Халаасаа тэмтэрхэд хүргэсэн хар алтны экспорт сэргэлээ

2022-09-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР 

Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулж хар алт болох нүүрсний эргэн тойронд чуулдаг “Coal Mongolia-2022” хоёр жил завсарласны эцэст үүдээ дахин нээсэн бол  60 гаруй жилийн дараа монгол инженерүүдийн ур ухаан, хүч чадвараар бүтсэн анхны төмөр замыг ашиглалтад оруулсан нь  түүхэнд бичигдэх онцлог үйл явдал болж өнгөрлөө. Валют оруулж ирэх зочид цөөтэй ч үндэсний хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид, бодлого тодорхойлогч 400 гаруй төлөөлөгч хуран чууллаа. Тэд  нүүрсний экспорт, нөөц, дэд бүтэц, тээвэр логистик, татвар, чанар, хөрөнгө оруулагчидаа татах, үнэ, хууль эрх зүйгээ уян болгох зэрэг асуудлаа ярьж нэг мөр болгож авсан гэхэд болно. 10 жилийн өмнөөс эхэлсэн “Coal Mongolia”-д тухайн үед хөрөнгө оруулагчид мөнгөө барин монголын нүүрс рүү хошуурч байсан цаг. Өнөөдөр тэд бүгд үргэж алга болсон нь манай хууль эрх зүйн орчин таагүй, төрийн хүнд суртал, авлига, байгальд ээлтэй дэд бүтцээ байгуулаагүй зэрэг олон шалтгаан, унхиагүй байдлаас болсон гэдгийг өнгөрсөн хугацаа, ялангуяа сүүлийн хоёр жилийн цар тахал бидэнд гүнзгий ойлгуулсан. Нүүрсний экспорт саарч гаднаас орж ирэх валютын урсгал тасархад л айл өрх, иргэн  аж ахуйн нэгжийг халаасаа тэмтэрч задгай хэдэн төгрөгөө тоолоход хүргэсэн. Тэгвэл өнөөдөр энэ бүгдээс сургамж авч уул уурхайгүйгээр тэр дундаа нүүрсний экспортгүйгээр хөгжих боломжгүй гэдгээ бүгд хүлээн зөвшөөрч хариуцлагатай уул уурхай руу тэмүүлэх болсон цаг дор энэ удаагийн “Сoal Mongolia-2022” болж өндөрлөсөн гэж хэлж болно. Нүүрсээ л зарж гаднаас валютын орлого олохоос өөр аргагүй бидний хувьд цаашид нүүрсээ түүхийгээр нь биш баяжуулж нэмүү өртөг шингээн хилээр гаргах нь одоогийнхоос илүү ашигтайг мэргэжилтнүүд өмнө нь зөвлөсөөр ирсэн энэ удаа ч мөн адил сануулсаар. Гэхдээ нүүрсээ баяжуулах бодлогын баримт бичгээ боловсруулсан, баяжуулах хэд хэдэн үйлдвэр баригдаж буй, нүүрсний шинэ стандарт тогтоож АМНАТ-ын тооцоолуурыг шинэчлэсэн зэрэг нааштай олон зүйлийг дурьдах нь зүйтэй. Мөн нүүрсээ 11 үзүүлэлтээр ангиладаг байсныг  29 болгож шинэчилсэнээр доод ангиллын нүүрсэнд өндөр татвар ногдуулж улмаар олборлолт явуулах нь эдийн засгийн үр ашиггүй байдлыг зогсоох хаягдал нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах өндөр ач холбогдолтойг энэ үеэр бодлого тодорхойлогчид тодотгож байв. Олон улсын жишигт нийцүүлж 29 болгосон шийдвэр энэ сараас хэрэгжихээр байгаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтад ээлтэй татварын орчинг бүрдүүлж бичиг баримтын нүсэр ажлыг хөнгөвчлөх, хууль эрх зүйн орчинг уян хатан болгох хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэргээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийхээр хэрэгжүүлж буй олон зүйл байгааг дуулгасан. Мөн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад хайгуулаас олборлох шат хүртэл урт хугацаанд явагддаг учраас хайгуулыг түрүүлж явуулах шаардлага байгааг ч энэ үеэр хөндсөн. 2-3 жилийн хугацаанд дуусчих төслийн бүтээн байгуулалтын ажил төрийн 287 орчим бичиг баримтын бүрдэлтээс болж 7-8 жил болж сунжирдаг нь гадны хөрөнгө оруулагчдыг залхаадаг байдал олон жил болсоор ирсэнг илтгэгч тодотгож байх жишээтэй. Гэхдээ хайгуулаас олборлолт, олборлолтоос ашиглалт бүтээн байгуулалт, хаалт хүртэл 287 бичиг баримт шаардлагатай. Үүнийгээ 100 хувь хангаснаар сая Хариуцлагатай уул уурхай эрхлэж байна гэж үзнэ гэсэн. Цаг хугацааг хэмнэх бодлого компаниудын өмнө тулгамдсан асуудал болж буйг ч ярьсан. Энэ жилийн тавдугаар сараас нүүрсний экспорт эрчимжиж өнөөдрийн байдлаар тодотголоор баталсан 18 сая тонныг оны эцэс гэхэд 20 сая болгож давуулах боломж байгааг онцолж байна. Ийнхүү манай нүүрсний экспорт сэргэх тал руу гаа чиглсэн нь чуулганаас илт. 2019 онд 34 сая тонныг экспортолж байсан үе рүү ирэх  ондуудад  хүрнэ гэсэн найдвар олон хүний амнаас илт байв. Энэ нь хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татахад түлхэц болно гэдгийг онцолж ирэх жилийн чуулганаар олон хөрөнгө оруулагчидтайгаар дахин чуулах болно гэсэн итгэлийг төрүүлсэн гэж болно.  

