Хороолол дунд ногоо борлуулах эрх иргэдэд нээлттэй

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Төмс, хүнсний ногооны үнэ нэг хэсэг нэмэгдсэн ч шинэ ургацын дараа бууж эхлэв. Тухайлбал, төмсний үнэ наадмын дараа 5000 төгрөг хүрсэн ч өчигдрийн байдлаар “Барс” зах дээр нэг кг нь 1300 төгрөг. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа  уламжлал ёсоор долоон дүүргийн 17  байршил, 186 цэгт гарсан. Энэ нь орон нутгийн тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл үзэсгэлэн худалдаагаар ногоочдыг хязгаарлах нь бас өрөөсгөл юм.  Хэрэгцээндээ зориулахаас гадна илүү гарсан багахан ногоогоо борлуулж, амьдрал ахуйдаа нэмэр болох гэсэн иргэд бий.  Тэд  шинэ ногооны үзэсгэлэн худалдаанд оролцоход хүндрэлтэй, нөгөө талаар зах дээр бөөндөж өгөх нь бас  л  ногоогоо үнэгүй өгч байгаатай ялгаагүй болно. Хадгалах байр савгүйгээс муутгах эрсдэлтэй.  Тиймээс энэ асуудалд иргэд өөрт  ойрхон  хорооллын дунд ногоогоо  борлуулах боломж юм.  Хорооллын дунд ногоогоо борлуулах боломжтой гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэдэнд холбогдох байгууллагын зөвшөөрөл шаардлагагүй.

 

З.Мэндсайхан: Хуулийн арга хэмжээ, түрээс татваргүй ногоогоо борлуулж болно

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа. “Хотын даргын  тушаал гарч,  нийтэд задгай худалдаа эрхлэхийг зөвшөөрсөн. Түүнчлэн нийслэлийн 30 том төвлөрсөн цэг дээр ногооны худалдааг зохион байгуулж байгаа. Мөн жижиглэнгээр худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдийн хувьд орон сууц, дүүрэг дотроо ногоогоо борлуулах нь нээлттэй. Ямар нэгэн хуулийн арга хэмжээ, түрээс татвар байхгүй. Харин худалдаа эрхэлсэн газрынхаа хогийг цэвэрлэх ганцхан шаардлагыг тавьж байна” гэв.  Тэгэхээр жижиглэнгээр ногоо худалдан борлуулах хүсэлтэй иргэдэд энэ боломж нээлттэй байх нь.

 

Ногоочин А.Хандам: Цагдаа нар хөөдөг

 

Харин иргэдийн хувьд энэ талын мэдлэг дутмаг байгаа юм.  Ногооны худалдагч А.Хандам гэхэд өглөө 10:00 цагтай уралдан Халдвартын эцсийн автобусны буудал дээр тариалсан ногоог зарж сууна. Түүний хувьд өргөн хэрэглээний хүнсний ногоо худалдаалдаг. Тэрбээр “Энэ жил ногоо үнэтэй байсан учир хашаандаа ногоо тарьсан. Гэхдээ ургац арвин байсан. Тиймээс илүү гарсан ногоог худалдан  борлуулж байна. Ногоогоо худалдах нь тариалахаас илүү бэрхшээлтэй юм байна. “Барс” зах дээр бөөндөөд өгье гэхээр ченж нар үнэгүй шахуу авах гээд байдаг. Энэ нь тариалсан усны мөнгөнд ч хүрэхгүй. Хадгалах гэхээр зоорь сав муутай. Тийм учраас жижиглэнгээр зарж байна. Харин хөдөлгөөнд саад учруулж байна гэж цагдаа нар заримдаа ирж хөөх, согтуу хүмүүс ногоог маань авах гэж үймүүлэх нь хүндрэлтэй” гэсэн юм. Мөн иргэн Э.Сарантуяагийн хувьд өөрийн тариалсан ногоогоо хүргэлтээр зардаг. Э.Сарантуяа “Жижиглэнгээр худалдаа эрхлэгчдийг дэмжээд хотхонууд дунд ногоогоо зарах боломжоор хангаж өгөөсэй гэж хүсэж байна. Миний хувьд өөрийн байрны талбайд ногоогоо худалдаалах хүсэлтэй байсан боловч СӨХ-өөс зөвршөөрөхгүй байна. Хэрэв зөвшөөрвөл,  хүмүүст илүү хялбар, иргэд гар дамжсан нэмүү өртөг шингэсэн ногоо авахгүй байж болохоор байна. Би өргөст хэмх 3500, улаан лоолийг  5000, шар хулуу  2000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна” гэсэн юм.

 

Ө.Ганзориг: Худалдаа эрхэлсэн газраа цэвэрлэхэд л болно

 

СӨХ-ноос зөвшөөрөл авдаг гэх ногоочин байсан тул бид СӨХ-ноос тодрууллаа. БЗД-ийн  14 хорооны 123 байрны “Арга мэргэн” СӨХ-ийн дарга Ө.Ганзориг “Хотхоны дунд ногоо зарж болно.Болохгүй зүйл байхгүй. Худалдаа эрхэлсэн газраа явахдаа цэвэрлэхэд л болно” гэсэн юм.

Тиймээс иргэд өөрийн тариалсан ногоогоо хотхон дунд борлуулах боломж нь нээлттэй. Харин тухайн газрын цэвэрлэгээг л өөрөө хариуцахад болох юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

 

COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

3 цаг 36 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 36 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

16 цаг 32 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

20 цаг 1 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

2026-08-21