Тээвэрчид: Нүүрсний тээвэрт жишиг үнэ тогтооё

2022-09-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Монгол Улсын гол боомтуудын нэг Гашуунсухайтад автомат удирдлагатай AGV ашиглалтад орж, нүүрс тээвэрлэлтийг гурван хэлбэрээр гаргах боломж бүрдсэн билээ.

Харин монголчуудын удтал хүлээсэн “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам өнөөдөр ашиглалтад орж байна. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм. “Сэргэлтийг хамтдаа” уриан дор 10 дахь удаагаа хоёр өдрийн турш үргэлжилсэн “Coal Mongolia-2022” чуулга уулзалтын сүүлийн өдөр “Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” хуралдаанаар үргэлжиллээ. Үүгээр төмөр зам, эрчим хүч, орон нутгийн хөгжлийг онцолж байлаа.

Манай улсын нүүрсний экспорт он гарснаас хойш 15 сая тонн руу дөхжээ. Энэ жилийн хувьд улсын төсөвт тодотгол оруулж, нүүрсний экспортын хэмжээг хоёр дахин бууруулж, 18 сая тонн болгосон. Оны эцэс гэхэд экспортийн хэмжээ 20 сая тонн давна гэсэн хүлээлт салбарынхан дунд бий. Гэвч улсын төсвийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг нүүрс тээвэрлэлтэд олон асуудал байна. Ялангуяа, тээврийн аравхан хувийг бүрдүүлдэг дотоодын тээвэрчид хохирч буйг тэд хэлэв.

 

“Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд: Тээвэрчдийн эрх ноцтой зөрчигдөж байна

 

-Нүүрс тээврийн дараалал 150 км үргэлжлэх тохиолдол ч байлаа. Үүнээс хойш асуудал цэгцэрсэн ч цар тахлын улмаас тэг зогсолт хийсэн. Өнөөдрийн байдлаар нүүрсний тээвэр сэргэх шатандаа орсон. Гэхдээ нэг асуудал байгаа нь тээвэрчдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Тодруулбал, үнэ хөлсний асуудал хүндэрлээ. Тиймээс энэ удаагийн “Coal Mongolia-2022” чуулганаар дамжуулан төр засагтаа болон худалдан авагч талд санал тавина. Аливаа тээврийн үнэ зөвхөн нүүрсний үнээс бус шатах, тослох материалаас хамаарч тогтох ёстой. Хүссэн үедээ дуртай тоогоо хэлдэг баймааргүй байна. Заримдаа тээврийн хөлс 1000 юань хүрэх тохиолдол байна. Тэгэхээр нүүрсний тээвэрт жишиг үнийг тогтоох ёстой. Жишиг үнээ шатахуун, тос тослох материалын үнэтэй уялдуулж, доод үнийг тогтоох нь зүйтэй.

Нүүрсний тээврийн арав гаруй хувийг л дотоодын тээвэрлэгчид эзэлдэг. Одоо уртын тээвэр 80 юань. Энэ бол 4-5 жилийн өмнөх тариф. Тухайн үед шатахуун, түлш ямар үнэтэй байлаа, одоо хэд болсон билээ. Хэрэв жишиг тээврийн үнийг тогтоож өгөхгүй бол бид өгөөжөө хүртэж чадахгүйд хүрнэ. Эхнээсээ өлсгөлөн зарлах тухай ч яриад эхэлсэн. “Монгол тээвэр нэгдэл” ХХК нь 20 гаруй компанийн нэгдэл юм. Манайх дөрвөн сарын өмнө гурван яаманд тээврийн зохион байгуулалтаа сайжруулж, үнэ хөлсөө уялдуулах санал тавьсан. Гэтэл Зам тээврийн хөгжлийн яам юу хийж байна вэ, тэд ажлаа хиймээр байна” гэлээ.

 

“MERA” группын гүйцэтгэх захирал Н.Түмэндэмбэрэл: Уул уурхайн салбар тэсрэх, тэсэлгээний бодисын хомсдолд орсон

 

-Олборлолтын зардлын 10 хувийг тэсэлгээ өрөмдлөгөө, 80 хувийг нь ачиж зөөвөрлөх зардал эзэлдэг. Энэ зардлыг бууруулахад өрөмдлөгөө, тэсэлгээ чухал үүрэгтэй. Хэрэв тэсэлгээг чанартай хийвэл тээвэрлэлтийн зардал буурах боломжтой. “Coal Mongolia-2022” чуулганаар Баяжуулах үйлдвэр, АМНАТ гээд олон чухал асуудал яригдаж байна. Гэтэл хөрсөн дээр манай уул уурхайн салбар тэсрэх, тэсэлгээний бодисын хомсдолд орчихоод байна. Уул уурхайн салбар хоёр зүйлээс шалтгаалж тэг зогсолт хийх эрсдэлтэй байдаг. Нэг нь шатахуун, түлш. Нөгөөх нь тэсэлгээний материал. БНХАУ 2015 оноос хойш өөрийн нутаг дэвсгэрээр тэсрэх материал дамжин өнгөрүүлэхдээ маш өндөр хяналттай болсон. Тиймээс манай аж ахуйн нэгжүүд материалаа авч чадахгүй нөхцөл үүссэн. Улмаар тэсэлгээний материалын нийлүүлэлт ОХУ-ын Транс-Сибирийн төмөр замаас бүрэн хараат болсон. Гэтэл ОХУ, Украины мөргөлдөөнөөс улбаатай эдийн засгийн хоригт орсны улмаас тэсэлгээний материал татан авах ажил маш хүндрэлтэй байна. Тэсэлгээний материалын үндсэн түүхий эд болох “Аммонийн нитрат”-ын нийлүүлэлтийн 60 гаруй хувийг ОХУ нийлүүлдэг. Гэтэл ОХУ хориг арга хэмжээнд орсны улмаас түүхий эдийн нийлүүлэлт алдагдсан. Эдгээр нөхцөл байдлын улмаас манай улс тэсэлгээний материалын хомсдолд орсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

7 цаг 25 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

8 цаг 35 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

18 цаг 25 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

18 цаг 25 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

18 цаг 25 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09