Театрын шинэ од

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

УДЭТ-ын жүжигчин О.Хонгорзулыг онцолж байна. Тэрбээр өөрт оноогдсон дүрээ чадварлагаар гаргадаг залуу уран бүтээлч билээ.

 

-Та СУИС-ийн Театр урлагийн сургуульд сурч 2020 онд дүүргэсэн юм билээ. Жүжигчний ур чадварыг зааж сургасан багш нар нь театрын уран бүтээлч болоход нөлөөлсөн үү?

-Одоогоос зургаан жилийн өмнө СУИС-ийн хөгжимт театрын жүжигчний дөрвөн жилд нэг удаа элсэлтээ авдаг шалгуур өндөртэй ангид шалгалт өгч байлаа. Шалгалтдаа тэнцэж Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батнайрамдал багш нарын шавь болсон. Хоёр багшаасаа их зүйлийг сурч мэдсэн. Хувь хүн талаасаа хүн байх ухаан, биеэ зөв авч явах, аливаад үнэн  ч шударга байх  гээд олон зүйл сурсандаа талархдаг. Багш нар маань “Театрын од болох ёстой шүү” гэж урам өгдөг байсан. Тэгээд л театрын уран бүтээлч болох хүсэлдээ хөтлөгдсөн.

-Оюутны ширээнээс гараад удаагүй шинэхэн жүжигчин театрын юунд татагдав?

-Оюутан байхдаа театрын жүжиг, уран бүтээл их үздэг байсан. Тайзан дээр өөрийгөө байгаагаар их төсөөлдөг байлаа. Тухайн үед мөрөөдөж боддог бүхэн  минь биелсэн. Жүжигчин хүн бүр театрын уран бүтээлч болох хүсэл байдаг болов уу. Театрын үүдээр ороход л цаанаасаа өөр мэдрэмж төрдөг.

- Анх Лев Николаевич Толстойн “Анна Каренина” жүжгийн гурван дүрд ажилласан.  Өөр ямар тайзны бүтээлд ажиллав?

-Сонгодог  жүжгийн Кити Шербацкая, Сорокин вангийн гүнж Сорокина, асрагч гэсэн дүрүүдэд ажилласан.  Учир нь романаа уншиж, киног нь үзэж байсан. Их таалагддаг. Хэзээ нэгэн цагт энэ зохиолын дүрд ажиллах  боломж гаргаасай гэж хүсдэг байсан. IV курст байхад Китигийн дүр дээр сонгон шалгаруулалтанд тэнцсэн.  Сонгодог бүтээлд ажиллах боломж олгосон Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар багшдаа баярлаж явдаг юм. “Анна Каренина” жүжгийн дараа Д.Цогнэмэх  “Хаадын хаан” түүхэн жүжигт Чингис хааны хайртай хатан болох Хулан хэмээх эрэмгий зоригтой хатны дүр дээр ажилласан. Мөн Д.Намдаг   “Шинэ байшинд” жүжгийн Цэцгээгийн дүр бий.  Одоогоор “Миний аав супер баатар” хүүхдийн жүжигт цох охины дүрээр ажиллаж байна. Үе үеийн УДЭТ-ийн уран бүтээлчдээсээ үлгэр дуурайлал авч суралцахыг хичээдэг. Дүр бүтээхдээ мундаг чадварлаг хүмүүсээс суралцаж, тэдний заавар зөвлөгөөг дагадаг.

-Сонгодог жүжгийн аль дүр нь  хүмүүст  их хүрсэн бэ?

