Голомт банк PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн гишүүн байгууллагаар элслээ

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Голомт банк Монгол Улсаас анхлан PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлд /PCI SSC/ хамтын ажиллагааны гишүүн байгууллагаар элслээ. Ингэснээр тус банк PCI аюулгүй байдлын стандартыг боловсруулах, үйл явцад дуу хоолойгоо хүргэж, олон улсын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хамгаалан сайжруулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэлхийд тэргүүлэгч 800 гаруй байгууллагатай хамтран ажиллана. Мөн жил бүр тус зөвлөлийн хурлаар кибер аюулгүй байдлын салбарын шилдэг туршлагаас хуваалцах, шинэ санал, санаачилга гаргах боломжтой юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Бид PCI аюулгүй байдлын стандартын байгууллагатай хамтран ажилласнаар дэлхийн жишигт нийцсэн илүү аюулгүй, илүү найдвартай төлбөрийн экосистемийг бий болгох боломжтой. Голомт банк тус зөвлөлд Монгол Улсаас элссэн анхны гишүүн болж, PayPal, Amazon, Microsoft, HSBC, Citi зэрэг дэлхийн томоохон компанитай мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд нэгдэн ажиллана” гэв.

Тус зөвлөлийн гол стандарт нь PCI Мэдээллийн аюулгүй байдлын стандарт /PCI DSS/ буюу төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хөгжүүлэх, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Голомт банк 2017 оноос хойш үйл ажиллагаандаа PCI-DSS стандартын шаардлагуудыг нэвтрүүлж, жил бүр олон улсын магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудитаа хийлгэж байна.

PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Лэнс Жонсон “Систем рүү чиглэсэн кибер халдлагууд улам боловсронгуй болсоор байгаа энэ цаг үед PCI аюулгүй байдлын стандартууд нь байгууллагуудад төлбөр тооцооны мэдээллийг хамгаалах, хор уршиг ихтэй мэдээлэл алдагдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулахад тусалдаг. Голомт банк бидэнтэй нэгдэж байгаа нь PCI аюулгүй байдлын стандартыг таниулах, нэвтрүүлэхэд туслан цаашлаад дэлхийн хэмжээнд төлбөрийн аюулгүй байдлыг сайжруулахад идэвхтэй оролцож буйгаа батлан харууллаа.” хэмээн онцолсон юм.

PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн тухай:

PCI SSC зөвлөлийг American Express, VISA card, MasterCard зэрэг дэлхийн томоохон картын брэндүүд төлбөрийн картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2006 онд хамтран үүсгэн байгуулсан. Байгууллагуудад уян хатан, үр дүнтэй мэдээллийн аюулгүй байдлын стандарт, хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд төлбөрийн аюулгүй байдлын стандартаар дэлхийд тэргүүлдэг олон улсын форум юм.

 

COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

3 цаг 37 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 37 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

16 цаг 33 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

20 цаг 2 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

2026-08-21