О.Батхүү: Эсэргүүцэлтэй тулгарсан ч хамаагүй гадны банкуудыг оруулж ирэх ёстой

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Банк, ББСБ-ууд зээл олгосны шимтгэлээр зээлийн нэг хувийг суутгадаг. Үүнийг үндэслэлгүй гэж үзэн тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ талаар Хуульч О.Батхүүтэй ярилцлаа

-ШӨХТГ-аас банкуудыг торгож, авсан шимтгэлийг буцаан олгуулахаар болсон. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Миний хувьд энэ оны дөрөвдүгээр сараас банкууд зээл судласны шимтгэл авдаг нь хууль зөрчсөн асуудлыг хөндсөн. Миний бие уг асуудлаар гурван шатны шүүхээр банкуудын бурууг нотлуулсан. Ингээд зөвхөн гомдол, нэхэмжлэл гаргасан хүн мөнгөө буцааж аваад зогсохгүй, нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн. Ийм ч учраас Монголбанк руу албан бичиг илгээж, Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзсан боловч судлаж, шалгаж байна гэсээр өдий хүрсэн.

Үүний дараа зээлдэгч нь өөрөө банкны хэрэглэгч гэдэг утгаар ШӨХТГ-т хандсан. Улмаар тухайн байгууллагаас арилжааны банкуудыг шалгаж, банкууд хууль зөрчсөн гэх үндэслэлээр тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Эдгээр нь голдуу ипотекийн зээл олгодог банкууд байгаа юм. Банкууд зах зээл дээр давамгай үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл давуу байдлаа ашиглан хоорондоо хэлэлцэж тохирсон юм шиг бүгд нэг хувийн шимтгэл авдаг байсан. Өөрөөр хэлбэл, “орон сууцны зээл авах хэрэгтэй бол банканд дээр ирж л таарна. Аль ч банканд хандсан бүгд адилхан нэг хувийн шимтгэл авдаг бол өгөхгүй хаачих вэ” гэсэн янзаар ханддаг. Банкууд энэ шимтгэлээ зээл олгоход шаардлагатай судалгаа хийсний төлбөр гэж тайлбарладаг. Яг энэ үндэслэлээр шүүхэд хандаж, хэрвээ зээлийн судалгаа хийхэд нэг хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргасан гэж үзэж байгаа бол түүнийгээ тайлбарла, нотол гэхэд нотлож чаддаггүй. Жишээлбэл, иргэний орон зээлд хамрагдахад өөрөө бүх материалаа бүрдүүлдэг. Банк бүрдүүлсэн материалыг хүлээн авч, зээл өгөхдөө шууд нэг хувийг суутган авдаг.

Энэ асуудал яагаад өнөөдөр хөндөгдөж байгаа вэ гэхээр иргэдийн хуулийн мэдлэг хангалтгүй байна. Үүнээс гадна 500-800 мянган төгрөг авахын төлөө хоёр гурван жил шүүхээр явна гэдэг маш хүндрэлтэй. Өмгөөлөгчийн хөлс, бичиг цаас гээд үүнээсээ илүү зардал гарна. Банк үүнийг мэддэг учраас өнөөдрийг хүртэл шимтгэл авсан хэвээр байгаа юм. Нөгөө талаас банк өөрийн бурууг хүлээн зөвшөөрөх юм бол сүүлийн 10 жилд авсан зээлийн шимтгэл буюу 200 гаруй тэрбум төгрөгийг буцаан олгох шаардлага үүсч байна.

-Энэ шимтгэлийг авах нь огт буруу юмуу. Тодорхой зохицуулалт хийх ёстой юу?

-Шимтгэл нь зээлийн төрлөөс хамаарч өөр өөр байж болно. Бизнесийн зээлийг өөрөөр авч үзэж болно. Жишээлбэл, Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрээ барьцаалж зээл авъя гэвэл зээлийн Эдийн засагч тоног төхөөрөмж, газрыг нь үзээд, дүгнэлт гаргах шаардлага үүснэ. Үүний тулд хөдөө явах хэрэгтэй болно, энэ нөхцөл машин, шатахуун, томилолт гээд зардал гарна. Үүнтэй дүйцэхүйц, бодит шимтгэл авч болно. Харин орон сууц, цалин, автомашины зээлээс шимтгэл авах ёсгүй. Авбал маш дүнгээр авах ёстой. Учир нь зээлээс гадна их хэмжээний хүү тооцож, авдаг. Цалингийн зээлийг авч үзэхэд, зүгээр л хөдөлмөрийн гэрээ, дансны хуулгаа өгөхөд автоматаар гарах төрлийн зээл. Гэтэл зээл судалсан шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй, буруу гэж байгаа юм.

