Бид 1.6 тэрбум доллар "алджээ"

2022-09-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Энэ оны нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд арай гэж хүрсэн. Ингэснээр  төлбөрийн тэнцлийн алдагдал он гарсаар 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь импортын өсөлтөд нөлөөлж  урсгал дансны үйлчилгээний зардлын алдагдлыг  нэмэгдүүлээд зогсохгүй валютын нөөцөд дарамт үүсгээд байгаа юм.  Мөн тавдугаар сараас хойш нүүрсний тээвэр сэргэсэн ч өнгөрсөн онуудын оргил үеийн хэмжээнд хүрээгүй байгаа зэрэг нь  төлбөрийн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлэх нэг  нөхцөл болжээ.  Өөрөөр хэлбэл, 1.6 тэрбум ам. долларын дийлэнх нь буюу 880 сая ам.долларыг  үйлчилгээний салбарт  гадагшаа алдсан байна. Тодруулбал, уул уурхайн нүүрс тэээвэрлэгч хятад компаниудын  тээврийн зардалд  448 сая ам. доллар. Монголчуудын гадаад руу аялах, боловсрол эзэмших, эмчлүүлэх зардалд 390 сая ам.доллар зарцуулагджээ. Үүний  226 сая ам. доллар нь боловсролд,  27 сая ам.доллар нь эмчилгээнд харин гадагшаа аялал жуулчлалд 134  сая ам.доллар буюу нийт 330 сая ам.доллар болж байна. Мөн олон улсын санхүүгийн төлбөр тооцооны үйлчилгээ, интернэтийн сүлжээ техникийн болон зөвлөх үйлчилгээний зардалд  420 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ мэт үйлчилгээний салбарын өндөр зардал төлбөрийн тэнцлийн алдагдлын  1.3 тэрбум ам. долларыг эзэлж улмаар гадаад валютын нөөцөд дарамт үзүүлж ханшийг савлуулж байна. Түүнчлэн энэ онд 20 орчим сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч өнгөрсөн долоон сарын хугацаанд 11 сая тонн нүүрс гаргаад байгаа. Үлдсэн дөрвөн сарын хугацаанд тал нүүрсээ гаргаж амжихгүй бол дээрх алдагдал нэмэгдэхээр байгаа юм. Нөгөөтэйгүүр, бодлогын хүүг дахин чангаруулснаар инфляц  одоо байгаа 15.7 хувьд  тогтворжино. Улмаар нүүрсний экспорт нэмэгдсэнээр  төлбөрийн тэнцлийн алдагдал саараах хүлээлт бий гэж албаны хүн ярьж  байна. Энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар 5.3 сая  ам.долларын экспорт , 4.9 сая ам.долларын импорт хийсэн ч 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Манай гадаад валютын нөөц өнгөрсөн сарын 31-ний байдлаар 2.8 сая ам.доллар байна.

 

БОДЛОГЫН ХҮҮ ЧАНГАРСНААР ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ҮНЭТЭЙ БОЛГОЖ БАЙНА

 

Төлбөрийн тэнцлийн алдагдал нь төгрөгийн  ам.доллартай харьцах ханшийг 12 хувиар сулруулж гадаад валютын нөөцөд дарамт үүсгэж байна гэж  Монголбанкнаас  өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мөнгөний бодлогын хороо энэ сард хуралдана. Арилжааны банкуудын зээл олголт үндсэндээ зогсож цаашид бодлогын хүү хэд болохоос шалтгаалж зээлийн хүүгээ нэмэгдүүлэх хүлээлт байна. Одоогоор 10 хувьтай байгаа бодлогын хүүг нэмэгдүүлэх төлөвтэй.  Гэхдээ бодлогын хүүг энэ удаад чангаруулж инфцляцийг тогтворжуулсан ч үр дүн нь одоо биш 2023 оны сүүлч  2024 эхэнд очиж мэдэгдэнэ гэдгийг эх сурвалж  онцолж байна. Өөрөөр хэлбэл, бодлогын хүү чангарлаа ч одоогийн  дизель түлшний үнэд нөлөөлж чадахгүй харин ч эрэлттэй байгаа зээлийн эх үүсвэрийг үнэтэй болгоход нөлөөлөх юм. Бодлогын хүү  чангарснаар  2020 онд 1.2 хувь руу тонгойж байсан зээлийн хүү 2.8-3.0 орчим  хувьд хүрэх эрсдэл байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 170 (6902)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

7 цаг 25 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

8 цаг 36 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

18 цаг 26 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

18 цаг 26 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

18 цаг 26 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09