл ажиллагаа сонин санагдаж байгаа учраас бүртгэхгүй гэдэггүй. Журмын дагуу юу бүрдүүл гэсэн түүнийг л шаардана. Журамд заасан материал бүрдээгүй тохиолдолд буцаана” гэв

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

7 цаг 26 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

8 цаг 36 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

18 цаг 26 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

18 цаг 26 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

18 цаг 26 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09