Цементийн үнийг хууль бусаар нэмсэн аж ахуйн нэгж тус бүрийг 20 сая төгрөгөөр торгожээ

2022-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

ШӨХТГ-аас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяны талаар болон сүүлд хийсэн шалгалтын талаар мэдээлэв.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Зургадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол ихээр ирсэн. Тодруулбал, "13-16-ны хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн" гэх гомдлууд юм. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас шалгалт хийхэд Монголын үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнээ нэмээгүй байсан. Зөрчлийн хэрэг нээн 15 гэрээт аж ахуйн нэгжид шалгалт хийхэд зургаа нь худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүйгээр үнээ нэмсэн байна. Иймд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байна" гэлээ.

Мөн “Сурагчийн дүрэмт хувцасны үнэ дээр шалгалт хийсэн. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн гэх асуудал гарсан. Энэ дагуу "Монголын оёдлын нэгдсэн холбоо" ТББ, аж ахуйн нэгжүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн. Иймд өнгөрсөн сарын 25-нд зөрчлийн хэрэг, бүртгэлийн ажиллагааг эхлүүлсэн" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

3 цаг 0 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 0 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

15 цаг 56 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

19 цаг 25 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

2026-08-21