-Зээлийн шимтгэлийн талаар хуулийн ямар нөхцөл байдаг вэ?

-Хоёр янзын хууль бий. 1995 онд батлагдсан хуулинд банкууд зээл судалсны шимтгэл огт авахгүй гэж заасан байдаг. Харин 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих эхэлсэн шинэ хуулинд шимтгэл авч болно гэж заасан ч уг шимтгэл нь үндэслэл бүхий байна аа гэж заасан. Гэвч банк, ББСБ-ууд яагаад 0.5 хувь, 1 хувийн шимтгэл авч байгаагаа нотлож чадахгүй байна. Хэрвээ банкууд хууль бусаар авсан шимтгэлээ зээлдэгч нарт буцаан олгох нөхцөлд банкуудад дампуурах эрсдэл үүсч болзошгүй гэж үзэх хэсэг бий. Ийм юм болохгүй, учир нь банкууд сүүлийн 10 жилийн хугацаанд авсан шимтгэлээ хангалттай эргэлдүүлж, хүүлээд ашгаа олсон болохоор энэ салбар дампуурах ямар нөхцөл үүсээгүй. Хоёрдугаарт, би болон ШӨХТГ-аас банк руу дайрсан асуудал байхгүй. Банкууд хамгийн их ашигтай ажиллаж, өндөр хүү авдаг хэрнээ иргэдээс шимтгэл авч байна. Бизнесийн зээл дээр харилцан тохиролцсоны үндсэн дээр бага хэмжээний шимтгэл авч болдог талаар дээр дурдсан. Мөн банкуудын шимтгэл нь өөр өөр байх ёстой. Гэтэл Монголд бүгдээрээ адил хэмжээтэй авч нэг ёсондоо өрсөлдөөнгүй, хоорондоо үгссэн гэж үзэж болохоор байгаа юм.

-Төвбанк шимтгэлээ нотлож чадахгүй байгаа банкууд дээр ямар арга хэмжээ тооцох ёстой вэ?

-Монголбанк арилжааны банкуудынхаа талд ороод байна уу гэж хардаж байна. Иргэдийнхээ талд ор гэж хэлэхгүй. "Ер нь хэнийх нь ч тал битгий ор, хуулин дээр юу гэж заасан байна түүнийг л мөрдүүлж ажилла" гэж шаардаж байгаа юм. Арилжааны банкууд хууль бусаар их хэмжээний шимтгэл авсан нь шүүхээр тогтоогдож байна. Иймд иргэдэд шимтгэлийг буцаан олго. Чадахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах эрх нь Монголбанкинд байгаа юм. Нэгдүгээрт, Монголбанк бол төрийг төлөөлж, банкуудын үйл ажиллагааг хянах үүрэгтэй газар. Хоёрдугаарт, банкаар үйлчүүлж буй иргэдийн эрх ашгийг ч мөн давхар хамгаалах ёстой.

Ер нь тэгээд дотоодын банкууд хуйвалддаг, улмаар иргэдийг хохироож байгаа учраас эсэргүүцэлтэй тулгарсан ч хамаагүй гадны банкуудыг оруулж ирэх ёстой. Тэгвэл хамгийн түрүүнд хэл ам болоод байгаа зээлийн шимтгэл үгүй болно. Үүнээс гадна зээлийн олдоц нэмэгдэнэ, хүү буурна, банкууд жинхэнээсээ өрсөлддөг болно. Эцсийн бүлэгт зээлдэгчид хожих юм. Бид сүүлийн 30 жил гадны банкнаас айж, хэтэрхий эх оронч байсныхаа төлөө дотоодын банкуудыг толгой дээрээ гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

8 цаг 27 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

9 цаг 38 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

19 цаг 28 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

19 цаг 28 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

19 цаг 28 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09