Г.Занданшатар: Халамжийг зорилтот бүлэгт шилжүүлж, ажил эрхлэлтийг дэмжье

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өгөв. Тэрбээр "Цагийн байдал ороо бусгаа, зах зээлийн байдал тогтворгүй хүнд байна. Хойд хил олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж хязгаарлалттай байгаагийн улмаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдохын зэрэгцээ, Европын чиглэлийн тээвэрлэлт саатсан. Энэ нь үнийн өсөлтөд нөлөөлж байна.

Долдугаар сарын байдлаар инфляц 15.7 хувь болсон. Өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар буурсан. Ажлын хэсэг илүү сайн ажиллах хэрэгтэй. Цаашдаа экспортоо өргөжүүлэх, хилийн боомтын сэргэлт, гадаад худалдааны бодлогыг сайжруулах шаардлагатай. Манай гадаад худалдаа боомтын бодлогоос авахуулаад импорт, экспорт хоёулаа зохицуулалтгүй урсгалаараа явж байна. Бид хүнснийхээ 50 хувийг л хангаж байна. Хойд хөрш 90 хувийг дангаараа хангадаг. Тиймээс даацтай бодлого хэрэгтэй.

Халамжийг хавтгайруулахаа больж, зорилтот бүлэгт шилжүүлье.

Дэлхийн банкны тооцооллоор үнэ ханш, хэрэглээний зардал 10 хувиар өсөхөд 411 мянган хүн ядуурлын шугамны доогуур орно гэсэн байдаг. Тэгэхээр инфляц 15 хувь байхад энэ нь ямар байх нь ойлгомжтой. Үндсэндээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 20 хувьтай байна. Зорилтот бүлэгт яаж нөлөөлж буй нь ойлгомжтой. Тиймээс халамжийг хавтгайруулахгүйгээр зорилтот бүлэгт шилжүүлж, ажил эрхлэлтийг дэмжье" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

3 цаг 35 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 35 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

16 цаг 31 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

20 цаг 0 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

2026-08-21