Ковид бидэнд төмөр замаа барихад сургасан

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 10-нд болж олон жил нүүрсний экспортоо нэмэгдүүлэх гэсэн манай улсын чин хүсэл биелэлээ олох эхлэл болсон гэж болно. Стратегийн өндөр ач холбогдолтой энэ төмөр зам ашиглалтад орсноор  зөвхөн нүүрс гэлтгүй уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол гарц бүхий зам болж буй юм. Авто замаар нүүрс тээвэрлэхэд нэг тонн нүүрсний зардал 40 ам.доллар болдог бол төмөр замаар тээвэрлсэнээр найман ам.доллар болж тонн тутамд дөрөв дахин болж буурах тооцоог албаныхан хийсэн байдаг. Жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ эхний жилүүдэд 10 орчим сая тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй. Энэ нь боомтын бүтээн байгуулалттай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал, хоёр улсын боомтын бүтээн байгуулалтыг гурван жилийн хугацаанд барихаар төлөвлөж байгаа гэлээ. Манай талын боомтын хөрөнгө оруулалтын 70 хувийг бид өөрсдөө 30 хувийн БНХАУ-ын тал хийхээр болж тохиролцоод байгаа. Тиймээс авто машинаар хийх тээвэрлэлт эхний жилүүдэд зэрэг явагдахаар байна. Түүнчлэн терминал дээр нүүрсээ сэлгэн тээвэрлэх үйл ажиллагаа хийгдэхээр байгааг хэлж байна. Ямартаа ч уулзваргүй нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг гадны мэргэжилтнүүдийн зөвлөснөөр манай инженерүүд цар тахалтай хүнд жилүүдэд ийнхүү амжилттай  хийж гүйцэтгэсэн байна. Уулзваргүй төмөр зам гэдэг нь ачаа эргэлтийн ачааллыг даах хэмжээний хүчин чадалтай гэдгээр онцлогтой. Энэ нь завсар үйлчилгээ шаарддаггүй, осол аваар бага тохиолдох зам ажээ.  

Эх сурвалж: www.polit.mn

         

Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

4 цаг 8 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

4 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

5 цаг 21 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

8 цаг 30 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

13 цаг 22 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

13 цаг 52 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02