Бичил бизнесийн салбарт эмэгтэйчүүд давамгайлдаг боловч эдийн засгийн чадавх дутмаг байна

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган өчигдөр болж өндөрлөлөө. Чуулганд нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Чуулганыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан үг хэлэхдээ “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд шийдвэрлэх шаардлагатай асуудалд хууль эрх зүй, төсөв болон татвар, хүний нөөц гэх шалтгаан багтдаг. НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 онд хангах, тэр дундаа өнөөдрөөс илүү хүртээмжтэй, ногоон эдийн засгийг цогцлоох нийгмийг бүтээхийн төлөө дор бүрнээ хамтран ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын тавдугаарт “Жендэрийн тэгш байдлыг хангах”, наймдугаарт “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох”, аравдугаарт “Тэгш бус байдлыг бууруулах” гэсэн зорилт дэвшүүлсэн нь Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилтуудтай нийцэж буй” хэмээн онцолсон юм.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогоор 147 мянга гаруй аж ахуйн нэгжээс 92.5 мянга буюу 63 хувь нь эрэгтэй, 54 мянга буюу 37 хувь нь эмэгтэй удирдах ажилтан байна. Тухайн аж ахуйн нэгжийн 44 хувь нь худалдааны салбарт, есөн хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 13 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбаруудад үйл ажиллагаа явуулдаг аж. Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 24 нь эмэгтэй удирдлагатай бол жижиг, дунд үйлдвэрлэл дэх эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр буюу 68 хувь, үүнээс эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна. Хувиараа бизнес эрхлэгч 199 мянган иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд, харин нийтийн хоол, худалдаа үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэх дүн гарчээ.

 

Барьцаа хөрөнгөгүй учраас эмэгтэйчүүд бизнесийн зээлд хамрагдаж чаддаггүй

 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд хөдөлмөр эрхлэхэд нийгмийн асуудал бэрхшээл болж байна. Цар тахлын оргил үед сурагчид гэрээсээ сургалтын үйлчилгээ авахад ээжүүд гэртээ үлдэж, тэдэнд хяналт тавьсан. Нэг талдаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм бол сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газар 10 их наяд, хоёр их наядын зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжсэн. Гэтэл зээл авч буй бизнес эрхлэгчдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Шалтгаан нь эмэгтэйчүүд том бизнес эрхэлдэггүй, барьцаа хөрөнгөгүй учраас зээл авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, газар, орон сууц, автомашин зэрэг хөрөнгө нь бүгд нөхрийнх нь нэр дээр бүртгэлтэй гэсэн үг. Үүнээс, тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр, итгэлцлийн зээлийг хэрэгжүүлж, бодлогоор дэмжих ёстой гэсэн дүгнэлт гарч байна” гэсэн юм.

Монгол Улсын хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдэд хууль, эрх зүйн орчин дутмаг байгаа. Энэ ойлголт хуульчлагдаагүй учраас нэгдсэн тоон мэдээлэл, судалгаа алга. Тиймээс оновчтой бодлого хэрэгжүүлж чаддаггүй бэрхшээл тулгардаг. Үүнээс гадна бичил бизнесийн салбарт эмэгтэйчүүд давамгайлдаг боловч хөрөнгийн баталгаа, эдийн засгийн чадавх дутмаг байгаагаас төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдаж чаддаггүй гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 166 (6898)

 

Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

5 цаг 15 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

5 цаг 19 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

6 цаг 28 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

9 цаг 37 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

14 цаг 30 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

15 цаг 0 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02