-Дүр бүрээ хүмүүст хүргэхийн тулд чадахаараа хичээж ажилласан. Дүрүүдээсээ онцолбол Китиг Шербацкая дүр. Энэ охин нь 18 настай. Сорокин Вангийн отгон охин юм. Дүр талаасаа маш гэнэн, сэтгэл хөдлөл ихтэй. Өмнө нь огт хүнд дурлаж үзээгүй. Түүний амьдралд хоёр залуу гарч ирдэг. Тэрбээр  Вронскийд  хайртай. Харин түүнд Левин чин сэтгэлээсээ хайртай. Гэвч Вронский хэмээх залууг сонгосон ч өөрийг нь гомдоож сэтгэлийг шархлуулан, өөр хүнд дурлаж, түүнийг хаяаад явчихдаг. Тэгээд Кити Левинтэй амьдардаг. Энэ хэсэг хүмүүст их зүйлийг ойлгуулсан гэж боддог.

-Өөрт оноогдсон дүрээ хүмүүст хүргэхдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Дүрийнхээ зорилгыг тодорхойлдог. Хэрэв би байсан бол ямар хандлага үйлдэл гаргах  уу гэдгийг бодож  анхаарч ажилладаг.

-Театрт орж ажилласнаар ямар ур чадвараа хөгжүүлсэн гэж боддог уу?

-Багаасаа үзэж өссөн уран бүтээлчидтэйгээ хамт тайзнаа ажиллах үнэхээр сайхан. Тайзнаа жүжиг, уран бүтээл амилуулахад жүжигчний дуу хоолойны цар хүрээ сайн байх ёстой.

- Мэргэжлийн жүжигчин хүний хувьд тайз болон дэлгэцийн уран бүтээлийн ялгааг тодорхойлооч?

-Театр, дэлгэцийн уран бүтээл хоорондоо асар ялгаатай. Театрт хөшиг нээгдсэн бол алдах эрх байхгүй. Бүх зүйл үзэгчдэд шууд амьдаар хүрдэг.  Тиймээс дээд зэргийн анхааралтай байх хэрэгтэй. Тайзны уран бүтээл далайцтай, үйлдэл нь тодорхой байх ёстой. Тэгснээр дуу хоолой хамгийн арын суудлын хүнд ч хүрнэ. Киноны хувьд маш энгийн тоглолттой байх хэрэгтэй болов уу. Кинонд үг текстээ алдлаа гэхэд дахиж авах боломжтой байдаг.

-Үзэгчдийн хүртээл болоод буй “Ноён эмэгтэй” кинонд дүр бүтээсэн. Тус уран бүтээл нь хэзээ бүтсэн бэ?

-Үзэгчдийн хүртээл болоод буй “Ноён эмэгтэй” кинонд дүр бүтээсэн. Тус уран бүтээл нь хэзээ бүтсэн бэ? -“Хувьсал” продакшны долоо дахь уран бүтээл “Ноён эмэгтэй” кинонд Цэнгэл хэмээх эмэгтэйн дүрд ажилласандаа баяртай байна. Тус бүтээл нь хоёр жилийн өмнө бүтсэн юм. Киноны баг хамт олонтой ажиллах үнэхээр сайхан байсан. Уран бүтээлчдээсээ их зүйлийг сурсан. Уран бүтээл бүхэн үзэгчдэд ямар нэг ухаарал, сэдэл өгдөг.

-Үеийн залуустаа хандаж хэлэхийг хүсдэг зүйл бий юу?

 -Би бусдад зааж зөвлөхөөр туршлагатай хүн биш. Гэхдээ үеийн залуус болон дүү нартаа зөв, шударга байж залуу насандаа ихийг хийж бүтээгээрэй гэж хэлье.

 -Цаашдын зорилгоо уншигчидтай хуваалцвал?

 -Уран бүтээлч тэр дундаа жүжигчин нэг уран бүтээлээс нөгөө рүү ямагт өсөн дэвжиж, туршлага хуримтлуулж, хөгжиж байдаг. Цаашид олон дүрүүдэд өөрийгөө сорьж, шинээр бүтээнэ. Ихийг бүтээж амжилтад хүрэхийг хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдэээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 175 (6907)

 

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

5 цаг 39 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

5 цаг 39 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

5 цаг 39 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

23 цаг 42 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06