Тариаланчид 4987 ажиллах хүч авах хүсэлт ирүүлжээ

2022-09-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Ургац хураалтад иргэдийг оролцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын  тогтоолыг баталсан билээ.

Улмаар ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч эхэлсэн.

Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцөд анхаарч ажиллахыг тухайн үеийн УУХҮ-ийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа материалыг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэлт хийх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэж ажиллахыг ЗТХ-ийн сайд асан Л.Халтар болон бусад сайд нарт даалгасан.

Энэ жилийн тухайд улаанбуудайг 362.7 мянган га-д тариалж 504.7 мянган тонныг хураах бол төмс 17.3 мянган га-д тариалж, 171.4 мянган тонныг хураах аж. Харин бусад хүнсний ногоог 12.1 мянган га-д тариалж, 153.2 мянган тонныг авахаар төлөвлөжээ. Ийм хэмжээний тариалалт хийж, ургац алдалгүй хураан авсан нөхцөлд улсын хэрэгцээний хүнсний ногооны 80 хувийг  бүрдүүлэх боломжтой юм. Тосны ургамлыг 66.4 мянган га-д тариалж, 33.2 мянган тонныг хураан авна. Энэ нь улсын хэрэгцээний 40 хувийг хангах боломжийг бүрдүүлэх аж.

Ургац хураалтын явц, оюутнуудын оролцооны талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад “Энэ жилийн тухайд залуусыг сайн дурын үндсэн дээр ажиллуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ илүү зохион байгуулалтад оруулж, байрлах байр сууцыг сайжруулж, сайн дураараа ажиллах оюутнуудын идэвхийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах Засгийн газрын шийдвэр гарсан. Түүнчлэн тариаланчдын хэдэн сар ургуулсан тариа будаа, хүнсний ногоог цас, бороонд хайрагдуулахгүй технологийн хугацаанд хурааж авах нь чухал учраас энэхүү ажлыг хэрэгжүүлж байна. Тариаланчдаас судалгаа авахад энэ жил нэмэлтээр 4987 ажиллах хүч авах хүсэлт ирүүлээд байгаа. Сайн дураар ажиллах залуус ажилдаа гарч эхэлсэн. Тухайлбал, Дотоод хэргийн их сургууль, МУБИС-ийн Биеийн тамирын ангийнхан, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, ХААИС-иас өргөн бүрэлдэхүүнтэй гарсан. Зарим сургууль “нийгэмд тустай хөдөлмөр” гэдэг хичээл ордог. Энэ хичээлд зарим оюутан танхимаар суралцдаг бол нөгөө хэсэг нь дадлага хийж, кредитээ тооцуулж байна. Иймээс ургац хураалтын ажлыг нийгмийн тустай хөдөлмөр гэж үнэлээд, хичээлийн кредитийг дүйцүүлж болно. Бусад хичээлийн кредитийг дүйцүүлэхгүй. Цалинг оюутан, тариаланчид хоорондоо тохирч туслах ажилчны цалингаар цалинжина. Энэ ажилд улсаас төсөв гаргахгүй тул тариаланчид өөрсдөө цалинжуулна” гэж тайлбарлалаа. Ажиллах хугацааны тухайд 30-45 хоног буюу наймдугаар сарын сүүлчээс ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж. ХААИС гэхэд энэ сарын 10-наас ажиллах бол мэргэжлийн ангийн оюутнууд ажилдаа аль хэдийнэ гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 172 (6904)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

7 цаг 27 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

8 цаг 37 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

18 цаг 27 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

18 цаг 27 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

18 цаг 27 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09