Нийслэлийн терминалууд чингэлэг буулгах зайгүй болжээ

2022-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАРЬСҮРЭН

Тяньжинд хуримтлагдсан импортын 9000 орчим чингэлгийг шуурхай татан авах ажлыг УБТЗ” ХНН богино хугацаанд зохион байгуулсан ч Улаанбаатар хотын терминалууд чингэлэг буулгах зайгүй болжээ. Ачааллаа дийлэхгүйд хүрснээс импортын чингэлэгтэй олон вагон талбай сулрахыг хүлээн өртөөний зам дээр сул зогсоход хүрээд байгаа нь төмөр замын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа юм. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд ачаагаа авахгүй удаж байгаагаас чингэлгийн хуримтлал үүсэж, хоосон чингэлгийг буцаах ажил удааширч буйтай холбоотой юм.

УБТЗ” ХНН-ийн зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран чингэлгийн хуримтлалыг багасгах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч буй талаараа мэдээлэв. Хоосон чингэлгийн хуримтлалыг багасгахын тулд өнгөрсөн долоо хоногт 271 хоосон вагоныг ачилтад явуулжээ. Энэ сарын 7-нд чингэлгийн терминалуудаас хоосон чингэлэг ачсан гурван галт тэрэг, 216 чингэлгийг Улаанбаатар өртөөнөөс явуулж, импортын ачаатай гурван галт тэрэг, 153 чингэлэг хүлээн авсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

2 цаг 58 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 58 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

15 цаг 54 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

19 цаг 23 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

2026-08-21